Дэлхий дахинд - Баян-Өлгий аймаг

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг ингэж байгуулж байна
4-р сарын 5-нд Төрийн зөвлөл Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулахыг албан ёсоор зөвшөөрөв. 4-р сарын 11-ний өдөр Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал Хөххотод боллоо. Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь Өвөр Монголд төрөөс даалгасан нээлттэй бодлогын бас нэгэн томоохон зорилт төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын зах зээлтэй холбогдох "алтан түлхүүр" болж байна. Чөлөөт худалдааны туршилтын бүсийн төлөвлөгөө хэрхэн хэрэгжих вэ?

Нэг. Найман чиглэлээр хөгжүүлнэ. Тухайлбал мэдээлэл солилцох төв, тээвэр ложистикийн төв, хүчин зүйлийн нөөцийн хуваарилалтын төв, шинжлэх ухаан, технологийн инновацийн төв дотоод болон гадна талыг холбосон аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төвийг байгуулах, улс орон даяар чансаатай бүтээн байгуулалтад үйлчлэх, баталгаажуулах жагсаалын талбай байгуулах, хилийг тогтворжуулах, ойр орчмын бүс нутгийг зохицуулах, улс орны хэмжээнд үйлчлэх стратегийн тулгуур төвийг байгуулна.

Хоёр. Чөлөөт худалдааны туршилтын бүс нь гурван бүсээс бүрдэнэ

Туршилтын бүс нь нийт 119.74 хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах ба Хөххот, Манжуур, Эрээн гэх гурван бүсээс бүрдэх бөгөөд уг гурван хот өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Хөххот 76.28 хавтгай дөрвөлжин км, Манжуур 25.11 хавтгай дөрвөлжин км, Эрээн хот 18.35 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан үйл ажиллагаа явуулах талбартай байна.

Гурвав. 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулна

Өдгөө туршилтын бүс нь долоон том чиглэлээр 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулж байгаа бөгөөд чөлөөт худалдааны дэвшилтэт бүсийн 280 инновацийн ололт амжилтыг улс даяар нэвтрүүлж, сурталчилж байна.

Дөрөв. "Хэрэгжилтийг дэмжихийн тулд бүх хүчин чармайлтаа гаргана"

ӨМӨЗО-ы нам засгийн гол удирдлагууд биечлэн хариуцаж, манлайлж, гурван бүсийн нам засгийн гол удирдлагууд тодорхой үүрэг хариуцлага хүлээх механизм бүрдлээ. 3-5 жилийн дотор Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг хөрөнгө оруулалт, худалдаанд таатай, инновацийн эрүүл экосистемтэй, ашигтай аж үйлдвэрийн кастеруудтай, олон улсын солилцоонд идэвхтэй, өндөр түвшний чөлөөт худалдааны бүс болгон байгуулахаар зорьж байна.

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал боллоо
Хятадын Өвөр Монголын  чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал 4-р сарын 11-нд Хөххотод боллоо. ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч ӨМӨЗО-ны чөлөөт худалдааны туршилтын бүсийн хөгжлийн байр суурь, зорилго, гол арга хэмжээг танилцууллаа.

Уг хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ,Хятадын Өвөр Монголын  чөлөөт худалдааны туршилтын бүс нь "Бүс ба Зам" санаачилга, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридортой гүнзгий уялдаатай байна. Үүнд, мэдээлэл солилцох төв, тээвэр ложистикийн төв, хүчин зүйлийн нөөцийн хуваарилалтын төв, шинжлэх ухаан, технологийн инновацийн төвийг байгуулахад түлхүү анхаарна. Туршилтын бүс нь нийт 119.74 хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах ба Хөххот, Манжуур, Эрээн гэх гурван бүсээс бүрдэх бөгөөд уг гурван хот өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Хөххот 76.28 хавтгай дөрвөлжин км, Манжуур 25.11 хавтгай дөрвөлжин км, Эрээн хот 18.35 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан үйл ажиллагаа явуулах талбартай байна. Өдгөө туршилтын бүс нь долоон том чиглэлээр 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулж байгаа бөгөөд чөлөөт худалдааны дэвшилтэт бүсийн 280 инновацийн ололт амжилтыг улс даяар нэвтрүүлж, сурталчилж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, ӨМӨЗО олон шатлалт хамтын ажиллагааны механизм байгуулж, хөрөнгө санхүү, хүний нөөц зэрэг салбарт дэмжлэгээ бэхжүүлж, 3-5 жилийн дотор Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг хөрөнгө оруулалт, худалдаанд таатай, инновацийн эрүүл экосистемтэй, ашигтай аж үйлдвэрийн кастеруудтай, олон улсын солилцоонд идэвхтэй, өндөр түвшний чөлөөт худалдааны бүс болгон байгуулахаар зорьж байна гэлээ.

Эмэгтэйчүүдийг хөтлөн баяжих замаар замнагч Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй бол Юньнань мужийн Моудинг шяний И үндэстний хатгамлын холбооны дарга юм. Тэрээр нутагтаа  И үндэстний эртний хатгамлын ур мэргэжлийг уламжлахаар зогсохгүй олон хатгамалчдыг хөтлөн баяжих замаар замнаж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд хүч нэмнээ.

Сүүлийн арваад жилд Жин Руйруй хатгамалчнаас салбарын тэргүүлэгч болж, 2000 гаруй эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгосон байна. Тэрээр "компани + холбоо + хатгамалчин" загварыг байгуулж, эмэгтэйчүүдэд хүүхдээ харангаа хатгамал хийж гэр бүлээ дэмжих ажилд нь тусалж, тосгондоо И үндэстний хатгамлын тасгийг байгуулжээ. Тэрээр уламжлалт хээ угалзыг орчин үеийн соёл, бүтээлч бүтээгдэхүүнд шинэлэг байдлаар нэгтгэснээр үндэстний хувцас гоёлыг загварын хувцас өмсгөлөөс өдөр тутам өмсөхөд амар амьдралд ойр болгон хөгжүүлж, цааш захад гаргасан байна. Үүний зэрэгцээ түүний хатгамлын загваруудыг Нью-Йорк, Милан, Парис хотуудад болсон олон улсын загварын долоо хоногуудад танилцуулсан байна.

Жин Руйруй 2023 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүнээр сонгогдож, И үндэстний уламжлалт хатгамлын хувцас гоёлоор Ардын Их Хурлын Танхимд хүрчээ. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн ажлын онцлогтоо суурилан үндсэн шатанд гүнзгийрэн олон нийтийн дунд судалгаа хийж, И үндэстний хатгамлыг биет бус соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх, мөн ажил эрхлэлт, орлого, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар санал дэвшүүлдэг байв.

2026 оны Хятадын “Хоёр чуулганы” үеэр Жин Руйруй, "Чушөнгийн И үндэстний хатгамлын соёлын салбарын өвөрмөц хөгжлийг цаашид дэмжих" болон "Залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" гэсэн хоёр үндсэн сэдвээр санал дэвшүүлэхэд анхаарлаа хандуулах болно. Жин Руйруй:

- Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн байх нь нэр төрийн хэрэг бөгөөд улс төрийн хүнд хариуцлага юм. Би ард түмний санал бодлыг сонсож, бодит нөхцөл байдлыг ойлгон, ард түмний хүлээлтийг практик санал болгон хувиргахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, ард түмний сайн төлөөлөгч болохоор чармайна гэдгээ илэрхийлэв.

Эмэгтэйчүүдийг хөтлөн баяжих замаар замнагч Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй бол Юньнань мужийн Моудинг шяний И үндэстний хатгамлын холбооны дарга юм. Тэрээр нутагтаа  И үндэстний эртний хатгамлын ур мэргэжлийг уламжлахаар зогсохгүй олон хатгамалчдыг хөтлөн баяжих замаар замнаж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд хүч нэмнээ.

Сүүлийн арваад жилд Жин Руйруй хатгамалчнаас салбарын тэргүүлэгч болж, 2000 гаруй эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгосон байна. Тэрээр "компани + холбоо + хатгамалчин" загварыг байгуулж, эмэгтэйчүүдэд хүүхдээ харангаа хатгамал хийж гэр бүлээ дэмжих ажилд нь тусалж, тосгондоо И үндэстний хатгамлын тасгийг байгуулжээ. Тэрээр уламжлалт хээ угалзыг орчин үеийн соёл, бүтээлч бүтээгдэхүүнд шинэлэг байдлаар нэгтгэснээр үндэстний хувцас гоёлыг загварын хувцас өмсгөлөөс өдөр тутам өмсөхөд амар амьдралд ойр болгон хөгжүүлж, цааш захад гаргасан байна. Үүний зэрэгцээ түүний хатгамлын загваруудыг Нью-Йорк, Милан, Парис хотуудад болсон олон улсын загварын долоо хоногуудад танилцуулсан байна.

Жин Руйруй 2023 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүнээр сонгогдож, И үндэстний уламжлалт хатгамлын хувцас гоёлоор Ардын Их Хурлын Танхимд хүрчээ. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн ажлын онцлогтоо суурилан үндсэн шатанд гүнзгийрэн олон нийтийн дунд судалгаа хийж, И үндэстний хатгамлыг биет бус соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх, мөн ажил эрхлэлт, орлого, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар санал дэвшүүлдэг байв.

2026 оны Хятадын “Хоёр чуулганы” үеэр Жин Руйруй, "Чушөнгийн И үндэстний хатгамлын соёлын салбарын өвөрмөц хөгжлийг цаашид дэмжих" болон "Залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" гэсэн хоёр үндсэн сэдвээр санал дэвшүүлэхэд анхаарлаа хандуулах болно. Жин Руйруй:

- Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн байх нь нэр төрийн хэрэг бөгөөд улс төрийн хүнд хариуцлага юм. Би ард түмний санал бодлыг сонсож, бодит нөхцөл байдлыг ойлгон, ард түмний хүлээлтийг практик санал болгон хувиргахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, ард түмний сайн төлөөлөгч болохоор чармайна гэдгээ илэрхийлэв.

БНХАУ-ын худалдааны тэнцэл анх удаа $1 их наядын ашиг давлаа
БНХАУ-ын худалдааны ашиг түүхэндээ анх удаа 1 их наяд ам.долларыг давлаа. Хятадын үйлдвэрлэгчид Ерөнхийлөгч Доналд Трампын татвараас зайлсхийхийн тулд арваннэгдүгээр сард АНУ-аас бусад зах зээл рүү бараагаа түлхүү гаргажээ. Европ, Австрали болон Зүүн Өмнөд Ази руу хийсэн экспорт нь эрс нэмэгджээ.Харин АНУ руу хийсэн экспорт өмнөх жилийн мөн үеэс бараг гуравны нэгээр буурсан байна.

“Capital Economics”-ийн Хятадын эдийн засаг судлаач Зичун Хуан "АНУ, БНХАУ хэлэлцээрийн хүрээнд гаалийн татварыг бууруулсан. Гэхдээ энэ нь өнгөрсөн сард АНУ руу хийх экспортыг өсгөж чадсангүй. Харин Хятадын нийт экспортын өсөлт сэргэсэн" гэж хэлжээ.

Тэрбээр мөн "БНХАУ-ын экспорт цаашид ч тогтвортой байна гэж бид таамаглаж байна. Ирэх жил тус улс дэлхийн зах зээлд эзлэх хувиа үргэлжлүүлэн ихэсгэнэ. Экспориын чиглэлийг өөрчилж байгаа нь АНУ-ын татварын дарамтыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна" гэж нэмж хэлсэн байна.

БНХАУ-ын Гаалийн алба мэдээлснээр экспорт арваннэгдүгээр сард өмнөх жилийн мөн үеэс 5.9 хувиар өсжээ. Энэ нь аравдугаар сард 1.1 хувиар буурч байсантай харьцуулахад сайжирсан өөрчлөлт юм. “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга авч экспорт 3.8 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамаглаж байснаас давсан үзүүлэлт боллоо.

Импорт 1.9 хувиар өссөн нь аравдугаар сарын 1 хувийн өсөлтөөс нэмэдсэн байв. Гэхдээ эдийн засагчид импорт 3 хувиар өснэ гэж таамаглаж байсан юм.

БНХАУ-ын худалдааны тэнцлийн ашиг арваннэгдүгээр сард 111.68 тэрбум ам.долларт хүрсэн нь хүлээлтийг давсан аж. Энэ нь зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Эдийн засагчив 100.2 тэрбум ам.доллар байна гэж таамаглаж байв. Аравдугаар сард худалдааны ашиг 90.07 тэрбум байсан юм.

Ингэснээр оны эхний 11 сарын худалдааны тэнцлийн ашиг түүхэндээ анх удаа 1 их наяд ам.долларыг давжээ.

2024 оны арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялалт байгуулснаас хойш Бээжин экспортын зах зээлээ төрөлжүүлэх ажлаа эрчимжүүлсэн. БНХАУ Зүүн Өмнөд Ази болон Европын Холбоотой худалдааны харилцаагаа илүү гүнзгийрүүлж байна. Мөн бага татвартай бүсэд нэвтрэхийн тулд БНХАУ-ын компаниуд дэлхий даяар үсгэсэн сүлжээг ашиглаж, шинэ үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулах болжээ.

Арваннэгдүгээр сард БНХАУ АНУ руу хийсэн  экспорт жилийн өмнөхөөс 29 хувиар буурчээ. Харин Европын Холбоо руу хийсэн экспорт 14.8 хувиар өссөн байна. Австрали руу хийсэн экспорт 35.8 хувиар огцом өссөн бол Зүүн Өмнөд Азийн орнууд руу хийсэн экспорт 8.2 хувиар нэмэгджээ.

Аравдугаар сарын 30-нд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин хоёр уулзаж, зарим татварыг бууруулахаар тохиролцсон билээ. Тэгсэн ч АНУ руу БНХАУ хийх экспорт буурсаар байгаа юм.

Одоогийн байдлаар АНУ-аас БНХАУ-ын  бараа бүтээгдэхүүнд ногдуулж татвар дунджаар 47.5 хувьтай байгаа юм. БНХАУ-ынын экспортлогчид 40 хувиас дээш гаалийн татвартай орнуудаас ашиг олох боломжгүй гэж эдийн засагчид тооцоолдог юм. Ийм учир БНХАУ экспортын чиглэлээ төрөлжүүлж АНУ-ын тарифын дарамтыг бууруулж байна.

Эх сурвалж: Reuters

Н.Мадуро 18 сарын дараа огцроход бэлэн гэдгээ мэдэгджээ
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /TASS/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 18 сарын дараа албан тушаалаасаа буухад бэлэн гэдгээ АНУ-ын төлөөлөгчидтэй албан бус хэлэлцээ хийх үеэрээ мэдэгдсэн тухай CNN телевиз эх сурвалжийг эш татан ням гарагт буюу өчигдөр мэдээлжээ. Н.Мадурогийн засаг захиргаа хоёр улсын хооронд яриа хэлэлцээг эхлүүлэхийн тулд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлөөлөгчдөд хандсан гэж эх сурвалж хэлжээ.

Венесуэл, АНУ-ын засаг захиргаадын хоорондох зөрчлийг шийдвэрлэхийн тулд огцрох саналыг хүлээн зөвшөөрч болно гэж Америкийн зарим албан тушаалтан үзсэн хэдий ч Венесуэлийн Ерөнхийлөгчийг албан тушаалаасаа нэн даруй буух ёстой гэж Цагаан ордон эцсийн шаардсаар байна.

Венесуэлийн агаарын орон зайг хаагаад байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 11 дүгээр сарын 29-нд Truth Social нийгмийн сүлжээндээ мэдэгджээ. АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн эрх баригчдыг мансууруулах бодисын хууль бус наймаачидтай хангалттай хэмжээнд тэмцээгүй гэж буруутгаж байгаа юм. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч Gerald R.Ford хөлөг онгоцоор ахлуулсан цохилтын хөлөг онгоц, цөмийн шумбагч онгоц, 16 мянга гаруй цэргийн албан хаагчийг Карибын тэнгист байрлуулсан байна. Есдүгээр сараас хойш АНУ-ын Зэвсэгт хүчин тус бүс нутагт 20 орчим хөлөг онгоцонд цохилт өгсний улмаас 80 гаруй хүн амиа алджээ.

АНУ-ын тал ойрын үед Венесуэлийн нутаг дэвсгэрт цохилт өгч магадгүй гэж сүүлийн үед Америкийн хэвлэлүүдээр  мэдээлж байна.

Д.Трамп 11 дүгээр сарын 27-нд мэдэгдэхдээ, Венесуэлийн мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэгчидтэй “тун удахгүй хуурай газар дээр” тэмцэж эхэлнэ гэж хэлсэн хэдий ч цэргийн ажиллагааны талаар мэдээлэл өгөөгүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Зеленский: Би яагаад Дональд Трампаас айх ёстой гэж
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский барууны бусад удирдагчдын адил Дональд Трампаас “айдаггүй” гэж мэдэгдэж, өнгөрсөн аравдугаар сард Вашингтонд болсон уулзалт таагүй өнгөрсөн гэх мэдээллийг үгүйсгэн, АНУ-ын Ерөнхийлөгчтэй “сайн харилцаатай” гэж хэлэв.

Тэрээр “Guardian”-д өгсөн онцгой ярилцлагадаа, Британийн хаан Чарльз Украиныг дэмжихийн зэрэгцээ Трамптай харилцаагаа сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн тухай дурдсан юм. Зеленский энэ ярилцлагыг Украины эрчим хүчний сүлжээ рүү оросууд хүчтэй цохилт өгч, улс даяар цахилгаан тасарч байхад хийжээ. Ярилцлагын үеэр цахилгаан хоёр удаа тасарсан байна.

“Трамп ямар нэг зүйл шидээгүй, бидний харилцаа хэвийн”

Украины удирдагч Трамп Цагаан ордонд болсон уулзалтын үеэр байлдааны газрын зураг шидсэн гэх мэдээллийг няцааж, “Тэр юу ч шидээгүй, би итгэлтэй байна. Бидний харилцаа хэвийн, ажил хэрэгч шинжтэй, бүтээлч” гэж хэлэв.

“Financial Times”-ийн мэдээлснээр Трамп Зеленскийг Владимир Путины дайныг зогсоох “хамгийн хатуу нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрөхийг шахаж, үгүй бол “Орос Украиныг устгана” гэж сүрдүүлсэн хэмээн мэдээлсэн байдаг. Гэвч Зеленский энэ мэдээлэл “өөрөөр өрнөсөн” гэж мэдэгдэв.

Тэрээр уулзалтын үеэр Украины төлөөлөгчид гурван стенд байрлуулж, Оросын цэргийн хүчийг сулруулахын тулд зэвсэг, эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг шат дараатай төлөвлөгөө танилцуулсан гэжээ. “Бидний зорилго бол Оросын бөмбөгдөлтийг сулруулж, Путиныг хэлэлцээний ширээний ард суулгах байсан” гэж тэрээр хэлсэн байна.

“Бусад нь айж магадгүй, гэхдээ би айхгүй”

Киев дэх Ерөнхийлөгчийн ордонд ярилцлага өгөх үеэр Зеленский “Дэлхий даяар хүн бүр Трампаас айдаг, энэ бол үнэн” гэж хэлээд, түүнээс өөрөө айдаг эсэхийг асуухад “Үгүй ээ. Бид Америктай дайсагнадаггүй, найзууд. Тэгэхээр би яагаад айх ёстой гэж?” хэмээн хариулжээ. Тэрээр “Трамп бол Америкийн ард түмний сонголт. Тэдний сонголтыг бид хүндэтгэх ёстой. АНУ олон жилийн турш, магадгүй хэдэн зуун жил бидний стратегийн түнш байх болно” гэж нэмж хэлэв.

Мөн тэрээр “Бид АНУ-тай ижил үнэт зүйлс хуваалцдаг. Харин Орос бол империалист, өнгөрснөө сэргээхийг хүсдэг улс” гэж тодотгожээ.

Хаан Чарльзын нөлөө

Зеленский хэлэхдээ, хаан Чарльз Трампыг Украиныг илүү дэмжихийг уриалан, “арын хаалгаар чухал үүрэг гүйцэтгэсэн” гэв. Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сард Цагаан ордонд болсон “түрэмгий” уулзалтын дараа болсон үйл явдал байв. Трамп есдүгээр сард Их Британид төрийн айлчлал хийхдээ хаантай ганцаарчлан уулзсан байна. Зеленский “Би бүх нарийн ширийнийг мэдэхгүй, гэхдээ Чарльз хаан Трамп ерөнхийлөгчид чухал дохио өгсөн гэдгийг ойлгож байна” гэжээ.

Тэрээр “Трамп хааныг маш их хүндэлдэг. Тэр бараг л цөөн хүнд ийм үнэлэлт өгдөг. Харин манай ард түмэнд Хаан тун мэдрэмжтэй, дэмжлэгтэй ханддаг хүн” хэмээв.

“Энэ бол бидний амьдралын нөхцөл”

Guardian-ийн сэтгүүлчтэй ярилцлага эхлэхэд гэнэт гэрэл унтарч, Марийнскийн ордон бүхэлдээ харанхуй болжээ. Дараа нь нөөц генератор ажиллаж эхэлжээ. Зеленский инээмсэглэн “Энэ бол бидний амьдралын хэвийн нөхцөл. Киевт ч, бусад газар ч цахилгаан тасрах нь хэвийн зүйл” гэж хэлэв. Тэрээр Путин Украины эрчим хүчний систем рүү “террорист халдлага” хийж, энгийн иргэдийг цахилгаан, усаар дутаан зовооно гэж мэдэгдэв. “Тэр манай дотоод нийгэмд хагарал үүсгэх өөр аргагүй болсон” гэж нэмж хэлжээ.

Цэргийн тусламж ба Европын орнуудын байр суурь

Зеленский Украиныг орой бүр дайрдаг оросын дроноос хамгаалахын тулд олон улсын түншүүдтэй хамтран ажиллаж буйгаа хэлэв. Гэвч барууны холбоотнууд сөнөөгч онгоц илгээхээс татгалзаж байгаа аж. Тэрээр АНУ-аас “Patriot” зенитийн 27 систем захиалах хүсэлтэй байгаагаа хэлж, “Европын орнууд өөрсдийнхөө байгаа системийг түр зээлдүүлж болох байсан” гэв.

“ЕХ болон Их Британи хангалттай тусалж байна уу?” гэж асуухад Зеленский “Үгүй, дайн дуусах хүртэл хангалттай гэж хэлж болохгүй. Путин зогсох ёстой гэдгээ ойлгох хүртэл хангалттай биш” гэж хариулсан байна. Тэрээр Их Британийн Ерөнхий сайд Киир Стармэртэй “дулаан харилцаатай” бөгөөд “байнгын холбоотой” гэв.

Цэргийн байдал ба Оросын стратеги

Оросын цэргүүд Донецкийн Покровск хотын ихэнх хэсгийг эзэлсэн тухай мэдээлэлд Зеленский “Орос асар их хүч оруулсан. 170,000 хүн. Гэхдээ тэдэнд бодит амжилт байхгүй, харин олон хохирол учирсан” гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр зөвхөн аравдугаар сард 25,000 орос цэрэг амиа алдаж, шархаджээ. Тэрээр “Путин Европ даяар гибрид дайн явуулж байна. Тэр НАТО-ийн тэвчээрийг шалгаж байгаа” гэж хэлжээ.

Мөн “Путин Украинд дайн хийж байх зуур бусад Европын улсад хоёр дахь фронт нээх боломжтой. Тэр тэгж чадна. Путин Украиныг дуусгаад дараагийн улс руу орно гэж бодох хэрэггүй. Тэр хоёуланг нь зэрэг хийж чадна” гэж анхааруулжээ.

“Би зүгээр л хүндлэгдсэн дэлхийд амьдрахыг хүсэж байна”

Зеленский “Дайны дараах дэлхийд хэн ч гаднаас хүчээр юм тулгах ёсгүй. Би айлгах, алах бус, хүндэлж харьцдаг дэлхийд амьдрахыг хүсэж байна” гэж хэлэв.

2019 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрээр бараг дөрвөн жилийн турш бүрэн хэмжээний дайны нөхцөлд эх орноо удирдаж байна. “Би зүгээр л Украинд хайртай. Энэ нь логикоос давсан зүйл. Ард түмнээ маш их хайрладаг. Хэцүү байгаа ч би энд байхыг хүсэж байна” гэж хэлжээ.

Шинэ Зеландад шуурганы улмаас 90 мянган өрх эрчим хүчгүй болжээ
Шинэ Зеланд улсын нутаг дэвсгэрийг өнөөдөр хүчтэй далайн шуурга дайран өнгөрч байна. Тус улсад тэр бүр зарлаад байдаггүй аюулаас урьдчилан сэргийлэх улаан өнгийн түвшний дохиог нийслэл Уэллингтон, Кантербөри мужуудад зарлалаа. Мөн Өмнөд болон Умард арлуудад хүчтэй ширүүн бороо орж, салхины хүч цагт 100 км давна гэдгийг сэрэмжлүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар хүчтэй салхи шуурганы улмаас Шинэ Зеландын нутаг дэвсгэрт 90 мянган өрх цахилгаан эрчим хүчний үүсвэрээс салсан байна. Мөн зуу гаруй нислэгийг цуцлагджээ. Агаарын тээврээс гадна зарим чиглэлийн галт тэрэгний үйлчилгээ, авто замуудыг түр хаасан байна.

Өнөөдөр Шинэ Зеландад багш, сувилагчид болон төрийн албаны зарим салбарын хөдөлмөр эрхлэгчид ажил хаялт зарласан. Цаг агаарын нөхцөл байдал ажил хаялт зарласан хөдөлмөр эрхлэгчдийн төлөвлөгөөг өөрчилж магадгүй байна.

Боловсрол, эмнэлгийн салбарын 100 мянга орчим ажилчин өнөөдөр өглөө ажил хаялтад нэгдсэн. Тэд салбарын төсвийг нэмж, цалин тэтгэмжийг өсгөхийг шаардаж байна.

Гэтэл цаг агаарын байдлаас шалтгаалж гадаа талбайд олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, иргэд оршин суугчдыг аль болох гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Нэн ялангуяа эргийн бүс нутагт онцгой анхааруулга өгч байна.

Шинэ Зеландаас гадна Австрали улсад мөн цаг агаарын байдал таагүй, хуурай шуургатай байна. Австралийн эрх баригчид ойн түймэр гарахаас сэрэмжилж ил гал асаахыг хоригложээ.

ОХУ-ын онгоцууд дахин хил зөрчив
ОХУ-ын Ил-20м цэргийн нисэх онгоц Ням гаригт Балтын тэнгис дээгүүрх төвийг сахисан агаарын орон зайд нэвтэрчээ. Иймд НАТО-ийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Германы Агаарын цэргийн хүчин хоёр "Eurofighter" онгоц илгээсэн байна. Оросын онгоцууд олон улсын агаарын орон зайд нислэгийн төлөвлөгөөгүй, радио холбоогүйгээр нэвтэрсэн нь энэ юм.

Дашрамд дурдахад, Оросын дрон, онгоцууд ойрмогхон Польш, Эстони, Румыны агаарын орон зайг мөн зөрчсөн билээ.

Өнгөрсөн Баасан гаригт Оросын гурван МиГ-31 сөнөөгч онгоц Эстонийн агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрч, 12 минут саатсан. Энэ асуудлаар НАТО-гийн Умард Атлантын зөвлөл Мягмар гаригт хуралдах аж.

Үүний өмнө есдүгээр сарын 13-нд ОХУ-ын нисгэгчгүй нисэх онгоц Румыны агаарын орон зайг зөрчжээ. Добружагийн хойд хэсэгт агаарын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хоёр "F-16" сөнөөгч онгоц уг нисгэгчгүй онгоцыг саатуулсан байна. Румыны Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр нисгэгчгүй онгоц 50 орчим минутын турш эргэлдсэний эцэст Добружагийн хойд хэсгийг орхин, Украиныг чиглэжээ.

Мөн есдүгээр сарын 10-ны өдөр Оросын нисгэгчгүй нисэх онгоцууд Польшийн агаарын орон зайд нэвтэрсэн тул тус улс дөрвөн нисэх буудлаа түр хаасан. Дөрөв дэх жилдээ үргэлжилж буй энэ дайны хугацаанд Польш улс цөөнгүй удаа дайны галд өртсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Москва хотод жолоочгүй трамвай явж эхэллээ
2025 оны 9-р сарын 3-нд Москва хотод Оросын анхны бүрэн жолоочгүй трамвай албан ёсоор ашиглалтад орлоо. Тус трамвай нь хотын баруун хойд хэсэгт байрлах №10 чиглэл — Метро Щукинская – Улица Кулакова хооронд зорчигч тээвэрлэнэ.

Дотоодын программ хангамж: Жолоочгүй трамвайд ашиглагдаж буй программ хангамжийг гадаадын компаниудаас тусламж авахгүйгээр Москвад метрополитены инженерүүд өөрсдөө бүтээжээ. Тэдний хэлснээр уг технологи нь гадаадын төстэй системүүдээс илүү нарийн, тогтвортой ажиллагаатай байна.

Туршилт ба найдвартай ажиллагаа: Тестийн явцад жолоочгүй трамвай 8 мянга гаруй км зам туулсан бөгөөд энэ хугацаанд нэг ч удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

Техникийн онцлог: Инновацийн энэхүү тээврийн хэрэгсэл нь дараах системүүдээр тоноглогджээ:

• мэдрэгчийн иж бүрэн систем

• өндөр нарийвчлалтай маршрут карт

• байрлал тогтоох систем

• компьютерийн хараа

• хөдөлгөөн төлөвлөлт

• дугуй хальтрахаас сэргийлэх систем

Үүний ачаар трамвай нь шаардлагатай газартаа зогсож, хаалга нээж хаах, замын гэрлэн дохио дагах, явган зорчигчдыг зам гаргах, уулзвар дээр хэрхэн гарахаа шийдэх, сум (стрелка) шилжүүлэх, хөдөлгөөний хуваарийг чанд баримтлах зэрэг үйлдлийг бие даан гүйцэтгэж чадна.

Хууль эрх зүйн шаардлага: Одоогийн хууль тогтоомжийн дагуу кабинд мэргэжилтэн сууж, шаардлагатай бол хяналтыг гардан авдаг. Харин бүх зүйл хэвийн байвал тэрээр жолоодлогод оролцохгүй.

Цаашдын төлөвлөгөө: Москва хотын захиргаа энэ ондоо багтаж нэмэлтээр гурван жолоочгүй трамвай явуулж эхлэхээр төлөвлөж байна.