Улс төр - Баян-Өлгий аймаг

Ардчилсан нам хоёр талд хуралдав
АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэнд Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Улсын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан, төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Баттулга агсныг дурсаж, түүний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, ардчиллын төлөөх үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэхээ илэрхийлэв.

АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдааныг нээж,  АН-ын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлэв.

Тэрээр “Ардчилсан Намын шинэчилсэн дүрмийг Улсын дээд шүүх бүртгэн авснаас хойш гурван сарын хугацаанд бид бүх шатандаа “Нээлттэй, Цэгцтэй” шинэчлэлийг өрнүүлж дотоод зохион байгуулалтаа бүрэн шинэчиллээ. Ардчилсан Намын бодлогыг зангидах Үндэсний бодлогын хорооны 378 гишүүд та бүхэнд амжилт хүсье. Ардчилсан Нам цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно. Хувийн ашиг сонирхлоос илүү нийтлэг үнэт зүйл, зарчмыг дээдэлж чадвал нам жинхэнэ институт болж төлөвшинө. Институт болсон нам л тогтвортой бодлого хэрэгжүүлж, улс орны хөгжлийг урт хугацаанд чиглүүлж чадна.  Түүнчлэн хөдөлмөрлөсөнд илүү боломж олгодог нам байх болно. Хүчээ зориулсан, зарцуулсанд нь илүү боломж олгодог байна. Иргэдийнхээ итгэлийг олсон, даасанд нь илүү эрх, боломж өгдөг нам байх болно. Ардчиллын шинэ тэмүүллээр жигүүрлэсэн анд нөхөд та бүхэндээ амжилт, ялалт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Давхар ялалтын төлөө хамтдаа хичээцгээе” гэжээ.

Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонбат нар даргалан явуулав.  Хурлаар ҮБХ-ны гишүүдийн бүрэн эрхийг батламжилж, Улс төрийн зөвлөлийн 2026 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн хурлаас санал болгосон ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулав.  Дугаар шилжих мөчид АН-ын ҮБХ-ны хурал Төрийн ордонд үргэлжилж томилгоотой холбоотой асуудлаа хэлэлцэж байв. Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг сонгох бөгөөд дэд дарга нарыг сонгох үйл явц өрнөж байсан юм. АН-ын дэд даргад УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, П.Мөнхтулга, Ч.Лодойсамбуу нарын хүмүүс өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ЗГХЭГ-ын дарга асан Сэлэнгэ аймгийн АН-ын дарга С.Баярцогтыг сонгохоор талууд тохирсон гэх мэдээлэл ч байсан юм.  ҮБХ-ны хуралдаан хаалттай болсон юм.

АН-ын дарга О.Цогтгэрэлийг огцруулав

Тэгвэл нөгөө талд АН-ын зарим гишүүд Онц их хурал зарлан хуралдуулав. Тус хурлаар нийт гурван асуудлыг хэлэлцэхээр батлав.

1. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах

2. Ардчилсан намын дотоод сонгууль бүхэлдээ хүчингүй болох хуулийн үндэслэл бий болсон. Хуулийн, ёс зүйн давж үл болох улаан шугам давсан. Мөнгөөр бороо орсон, тролл армиар санал өгүүлсэн, хүч түрсэн, хулгай луйвраар дүүрэн сонгууль болж өндөрлөсөн учир энэхүү хулгайн сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгох

3. АН-ын дотоод сонгуулийг ҮБХ, Нийслэлийн намын хороо, дүүргийн намын хорооны гишүүдээс авсан хандив, хураамжийг хууль бус зарцуулж, хууль бусаар ашигласныг хүчингүй болгож буцаан олгох асуудлыг хэлэлцсэн юм.

Улмаар  жагсаалтын эхэнд багтсан, намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах асуудлыг гишүүд хэлэлцэж, хуралд оролцогчдын 95 хувийн саналаар огцруулах шийдвэрийг дэмжлээ. Ингэснээр Ардчилсан намын удирдлагын түвшинд томоохон өөрчлөлт хийх шийдвэр “Онц их хурал”-аас гарч байгаа бөгөөд цаашид намын дотоод зохион байгуулалт, удирдлагын асуудал хэрхэн шийдэгдэх нь анхаарал татаж байна.

Уг хурлыг хуралдуулах болсон шалтгаан нь "Ардчилсан намын дотоод сонгууль бүхэлдээ хүчингүй болох хуулийн үндэслэл бий болсон. Хуулийн, ёс зүйн давж үл болох улаан шугам давсан. Мөнгөөр бороо орсон, тролл армаар санал өгүүлсэн, хүч түрсэн, хулгай луйвраар дүүрэн сонгууль болж өндөрлөсөн” гэж үзсэн юм.

Мөн АН УИХ-ын бүлгийн болоод намын анхан шатны үүр хүртлээ бүх шатандаа хоёр тал болон хуваагдсан. Энэ хуваагдал ирэх хоёр сонгуулийн үр дүнг шууд илтгэж байгаа нь ойлгомжтой. Тиймээс Ардчилсан намын гишүүд Онц их хурлаа хийж энэхүү хулгайн сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгох, улмаар намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах зэрэг асуудлыг хөндсөн бшэд. Тэд О.Цогтгэрэлийг ҮБХ-ийн бүрэлдэхүүнд ноцтой зөрчил гарсан гэж үзсэн гэжээ. Тодруулбал, ҮБХ-ийг 378 гишүүнтэй бүрдүүлэхдээ өөрт ойр хүмүүсийг давамгай оруулсан, улмаар дотоод ардчиллыг алдагдуулсан гэлээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 68 (7810)

УИХ-ын даргаас Н.Учралын чөлөөлөгдөх хүсэлтийг чуулганы 101 гишүүнээс 81 нь дэмжлээ
Н.Учралын УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ дэмжсэн. Үүний дараа сая чуулганы хуралдаанаар хэлэлцэж 101 гишүүнээс 81 нь дэмжлээ.

Чуулганы үеэр сөрөг хүчний намын гишүүдийн зүгээс асуулт асууж, үг хэллээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Н.Учрал "Хэдий богино хугацаа ч гэсэн парламентын дархлааг бэхжүүлэх, үйл ажиллагааг дэвшилтэд технологийг ашиглах шилжилтүүдэд анхаарч, ахиц гаргалаа. Таван нам, эвслээс бүрдсэн парламентын дарга бол төвч байр суурьтай, олон талын оролцоог хангаж, эрүүл ухаалаг мэтгэлцээнийг өрнүүлэх бололцоог хангах нь эрхэм чухал үүрэг. Үүнд санаачилгатай ажиллахыг хичээсэн. Сөрөг хүчний шаардлагыг манай нам эрүүлээр хүлээн авч ярилцаж, улстөрийн шийдвэрээ гаргасан" гэлээ.

ХҮН намынхан Б.Найдалааг Эрчим Хүчний сайдад зүтгүүлэх үү
2026 он гармагц, эрчим хүчний салбарт доголдол гарч, нийслэлчүүд хэдэн өдрийн турш л байнгын тог цахилгааны хязгаарлалт дунд байсан билээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 28-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдсэн юм. Ерөнхий Сайдыг мэдэгдэл хийсэн даруйд Эрчим хүчний Сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Зуун хоногийн хугацаанд үүссэн асуудлыг бүрэн шийдэхэд төвөгтэй, ажлаа өгөх ёстой бол өгнө" гэж байв. Үүнийгээ ч нотолж, өчигдөр Эрчим хүчний Сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн огцрох хүсэлтээ Ерөнхий Сайд Г.Занданшатарт өгсөн тухайгаа ярилаа. Боловсролын Сайд П.Наранбаяр мөн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй.

Энэхүү асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх учиртай.

Тэгвэл Лхагва гарагийн 14.00 цагаас хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг танилцуулахаар болсон байна.

Б.Чойжилсүрэнгийн оронд Б.Найдалаа Эрчим Хүчний Сайд болох бол П.Наранбаярын оронд Л.Энх-Амгалан Боловсролын сайд болох магадлал хамгийн өндөр байгаа аж.

Э.Солонго

sonin.mn

Авлигачдыг МАН-аас хөөх нь 3,4-н хүнд халтай ч 3.5 сая Монголчуудын эрх ашигт нийцнэ
МАН-ын Бага хурлын II хуралдааны эхэнд УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал илтгэл тавихдаа: "Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна." гэсэн билээ. Үүнтэй зэрэгцэн Д.Амарбаясгалан бол МАН-д асар их гавьяатай хүн, Х.Булгантуяаг МАН-аас хөөснийг эсэргүүцэж байна гэсэн цөөн сэтгэгдлийг МАН, АН-ын зарим гишүүд нийгмийн сүлжээнд бичиж байв.

Мөн Д.Амарбаясгалан өөрөө өчигдөр нийгмийн сүлжээнд өөрийг нь МАН-аас түтгэлзүүлэх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байлаа.

Ер нь Д.Амарбаясгалан л МАН-ыг дөрвөн сонгуульд дарааллан ялуулсан, Д.Амарбаясгалан л МАН-д хэрэгтэй болохоос Д.Амарбаясгалан МАН-аар дутахгүй гэсэн хэтийдсэн хийсвэр дүгнэлтүүдийг түүний тойрон хүрээлэгчид бичиж харагдана лээ. Ингэж хийсвэр төөрөгдөлд ортол нь тэд даргаа вакумжуулсан, өөрсдөө ч вакумжсан бололтой. Аливаа ялалт, ялагдал олон шалтгаантай, хамтынх байдаг шүү дээ.

Тэрэн дээрээ тулбал Ардын намын ялалтад Д.Амарбаясгалангаас илүү анхан шатны мянга мянган гишүүдийнх нь хүчин зүтгэл илүү ач холбогдолтой байсан нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр Д.Амарбаясгалан авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон, үндэслэлгүй хөрөнгөжсөн нь нотлогдож буй аж. Иймээс ч МАН-ын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ: "Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй" гэсэн нь учиртай байжээ.

Хамгийн гол нь авилгын гэмт хэрэгт холбогдсон, Үндсэн хууль зөрчсөн, нийгмийг өдөөн турхирсан этгээдүүдийг МАН-аас хөөх нь цөөн хэдэн улс төрч, түүний тойрон хүрээлэгчдэд халтай байж болох ч 3.5 сая Монголчуудын эрх ашигт нийцэж буй юм.

Учир нь бүхий л төрлийн судалгаагаар Монголчуудын хамгийн их хүсч буй зүйл бол нийгэмд шударга ёсыг тогтоож, авилгач-дарга нарт хариуцлага тооцох явдал болоод удаж буй билээ.

Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн барина
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрт олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.

Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах тухай заасан байдаг ч бодит байдал дээр хэрэгжүүлэхгүй, эрх зүйн орчин биелэхгүй байна гэж үзжээ. Тиймээс Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга хариуцлага, ёс зүй өндөр хэмжээнд байх ёстой гэж үзээд Үндсэн хуулийн гишүүнийг эгүүлэн татах заалт хэрэгжих гол зангилаа нь болсон хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барьж байна.

Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах дараах үндэслэлийг тусгасан байна.

Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломжийг бүрдүүлнэ.

УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан тухайн гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татдаг болгох,

Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэр тогтоогдсон бол УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах үндэслэл болно.

Парламентад суудалдтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшүүлж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гарвал түүнийг эгүүлэн татах үндэслэлийг тус тус тусгажээ.

Дээрх эгүүлэн татах үндэслэл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, Ардчилсан парламентын засаглалаа хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой гэж хууль санаачлагч тодотголоо. Эл хуулийн төслөөр Засгийн газраас санал авч, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн барина гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдээллээ.

Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ирэх дарамт тогтворгүй байх эрсдэлтэй
Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.

-Энэ онд Монголын эдийн засаг ямар байх вэ. Боломжийн жил байх уу, эрсдэлийн жил байх уу?

-Ер нь манайх уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай орон. Тэгэхээр 2026 он бол цэвэр уул уурхай, нүүрс, зэс, алт гээд гурван түүхий эдээс илүү шалтгаална. Энэ жил олон улсад тодорхой бус байдал нэлээд өндөр учраас алтны үнэ өндөр байх магадлалтай байна.

Алтны экспортоо дэмжих юм бол нүүрснээс илүү өгөөжтэй. Ковидын үед алт бидэнд илүү хэрэг болж байсан даа. Экспортын 50 хувь нь алт байсан. Тэр үүднээс харах юм бол одоогийн Засгийн газар экспортын орлогыг яаж өсгөх вэ гэдэг чиглэл рүүгээ ажиллах хэрэгтэй. Нөгөө талдаа нүүрсний үнэ төдийлөн өсөхөөргүй байна. Тоо хэмжээний хувьд бид өсөлт хийлгэх шаардлага өнөө жил байна. Тэгэхээр 2025 онд тоо хэмжээг өсгөсөн ч гэсэн нүүрсний үнэ уначихсан байсан үед экспортын орлого, төсвийн орлого тасрах гээд эрсдэлүүд үссэн шүү дээ. иймэрхүү нөхцөл байдлыг одооноос үүсгэхгүйн тулд ялангуяа экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэл рүү Засгийн газар ажиллах ёстой гэж харж байна. Тэгэхгүй бол гадаад зах зээл талдаа нэлээд тодорхой бус байдал үүсчихээд байна.

Дотоод талдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ирэх дарамт, улс төрийн эдийн засагт явуулж буй бодлого тогтворгүй байх эрсдэлтэй. Гэхдээ томоохон эрсдэл байхгүй учраас энэ онд эдийн засаг өсдгөөрөө өсөөд явна гэж харж байна.

-Инфляции иргэдийн амьдралд хамгийн их дарамт учруулж байна. 2026 онд үнийн өсөлт тогтворжих бодит боломж бий юу?

-Мэдээж инфляции сүүлийн хэдэн жил 9-10 хувийн хооронд яваад байна шүү дээ. Тэр хэмжээгээрээ 2025 онд үнийн өсөлтийн голлох хувь бол төрийн оролцоотой бараа бүтээгдэхүүнээс илүү хамааралтай байлаа. Тэрэнд нь эрчим хүч, шатахуун зэрэг орж байгаа. 2026 онд ч төрийн оролцоотой эдгээр бараа бүтээгдэхүүний нөлөө харьцангуй багасах байх гэж найдаж байна. Мөнгөний бодлого нэлээд хатуу яваад байна. Тэр үүднээсээ зээл гаргалт нэлээд саарчихсан. Иймд үнийг өсгөөд байх эрэлтийн хүчин зүйл эрэлтийн талдаа гайгүй гэж харж байна. Өсгөх нэг хүчин зүйл нь төсвийн өндөр зардлаар дамжиж гарч ирэх магадлалтай гэж харж байна л даа. 2026 онд Монголбанкны бодлогын хүү өндөр хэвээр хадгалагдана. Дээрээс нь төсвийн орлого бүрдүүлэлт асуудалтай байгаа учраас эрэлт талын дарамт бага байгаа байх. Нийлүүлэлт талдаа инфляци бол шатахууны үнэ хомсдох ч юм уу. Сая 2025 онд хэд хэд үүслээ шүү дээ. Иймэрхүү асуудлуудаас болж нийлүүлэлтийн талдаа инфляци үүсэх эрсдэлүүд байгаа. Тэр үед бол цэвэр Засгийн газрын бодлогоос хамаарсан зүйл болоод хувирчихаж байна л даа. Нөгөө талдаа нийлүүлэлтийн гаралтай инфляци хаваржилт ямар болохоос ихээхэн хамаарна. Хавар нэлээд зуд турхантай болох юм бол нийлүүлэлтйн талд мах, хүнсний ногоо, гурил зэрэг бараа бүтээгдэхүүн дээр улирлын чанартай нөлөө хэр байна гэдгээс хамаарах болов уу. Ерөнхийдөө жил бүр инфляци өндөртэй, ханш уналттай, татвар буурахгүй яваад байхаар орлого хэчнээн өслөө ч гэсэн ямар ч нөлөөгүй болчихоод байна л даа. Жишээ нь, сая он гараад эмч багш нарын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмлээ. Үүгээрээ улстөрчид пиар хүчтэй хийж байна шүү дээ. Гэтэл яг үнэндээ энэ өсөлт төсөвт үзүүлж байгаа дарамт юм уу, эдийн засагт үзүүлж байгаа нөлөө нь бага. Пиар нөлөө нь өндөр юм шиг ороод ирж байгаа учраас эргээд аж ахуйн нэгж эрхлэгчдэд үнээ өсгөе гэдэг хүлээлтийг үүсгээд байгаа нь маш том асуудал байна.

-Монгол төгрөгийн ханш унасаар ирлээ. 2026 онд ханшийн эрсдэлийг бууруулах бодит гарц юу байна вэ?

-Ер нь манайх шиг хөгжиж буй оронд ханшийн эрсдэл байнга байдаг. Долларын эсрэг ханш сулрах эрсдэл байнга байж байдаг. Ялангуяа Монголбанк ч юм уу, төрийн байгууллагууд нь ханш сулрах ёстой гэдэг итгэл үнэмшил байдаг учраас хэцүү. Ханшийг огцом барья гэж байгаа юм биш. Мэдээж монгол төгрөгийн ханш долларын эсрэг чанга байх боломжийг бүрдүүлж байж хэрэглээний эдийн засагтай оронд өмч хөрөнгө нь үнэгүйдэхгүй, үнийн өсөлтөд идэгдэхгүй амьдрах боломжтой. Тэгэхээр бодлогын түвшинд ам.долларын ханшийг яах вэ гэдгээ ойлгох ёстой.

-2026 оны улсын төсөв бодит эдийн засгийн нөхцөлд хэр нийцсэн гэж үзэж байна вэ. Төсөв эдийн засгийг дэмжих үүргээ биелүүлж чадах уу. Эсвэл дарамт үүсэх үү. Энэ оны төсөвт тодотгол хийх ёстой гэж зарим судлаачид дуугарх боллоо...

-Ирэх жилүүдэд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулиуд болно. Хоёр жил дараалаад сонгууль болно. Тэрний өмнөх жилийн төсөв гэдэг утгаараа мэдээж төсвийн сахилга бат нэлээд сул байх төлөвтэй байна. Төсвийн алдагдал өндөртэй жилүүд биднийг хүлээж байна л даа. 2026 оны төсвийн хувьд УИХ нэлээд оройтож баталсан. Дээрээс нь эрүүл мэнд, боловсрол гээд салбаруудад төсөв нэмсэн ч нөгөө талдаа татварын багц хуулийн шинэчлэл зэрэг нь шингээгүй. Иргэд, аж ахуйн нэгж дээрээ үүсч байгаа татварын ачаалал өмнөх жилүүдтэйгээ ижилхэн байхаар төсөв зохиогдсон л доо. Санаж байгаа бол, Сангийн сайд 2025 онд төсөвт ямар ч асуудал үүсгэхгүй, ямар нэгэн байдлаар хэвийн явна гэсэн. Харамсалтай нь төрийн сангийн данс оны эцэст хоосорсон. Иймэрхүү нөхцөл байдал дахин үүсч болзошгүй. Тэгэхээр төсвийн тодотгол дахин орох магадлалтай гэж харж байна л даа. Түүхий эдийн үнэ, тоо хэмжээгээ зөв таамаглах, тэрнээсээ татварын орлого төвлөрүүлэлтээ зөв бодох ёстой. Гэтэл саяны тохиолдолд хэтэрхий өөдрөгөөр орлогоо таамаглаад, зардлуудаа өндөр тавиад, тултал нь гаргаад явж байтал 2025 оны хоёрдугаар улирлаас төсвийн орлого бүрдэж эхлээгүй. Ингээд тэр их гаргасан зардлуудаа нөхөхийн тулд оны сүүлчээр аж ахуйн нэгжүүдээ "ноолж" байна шүү дээ. Зарчмын хувьд ингэж буруу яваад байна. Иймд 2026 оны төсөв дээр энэ эрсдэлүүд үүсэх байх. Төсвийн тодотгол дахиж орох болов уу. Нөгөө талдаа төсөв орлогын дахин хуваарилалт хийх ёстой.Үүүнийгээ бид эргэж харах хэрэгтэй. Жишээ нь, төсвийн урсгал зардал талдаа төсвийн бүтэц хэтэрхий данхар байна. төсвийн хөрөнгө оруулалт талдаа харах юм бол төслүүдийн үр ашиг ямар байгаа юм бэ. Гуравдугаарт, эрүүл, мэнд боловсрол гээд хүнээ бодсон салбарууд руугаа хэр нөөц зарцуулж байгаа вэ. Янз бүрийн бодлого нь хавтгайрсан халамж гэхээсээ илүү зорилтот бүлэг рүү нь чиглэсэн орлогын дахин хуваарилалтыг хэрхэн хийж байгаа юм бэ. Эдгээр асуудлыг олон жил ярьж байна. Монголын эдийн засгийн онцлог нь улс төрийн эдийн засаг болчихсон. Иймд улс төрийн томоохон шийдвэрээс хамаараад тухайн эдийн засаг руугаа бодлого нь хэрэгжихдээ хэтэрхий популист талдаа, судалгаа шинжилгээгүй явчихаар гайг нь жилийн жилд үүрээд явж байна шүү дээ.

-Дэлхийн геополитикийн хурцадмал байдал 2026 оны Монголын экспорт, хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлөхөөр байна вэ?

-Дэлхийн геополтикийн тодорхой бус байдал мэдээж түүхий эдийн үнэ дээр хүчтэй нөлөөлөх байх. Үүнд альтернатив хөрөнгө оруулалтуудыг баримталж явах нь чухал. Нэг талдаа үнэ өсдөг хөрөнгө оруулалтууд хийх. Нөгөө талдаа үнэ буурч байх үед нэг нь өсдөг байх хөрөнгө оруулалт хийж байж альтарнатив хөрөнгө оруулалтын сонголт болчихоод байгаа юм. тэгэхээр манай түүхий эд дээр харах юм бол хэчнээн нүүрс, зэс уналаа гэхэд эсрэгээрээ алт өсч байгаа учраас бид энэ боломжийг зөв ашиглаж, экспортын орлого бууруулахгүй байх хэрэгтэй. Нөгөө талдаа зэс, нүүрсний үнэ өслөө гэхэд алтны үнэ эсрэгээрээ унадаг ч юм уу. Иймэрхүү циклийг бид экспортын орлого дээрээ ашиглах ёстой. тэгэхгүй бол одоогийн тодорхой бус байдал хятад, орос гээд геополитикийн том оролцогч улсуудын дунд байгаа манай улсад янз бүрээр ирэх магадлалтай. Эхнийх нь түүхий эд. Хоёр дахь нь стратегийн түүхий эд болох шатахууны хомсдол үүсдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүдэд манай Засгийн газар одооноос төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай.

-Томоохон төслүүд энэ онд хэрэгжих боломжууд бий юу?

-ДНБ жил бүр таван хувиар өсч байгаа. жил болгон бид бялуу үйлдвэрлэдэг. Тэр нь таван хувиар өсгөөд байна гэсэн үг. Тэр бялуунаас хэн хэдэн хувьтай хүртэж байгаа нь чухал. Бялуу нь таван хувь өсчихсөн байхад тэрнээс уул уурхай түүнийг дагасан худалдаа, тээврийн салбар хамгийн ихийг хүртэх байх. Дараа нь үйлчилгээний салбар ордог ч юм уу. Ингээд төрөөс хамааралтай эрүүл мэнд, боловсролын салбарууд эндээс яаж хувь хүртэх вэ гээд явна л даа. тэр салбарт хэр их хэмжээний мөнгө эргэлдэж, бялууны аль хэсгийг авна, тэрнээс хамаараад иргэдийн бодит орлого өсөх боломж нь бүрдэнэ. Зарлага өсч байгаа гэдэг бол нэг талдаа иргэдийн зээл нэмэгдсэн, татварын ачаалал өндөртэй, олон жил дараалан хоёр оронтой явсан инфляци зэрэг нөхцөл байдлууд туйлдаа хүрч тогтворгүй болж байна шүү дээ. тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг бодохоор зарлага өснө гэхээсээ илүү худалдан авах чадвар буурч байгаа учраас илүү таатай амьдрах боломж багасч байна гэсэн үг.

М.МӨНХЦЭЦЭГ

ӨДРИЙН СОНИН

Т.Доржханд: ХҮН нам итгэл үнэмшилтэйгээр Засгийн газарт ажиллаж байгаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Г.Занданшатар даргаа танай сайд нар чинь таныг хүндэтгэхгүй, хуралдаа суухгүй байна ш дээ. 6-7-хон сайд сууж байна. Т.Доржханд сайд чинь бүр "Засгаас гарах юм сан" гэчихсэн явж байна лээ" гэсэн юм. Т.Доржханд сайд үүний хариуд "Уг нь өмнөх дөрвөн жилд Б.Пүрэвдорж гишүүн бид хоёр гар нийлж ажилладаг байсан юм. Гэтэл одоо ХҮН намын даргын өмнөөс мэдэгдэл хийдэг болсон байна. Бид хоёр ийм зүйл огт яриагүй. ХҮН нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг манлайлж хийсний хувьд ачаагаа үүрье, Монгол Улс хоёр талдаа хуваагдаж ажил хийдэггүй хий эргэдэг байдлыг зогсооё гээд итгэл үнэмшилтэйгээр Засгийн газарт ажиллаж байгаа" гэв.

Ц.Сандаг-Очир: Төсвөөр наймаа хийж, Засгийн газрыг авч үлдсэн нь өнөөдөр илчлэгдлээ
Ардчилсан намын зарим гишүүд Засгийн газрыг огцруулах асуудал дээр кнопоо үнэд хүргэж, өөрсдөдөө ашигтай төсөв батлах гэж байгаа хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мэдээллээ.

Тэрээр "Багш нар ажил хаялтаа зогсоож, өчигдрөөс хичээл эхлээд байна. Гэтэл Төсвийн байнгын хороо хуралдаад, нийт 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 111 төсөл хөтөлбөр оруулж ирсэн. Үүнээс 2026 онд санхүүжих нь 336 тэрбум төгрөг. Өргөн барьсан төсөвт тусгаагүй байсан эдгээр хөрөнгө оруулалтын мөнгө хаанаас гарж ирсэн бэ. Өмнө нь эх үүсвэр байхгүй гэж байсан дарга нар одоо хаанаас олоод ирэв ээ. Бид бүлэг дээрээ асуусан ч хариу алга. Тэгвэл өнөө өглөө учир нь олдсон. 20-иод хоногийн өмнө Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж, эрх баригч МАН хоёр хуваагдсан. Гэтэл сөрөг хүчин болох АН эрх баригчдыг өвөрт орж, Засгийн газрын улаан цээжээрээ хамгаалаад байсны учир олдлоо. Энэ 111 төсөл хөтөлбөрийн дийлэнх нь АН, ХҮН намын гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалтын ажлууд болж орж ирж байна. Үүнийг манай намын дийлэнх гишүүд нь мэдээгүй. Энэ бол кнопоороо наймаалцаж, Засгийг хадгалсан хэрэг. 1.1 их наяд төгрөгийн үнэтэй Засгийн газар байжээ.  Ард түмнээсээ нууж, хадгалж, "Цалин, тэтгэвэр нэмэх мөнгө байхгүй" гэж байсан нөхдүүд сандал суудал наймаалцсан мөнгөө өнөөдөр гаргаж ирж байна. Шинжлэх ухааны байгууллагын хөрөнгийг хасчхаад АН-ын тойргийн зам, гүүр, инкубаторт зарцуулах гэж байгаа нь хулгай, луйвар шиг харагдаж байна. Төсвийг энэ чигээр нь баталж болохгүй.  УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдрийг хүртэл МАН-ын бүлгийн эрхэд халдаж, дэд даргыг сонгуулахгүй байгаа нь үүнтэй холбоотой.

Энэ суудал дээр сууж байгаа үедээ төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, батлаад, дараа нь буух гэж байна. Ийм бүхэл бүтэн хулгайн систем өнөөдрийг хүртэл явж иржээ. Тийм учраас АН-ын шударга гишүүд ээ, сөрөг хүчний үүргээ хийгээч. Ард түмний өмнө тангарагтаа үнэнч байгаарай" гэлээ.

Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог УИХ-д танилцуулахдаа " Онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох шийдвэр гаргаж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн. Улмаар энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан ёсоор танилцуулсан. Мөн УИХ-д танилцуулахаар 2025 оны аравдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын 1/111 тоот албан бичгийг хүргүүлснээс хойш өнөөдөр 24 хонож байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу Лхагвын Мөнхбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх болон Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг УИХ-д үүгээр танилцуулж байна.

Баттөмөрийн Энхбаяр нь улсад нийт 27 жил ажилласан бөгөөд 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2023-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажилласан.

Эрхэм гишүүд ээ,

Баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, учирсан хохирлыг арилгаж, гэм буруутанд хуулийн хүрээнд хариуцлага тооцож, далд эдийн засгийг бууруулах нь Монгол Улсын эдийн засаг, ард түмний нийтлэг эрх ашиг юм.

Тиймээс далд эдийн засгийг бууруулах, баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тэмцэхэд хууль, эрх зүйн салбарын тогтолцоо, бодлогын өөрчлөлт, шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү шийдвэрийг гаргаж байна.

Баттөмөрийн Энхбаяр нь хууль, эрх зүйн салбарт 20 гаруй жилийн туршлагатай, шилдэг, мэргэжлийн боловсон хүчин бөгөөд эр зоригтой, ард иргэдийн итгэлийг даах улс төрч гэж үзэж байна.

Өнгөрсөн өдрүүдийн хий хоосон улстөржилт нь улс орон, ард түмэн, төр алба, хувийн хэвшлийн хэвийн үйл ажиллагаанд тодорхой бус байдлыг бий болгож, өвөлжилтийн бэлтгэл, бензин шатахуун, цалин хөлс зэрэг цаг үеийн шинжтэй нийгэм, эдийн засгийн хойшлуулшгүй, нэн яаралтай шийдвэрлэх олон асуудал байна.

Ард түмэн “Улс төр биш ажлаа хий, асуудлаа шийд” гэж Та биднээс шаардаж байгааг төрийн эрх барих дээд байгууллага УИХ хүндэтгэн үзнэ гэдэгт итгэж байна. Иймд Баттөмөрийн Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудалтай УИХ танилцаж, Засгийн газрын гишүүний тангараг өргөх боломжоор хангаж өгөхийг хүсье.

Эрхэм гишүүд ээ,

Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ.

Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2026 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн болно. Уг тогтоолын төсөл УИХ-аар батлагдсанаар эмч, багш нарын цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг шаардлагатай түвшинд хүртэл нэмэгдүүлэх, мөн бусад тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх нөхцөл боломжийг нээнэ.

Ард түмний баялгийг хулгайлсан аливаа үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэж, нууж хаасан үнэнийг илчлэн дэлгэж, ард түмний хатуу хараа хяналтыг тогтоон дархлахын төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.

Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан Онцгой бүрэн эрхээ эдэлж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиг үүргээ биелүүлэхэд нийт ард түмэн болон УИХ дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Баялагтаа эзэн Монголын төлөөх тэмцэл үргэлжилж байна.

Монгол Улсад хулгай худал биш хууль, үнэн ялах болтугай!

Анхаарал хандуулсанд баярлалаа" гэлээ.

УИХ-ын 7 гишүүн “Өөрсөд дээрээ дэд сайд нэмээд, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн газрыг огцруулах санал гаргах нь ээ…
Улс төр хийх амархан. Амархан байлаа. Харин улсыг авч явах хэцүү. Хэцүү бололтой. Хамтарсан Засгийн газрыг онхолдуулж оронд нь гарч ирсэн Засгийн газар өнгөрөгч долоо хоногт хоёр ч удаа хуралдлаа.

Г.Занданшатарын Засгийн газрын эхний хоёр хуралдаанаас: Бүсээ чангална. Онцгой дэглэм тогтооно гэсэн шийдвэрүүд л гарав.

Сар илүүхний өмнө Монголын Засгийн газар шал өөр юм ярьдаг байжээ. Өнөөдөр харин өөдтэй шийдвэр гарахгүйгээр болсон байна. Юунаас вэ?

Эдийн засаг элгээрээ хэвтэх гэж байна гэсэн ойлголтыг Засгийн газрын сайд нар өнгөрөгч өдрүүдэд маш сайн түгээлээ. Ковидоос хойш дэлхийгээрээ хэцүүдсэн. Тэр дунд яаж аятайхан явах нь тухайн улсаас өөрөөс нь шалтгаалаад удаж байна. Трампын тарифын бодлого 2025 оны эхнээс бүр ч чангалаад байгаа. Монгол Улсын эдийн засгийн хамгийн том түнш Хятадад бодох асуудал гарч ирсэн. Цаашлаад энэ цаг үеийн манай эдийн засагт мөнгө болж орж ирдэг цорын ганц бүтээгдэхүүн болох нүүрсний экспортод тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Энэ мэт бол эдийн засагтаа хямгатай бодлоготой байхын наад захын шалтгаан юм Гэсэн хэдий ч нүүрсний үнэ, экспорт хоёр нэг хэмжээнд шахам байсаар ирсэн. Тийм учраас хамтарсан Засгийн газрын үед АН-ын сайд нар голдуу хариуцсан эдийн засаг, уул уурхайн салбар дээр дориухан ажил амжуулсан. Тэр бодлого үргэлжлээд явахад манай жижиг эдийн засаг товхийтэл амьжиргаатайгаа байж хажуугаар нь хэдэн мега төслөө урагшлуулаад явчих боломжтой юм. Гэвчиг АН-тай хамтарсан Засгийн газар огцорсны маргаашаас эхлээд нүүрсний үнэ, экспорт тогтмол урууджээ.

Эх сурвалжуудын мэдээллээс үзвэл Засгийн газар “Чайна энержи”-гээ тойглоод байхад өнөөдөр яриад байгаа муу ам нь биелэхээргүй юм байна. “Орано”-г бас явуулах хэрэгтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дэмжлэгтэй бүтсэн төсөл. Бүх тохироо нь хийгдсэн. Бэлэн болчихсон. Алт хөтөлбөр байна. Үргэлжлүүлэхэд мөнгөний уурхай. Монголд мөнгө оруулж ирэхэд бэлэн болсон төслүүд.

Гэтэл Г.Занданшатарын Засгийн газар гарч ирүүтээ л шал өөр юм ярьж, ард түмнийг айдсаар булж гарлаа. Эдийн засаг муу байна, төрийн албыг 14400 хүнээр цөөлнө гэв. Ингэх улс төрийн хоёр шалтгаан байна.

Нэгт: МАН-аа хульхидчихсан. Дангаараа Засгийн газар байгуулна гэж байгаад МАН-ынхаа бага хурлаар шийдвэр гаргуулсан. Тэгж АН-тай хамтарсан Засгийн газрыг унагаад дахиад байгуулахдаа ХҮН-ыг үлдээгээд ИЗНН-ыг нэмсэн. Үндэсний эвслийг урьсан ч Н.Номтойбаяр татгалзсан. ХҮН-д нэг яам, хоёр сайд, ИЗНН-д нэг яам өгсөн. Өмнө нь АН-ын хариуцсан яамд дээр намынхнаа оруулсан. Ийм байдлаар дээрээ яамдаа авч үлдээд, яам дахь төрийн алба хаагчдыг явуулах арга олсон нь тэр.

Ингэлээ гээд МАН-ынхан арганд нь оролгүй улам эгдүүцэж буйгаа өөр зуураа уулзалдаж, уулзахгүй бол дотоод групп чаатуудаараа илэрхийлэх болжээ. Ихэнх нь: Л.Оюун-Эрдэнийг л солих гэж ингэсэн юм биш үү дээ. Юм л бол Ерөнхийлөгчийн нэрийг барьж өрөө рүү нь гүйлдсэн Засгийн газартай боллоо гэцгээх болжээ. Энэ зуурт тус намд тун хэцүү уналт тохиож байна. Өмнөх хамтарсан Засгийн газрыг онхолдуулсан өдрөөс хойш МАН-ын рейтинг огцом унажээ. АН-ынхаас доош орсон байна. Энийг ч тус намынхан их ярих болж.

МАН-ынхан нам дээрхээсээ гадна УИХ дээр ч үл ойлголцол ихтэй байна. МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар Хууль зүйн сайд болсон учир суудал нь онгойсон. Оронд нь дээрээс Л.Энх-Амгаланг зүтгүүлж байгаа ажээ. Үүнд гишүүд нь дургүй байна.

Мөн Г.Занданшатарын Засгийн газарт ХЭГ-ын даргаар С.Бямбацогтыг очих үед ихээхэн хэл ам гарчээ. Найман жилийн өмнө 32:33-аараа хуваагдсан байсан. Тэр үед тус намынхан үзэл баримтлалын хуваагдалд орсон гэж өөрсдөө үздэг юм байна. Хуучин 33-ын гишүүдээс: Дарга нар өмнө нь юу ярьдаг байлаа даа. Тэгтэл одоо юу хийж байна вэ. Ярьж байсан бүхнээсээ ухарлаа. Тэгэхэд 32-ын талд байж өмнөх дарга нарыг хамгаалж байсан С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарыг ч дэмжлээ, биднийг нулимлаа гэдэг эсэргүүцэл МАН-д гарчээ.

Тэрчлэн МАН-ынхан: Өнгөрсөн цаг хугацаанд МАН-ын ялалтыг МАН бус зарим хүн хэтэрхий ашиглаж байна. Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийг Содбаатар үйлдвэр гэдэг болтол хэрэглэлээ гээд хүртэл хоорондоо толхилцоод эхэлжээ.

Дөнгөж байгуулагдсан Засгийн газар дотор ч үл ойлголцол үүсэх шинжтэй. Тэргүүн шадар сайд нь: Миний рейтинг Ерөнхий сайдынхаас өндөр боллоо гээд 5 дахийн орой үеийнхэнтэйгээ буу халж байгаад ярьчихаж. Түүнийг нь ховч шаазгай тараачихаж. МАН-ынхан үүнийг: Байгуулагдаад ганц хоноод ингэх байсан юм уу гэцгээгээд сүйд. Зарим сайд нь: Манай тэр маань Засгийн газрын эхний хоёр хурал дээр өмнөх Засгийн газар байгаагүй, гэнэт сэрсэн юм шиг бөөлжис цутгатал муулж байдаг шүү гэсэн нь улс төрийн хүрээ рүү ороод иржээ.

Энэ мэтээр ойрын үедээ МАН-ын бага хурал, их хурал болох юм бол гал гарахаар болсон байна. Л.Оюун-Эрдэнэ нь ч онхолдохынхоо өмнө: Эвлэлдэн нэгдэх хэцүү, харин бусниулах амархан. Том төслүүдийг хөдөлгөх хэцүү, гацаах амархан. Засгийн газар огцрох амархан, гагцхүү улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн ирээдүйд үүсч болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байхыг бид өнөөдөр олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай гээд л байсан даа.

Хоёрт: Засгийн газрын бүтцийг цомхон болгоно гэсэн амлалтаасаа буцсан. Г.Занданшатарын Засгийн газрыг байгуулагдаж байхад АН-аас: Засгийн газрынхаа бүтцийг цомхон болгох хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьсан. Үүний хариу болгож, АН-ын амыг ард түмний сэтгэл зүйтэй хамт айдсаар дарж байгаад төрийн албаа цөөлөх гэж буй хэрэг юм.

Маш товчоор Г.Занданшатарын Засгийн газар эхнээсээ буруу замаар будаа тээгээд явчихаж байна. Уул нь Хэрэвзээ цомхтгол ярих гэж байгаа бол Засгийн газрын бүтцээсээ эхлэх ёстой. Наад зах нь сайд нараа 20 хувь цөөлсөн бол төрийн алба хаагчид руу орж болно. Тэгэлгүйгээр Засгийн газрын бүтцийг хэвээр нь авч үлдчихээд түүнийхээ лайг мөрөөрөө ажлаа хийж яваа төрийн алба хаагчдад үүрүүлэхээр шийдээд явж байна.

Г.Занданшатарын Засгийн газрын сайд болгон төрийн алба хаагчдыг хэрхэн цөөлөх гэж байгаа талаар дур дураараа ярьж байна. Яг хэдэн хувь нь үүнд өртөж байгаа вэ гэдэг нарийн нийлсэн тоо ч алга. Олон давтамжтай яригдаж байгаа 14400 гэдэг тоо л байна. Гагцхүү цомхотгол сайд нарт биш, төрийн жинхэнэ алба хаагчдад үйлчлэх нь тодорхой боллоо.

Гэхнээ 14400 төрийн алба хаагчдыг ажлаас чөлөөлөхөөр хүн бүрд 36 сарын тэтгэмж өгнө. 2028 оны хүртэл эдгээр төрийн алба хаагчид ажлаа хийж байсан үгүй нь ялгаагүй болж байгаа юм. Харин ч 36 сарын тэтгэмжийн мөнгийг огцом ихээр гаргаж төсөвт дарамт болно. Гэснээ дэд сайд томилохоор болсон нь бүр ч гал дээр тос нэмж байна.

УИХ-ын нэр бүхий долоон гишүүн: Өөрсдөө хэмнэж, бүтцээ багасгасангүй. Бүтцээ шинэчилсэнгүй. Хуучнаар нь хадгалж байгаад сайд нарыг томиллоо. Тэгсэн мөртлөө өөрсөд дээрээ нэмж дэд сайд томилох гэж байна. Тэгснээ зөвхөн төрийн алба хаагчдыг цөөлөх гэж байна. МАН ингэж амлалтаа зөрчлөө. Амлалтаас гадна Үндсэн хуулийг зөрчиж байна. Бүтцээсээ түрүүлээд сайд нараа томилсон нь Үндсэн хуулийн зөрчил. Энэ хэмнэлт биш, харин тансаглал. Түүний оронд сайд нараа 20 хувь цөөлж бүтэц хийгээд, үлдсэн сайд нарынхаа зөвлөх, туслах, цүнх баригчдыг явуулах хэрэгтэй. Тэгж байж хэмнэлт болно. Хэрэвзээ энэ чигээрээ гүлдийчихвэл огцруулах гарын үсэг шууд цуглуулъя гэж тохирч байгаа ажээ.

Ерөнхийд нь хэлэхэд, Г.Занданшатарын Засгийн газарт төсөв тодотгох ямар ч шаардлага алга. Зөвхөн хэл ам дарах гэсэн улс төрийн шалтгаан байна. Ингэхийн оронд “Чайна энержи”, “Алт” хөтөлбөр, “Орано” гурваа тойглох хэрэгтэй.

Харин бүтэц нэрээр хөндсөн төрийн жинхэнэ алба хаагчдыг цөөлөх шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд төсийг тодотговол долларын ханшаа суга алдахаас эхлээд жинхнээсээ эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх рүү орно шүү.

Ө.БИЛЭГ