Казахстанд байгаа Монгол Улсын иргэдийг нөгөөдрөөс Цагааннуур боомтоор оруулна

454

Казахстан Улсад хувийн ажлаар очиж, хил хаагдсаны улмаас буцаж чадахгүй байгаа Монгол улсын иргэдийн 420 орчим тээврийн хэрэгсэл байгааг өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тухайн тээврийн хэрэгслүүд болон тус улсаас эх орондоо ирэх хүсэлтэй Монгол Улсын иргэдийг энэ сарын 14-ний өдрөөс Цагааннуур боомтоор нэвтрүүлэх шийдвэрийг дөнгөж сая аймгийн Онцгой комиссоос гаргасан байна. 
Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын дарга С.Хавалын өгсөн мэдээллээр Монгол Улсын иргэдийг Цагааннуур боомтоор саадгүй оруулж авахыг өмнө нь манай улсын холбогдох дээд байгууллагууд зөвшөөрч, ОХУ-ын гаалийн байгууллагатай тохирсон аж. 
Харин манай улсын иргэдийг дээрх боомтоор ОХУ болон Казахстан Улс руу гаргахыг зөвшөөрсөн ямар нэгэн шийдвэр одоогоор гараагүй байна.  
Ташрамд дурдахад, тээврийн хэрэгсэл, иргэдийг боомтоор нэвтрүүлэхэд тодорхой хугацаа тогтоогоогүй, энэ ажлыг цаашид тогтмол зохион байгуулна. Харин тээврийн хэрэгсэл нь Казахстан Улсад үлдсэн, өөрөө Монголд байгаа иргэдийн хувьд бусдад /Монгол Улсын иргэнд/ итгэмжлэл бичиж өгөх замаар машинаа авахуулж болохыг ОХУ-ын Ташанта боомтын захиргаанаас зөвшөөрсөн ажээ.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn