Нутгийн мэдээ - Баян-Өлгий аймаг

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс Баян-Өлгий аймаг дахь албан томилолтыг эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг дараах ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

Хуулиар харьяалуулсан авлигын гэмт хэрэг, гомдол мэдээлэлд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулах, хянан шийдвэрлэх;

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулах, дүрэм журмыг хянаж, зөвлөмж өгөх;

Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс ирсэн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гомдол, мэдээллийг хянан шалгах;

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг шаардлагатай төрийн байгууллага, хууль сахиулах байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, албан тушаалтантай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллана. Ажлын хэсгийн Баян-Өлгий аймаг дахь албан томилолтын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, явц, үр дүнгийн талаар тухай бүрд мэдээлэх болно.

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл
“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний VII хурал өнгөрсөн есдүгээр сарын 18-нд МУИС-ийн номын санд болж, 10 гаруй эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Энэ удаад ШУА, Философийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан докторант Х.Амантайн “Монголын казах угсаатны оршуулгын зан үйл” сэдвээр тавьсан илтгэлээс хүргэж байна.

“Оршуулгын газар сонгох зан үйл ба овог удмын орон зай”

Энэхүү илтгэлийн маань зорилго Монгол казах угсаатнуудад оршуулгын зан үйл нь өөрийн гэсэн шашин, соёлын уламжлалтай, хэм хэмжээтэй дэг жаягтай бөгөөд түүнийгээ эрхэмлэж дагаж мөрддөг гэдгийг харуулах гэсэн юм. Казах угсаатны оршуулгын зан үйлийг соёл-антропологийн үүднээс авч үзэхэд хоорондоо ялгаатай боловч бодит амьдрал дээр харилцан нэвчилцсэн хоёр үндсэн давхаргыг ялган шинжлэх шаардлагатай. Нэг талаас, казахууд исламын шашныг шүтдэг ард түмэн болохын хувьд талийгаачийн биеийг угаах, цагаан даавуугаар ороох, жаназа буюу хойдохы нь унших залбирал үйлдэх, Куран унших, Кыбла чиглүүлэн газарт оршуулах зэрэг исламын ертөнцийг үзэх үзэл, шариатын хэм хэмжээнд тулгуурласан зан үйлийг баримталдаг. Нөгөө талаас, нүүдэлчний ахуй, овог удмын зохион байгуулалт, нутаг ус, байгаль, цаг уурын нөхцөлд зохицон бүрэлдсэн казахын өөрийн соёлын зан үйлүүд мөн хадгалагдан иржээ. Иймээс илтгэлийг эхлээд исламын сургаал дахь хүний мөн чанар, үхэл, хойд нас болон оршуулгын үндсэн зарчмаас эхэлж, дараа нь Монголын казахуудын орон нутгийн зан үйлийн хэлбэр, тэдгээрийн харилцан нөлөөлөл, өөрчлөлтийг авч үзэх нь зүйтэй.

Монголын казахуудын оршуулгын газар сонгох уламжлал нь тэдний нүүдлийн мал аж ахуй, улирлын шилжилт хөдөлгөөн, овог удмын зохион байгуулалт болон өвөг дээдсийн тухай ойлголттой нягт холбоотой байжээ.

‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд тэмдэглэснээр казахууд хаваржаа, зуслан, намаржаа, өвөлжөөнд байх үед хүн нас барвал тухайн ‘‘бууцнаас холгүй, дэнжэрхүү хуурай газрыг сонгон оршуулдаг’’ байв. Ийнхүү нэг хүнийг оршуулсан газар он цагийн явцад тухайн айл, отог, овгийн оршуулгын газар болон өргөждөг байжээ. Энэ нь оршуулгын газар эхнээсээ төрийн болон захиргааны шийдвэрээр байгуулагдахаас илүүтэй, нүүдлийн ахуй дундаас аажмаар үүсэж тогтсон болохыг харуулна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 244–245; Камалаш, 2000, дам эшлэв). Хамаатан садан цөөн айлууд бууцандаа ойр орших эртний булш, хиргисүүр, пазырык оршуулгыг бараадан талийгаачаа нутаглуулах тохиолдол байжээ. Нутгийн хүмүүс үүнийг талийгаачийн сүнс өвөг дээдэстэйгээ нэгдэж, тэдний нөмөр нөөлөгт мөнх нойрсоно гэж тайлбарладаг байсан байна. Зарим тохиолдолд эртний булш, хиргисүүрийн чулууг шинэ булшны дараас болгон ашигладаг байжээ. Үүнийг зөвхөн өвөг дээдсийн ивээлд багтах гэсэн итгэлээр бус, чулуу бэлтгэх хөдөлмөрийг хөнгөвчилсөн ахуйн шийдэл гэж давхар ойлгож болно (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245). Оршуулгын газрын байршлыг сонгоход газрын гадарга, хөрсний тогтоц, үер усны эрсдэл чухал нөлөөтэй байжээ.

Казахууд талийгаачийг тэгш тал, уулын бэл, голын эргийн өндөрлөг хэсэг, дэнж, уулын мухар, тохой, заримдаа хазгай, налуу газарт оршуулдаг байсан байна. Ялангуяа ус тогтож, булш усанд автахаас цээрлэдэг учраас хуурай, ус зайлах боломжтой налуу газрыг илүүд үздэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245). Энд шашны бэлгэдэл болон байгаль орчинд зохицсон практик сонголт зэрэгцэж байна.

Булш усанд автахыг талийгаачийн хойд насны амгалан байдлыг алдагдуулна гэж төсөөлөхийн зэрэгцээ шарил, булшны байгууламжийг бодитоор хамгаалах шаардлага байсан. К. Бихумар ч булшийг үер уснаас хамгаалахын тулд эргэн тойронд нь суваг татаж, усыг өөр чиглэлд зайлуулдаг байсан тухай тэмдэглэжээ (Бихумар, 1995, х. 69–70). Тиймээс хуурай, өндөрлөг, налуу газар сонгохыг цэвэр шашны итгэл үнэмшил эсвэл дан ганц ахуйн хэрэгцээний аль нэгээр тайлбарлах боломжгүй. Энэ нь хоёр хүчин зүйлийн нэгдэл байжээ. Оршуулгын газрыг сонгоход талийгаачийн аман гэрээс онцгой ач холбогдолтой. Өндөр настай хүн амьд сэрүүндээ: “Би бурхан болоход өөрийн төрсөн газарт, эсвэл аав, ээжийн хажууд, манай овгийн оршуулгын газарт оршуулаарай” хэмээн захиж, мөнхөд нойрсох газраа өөрөө сонгодог байжээ. Ард үлдсэн үр хүүхэд, төрөл садан нь энэхүү сүүлчийн хүсэлтийг заавал биелүүлэхийг ёс суртахууны үүрэг гэж үздэг.

Хэрэв байгалийн гамшиг, зам тээвэр, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан гэрээслэлийг биелүүлж чадахгүй бол талийгаачийн хүслийг гүйцээгүйдээ удаан хугацаанд харамсдаг байсан тухай эх сурвалжид өгүүлжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245–246).

Овгийн оршуулгын газраас алс хол, өөр нутагт хүн нас барсан тохиолдолд боломжтой бол шарилыг төрөл садных нь оршуулгын газарт авчирч оршуулахыг хичээдэг байв. Үүний цаана нас барсан хүн хойд насандаа (нөгөө ертөнцөд) өөрийн төрөл садантай нэгдэн оршино гэсэн ардын төсөөлөл байжээ. Ийнхүү оршуулгын газар нь зөвхөн шарил байрлуулах газар бус, овог удмын залгамж холбоог нас барсны дараа ч үргэлжлүүлдэг орон зай болдог. Нас барсан хүн өвөг дээдсийнхээ “сүнстэй нийлж, тэдний дунд мөнх амьдарна” гэсэн ардын тайлбарыг исламын ‘barzakh’ буюу завсрын оршихуйн тухай номлолтой шууд адилтгаж болохгүй. Энэ нь исламын норматив геологиос илүүтэй казахын төрөл овогт тулгуурласан уламжлалт ертөнцийг үзэх үзлийн илрэл бөгөөд Монголын казахуудын ардын ухамсарт овог удмын харьяалал, өвөг дээдсийн нөмөр нөөлөг болон исламын хойд насны тухай итгэл зэрэгцэн оршиж ирснийг харуулна. Их цас, хүчтэй салхи, үер ус зэрэг байгалийн саад учирч, талийгаачийг овгийн оршуулгын газарт хүргэх боломжгүй үед ахмад хүмүүсийн шийдвэрээр шинэ газар сонгон ганцаараар нь оршуулдаг байжээ. Ийм ганцаарчилсан булш хожим тухайн гэр бүл, овгийн шинэ оршуулгын газрын эхлэл болох тохиолдол байсан байна. Мөн баатар, баян, нэр хүндтэй бөө зэрэг хүмүүс өөрсдийн оршуулах газрыг зориуд бусдаас тусгаар сонгож, “ард олноо харуулдан мөнх нойрсоно”, “уудам нутаг, бэлчиж буй малаа харж хэвтэнэ” хэмээн гэрээсэлдэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246; Өмирбек, Жаргалсайхан, 2014–2015, дам эшлэв). Энэ нь оршуулгын газрыг нүүдэлчдийн амьдралын газар зүйтэй холбон ойлгож байсныг харуулдаг. Талийгаач нас барснаар нутаг уснаасаа бүрэн тасардаггүй, харин амьд ахуйдаа харьяалагдаж байсан нутаг, мал сүрэг, овог удмаа “харж хэвтэх” байдлаар тухайн орон зайтай үргэлжлэн холбогдоно гэж төсөөлж байжээ. Иймээс оршуулгын газрын сонголт нь газар зүйн төдийгүй талийгаачийн нийгмийн байр суурь, амьдралын түүх, овог удмын харьяаллыг илэрхийлсэн бэлгэдэлт шийдвэр байв.

“Оршуулгын гадаад хэлбэр ба байгууламж”

Монголын казахуудын булш, оршуулгын гадаад хэлбэр нь цаг үе, газар нутгийн байгаль, барилгын материалын олдоц, талийгаачийн нийгмийн байр сууриас шалтгаалан харилцан адилгүй байжээ. ‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд эрт үеийн булш ихэвчлэн гонзгой, зуувандуу хэлбэртэй байсан бол орчин үед дөрвөлжин хашлага, байгууламж давамгайлах болсон гэж тэмдэглэсэн байна. Булшны хэмжээг нутгийн хүмүүс “хэвтсэн тэмээн чинээ”, “овоолсон чулуун чинээ” гэх мэт ахуйд ойр хэмжүүрээр тодорхойлдог байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246).

Б.Монголхүү булш, оршуулгын байгууламжийг хэлбэр, зориулалтаар нь ‘қабір’, ‘зират’, ‘мола’, ‘бейіт’, ‘мазар’, ‘кесене’, ‘күмбез’, ‘сағана-там’ зэрэг олон нэрээр ялган нэрлэдэг тухай тэмдэглэсэн байна.

Түүний тайлбарласнаар ‘қабір’ нь энгийн шороон булш, ‘зират’ нь дөрвөлжлөн хашсан оршуулга, ‘мола’ нь чулуу өрж овоолсон булш, ‘бейіт’ нь нэг удам, төрлийн хүмүүсийн булшийг хамруулан хүрээлсэн байгууламж, ‘мазар’, ‘кесене’, ‘күмбез’, ‘сағана-там’ нь бунхны төрөл хэлбэрүүдийг илэрхийлдэг (Монголхүү, 2009, х. 87–88). Харин овог, отгийн хүмүүсийг нэг хүрээнд оршуулах зориулалттай гаднах хашлагыг ‘қорған’ буюу хоргон гэж нэрлэнэ. Эдгээр нэр томьёо нь булшны архитектур зөвхөн нэг хэлбэртэй байгаагүйг харуулна. Энгийн шороон овгороос эхлээд чулуун хашлага, овгийн хоргон, битүү дээвэртэй бунхан хүртэл олон хувилбар байжээ. Ялангуяа хаад, ноёд, баатар, баян, шашны зүтгэлтэн болон нийгэмд нэр хүндтэй хүний булшин дээр уран хийцтэй хөшөө, бунхан босгодог байсан нь талийгаачийн амьд ахуйн нийгмийн байр суурь нас барсны дараах дурсгалын байгууламжид үргэлжлэн илэрч байсныг харуулна (Монголхүү, 2009, х. 87–88). Монголын казахууд оршуулгын байгууламжид байгалийн гаралтай материал, ялангуяа чулууг түлхүү ашигладаг байжээ. Үүнийг “хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн учраас эргээд байгальдаа шингэх ёстой” гэсэн уламжлалт ойлголттой холбон тайлбарладаг. Гэхдээ чулуу ашиглах нь бэлгэдлийн утгаас гадна бодит практик ач холбогдолтой байв. Чулуу нь булшны сул шороог салхинд хийсэхээс хамгаалж, нүхний ам, нуруу мод, шарилын тагийг цөмрөхөөс сэргийлнэ. Мөн мэрэгч амьтан булшинд нэвтрэх, мал гишгэх, булшийг ухаж тонох эрсдэлийг багасгадаг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246).

К.Бихумар ч Монголын казахууд булшны амыг хаахад байгалийн хавтгай чулууг илүүд үздэг байсныг тэмдэглэсэн. Мод ялзардаг учраас чулууг илүү бат бөх гэж үзэж, зарим настай хүн амьд ахуйдаа булшинд хэрэглэх хавтгай чулуугаа цэвэр уулнаас сонгон авч, гэрийнхээ ойролцоо хадгалдаг байжээ.

Нэг хэсэг нь үүнийг “булшны чулуу эзэндээ урт нас хүсэж байдаг” гэж тайлбарладаг бол нөгөө хэсэг нь үхэл дуудсан муу ёр гэж цээрлэдэг байсан байна (Бихумар, 1995, х. 67–68). Нэг зан үйлд эерэг бэлгэдэл болон цээрийн эсрэг тайлбар зэрэгцэн оршиж байсан нь ардын итгэл үнэмшил нэг мөр, тогтсон систем байгаагүйг харуулна. Булшны барилгын материалын сонголт газар орны экологийн нөхцөлөөс шууд хамаарч байжээ. Мод ихтэй нутагт булшны гадна талыг модоор дарж, дөрөв, тав, зургаан талт овоохой, бунхан хэлбэрийн байгууламж босгох тохиолдол байсан. Харин мод ховор Алтайн бүсэд чулуу, ширэг, шавар, гар хийцийн шавар тоосго хэрэглэдэг байв. Шавар тоосго салхи, бороонд амархан элэгддэг тул адууны хялгас, хомоол, өвс хольж бэхжүүлдэг байсан нь нүүдэлчдийн ахуйн материалын мэдлэг оршуулгын архитектурт ашиглагдсаны жишээ юм (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246). К.Бихумарын тэмдэглэснээр булшин дээр нэр, овгийг нь бичсэн чулуу босгож, зарим тохиолдолд Куран судрын эшлэл болон хавирган сарын дүрс байрлуулдаг байжээ. Төрөл садан, овгийн хүмүүсийн булшийг хоргоноор нэгтгэн, малын хөл, араатан амьтан, үер уснаас хамгаалахын тулд чулуун өрлөг, төмөр хашаа, сараалж, ус зайлуулах суваг хийдэг байсан байна (Бихумар, 1995, х. 69–70). Ийнхүү булшны гадаад байгууламж гурван үндсэн үүрэг гүйцэтгэж байжээ.

Нэгдүгээрт, талийгаачийн биеийг байгаль, амьтан, хүний халдлагаас хамгаална.

Хоёрдугаарт, талийгаачийн нэр, овог, нийгмийн байр суурь, шашны харьяаллыг илэрхийлнэ.

Гуравдугаарт, овог удмын орон зайн хил, түүхэн ой санамжийг газар дээр тэмдэглэн үлдээнэ. Тиймээс булш, хоргон, бунхныг зөвхөн оршуулгын техникийн байгууламж бус, нийгмийн харьяалал болон хамтын дурсамжийг материаллаг хэлбэрт оруулсан соёлын дурсгал гэж үзэх боломжтой.

“Оршуулгын дотоод байгууламж ба шарилыг байрлуулах ёс”

‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд Монголын казахууд голдуу дөрвөлжин нүх ухаж, талийгаачийн биеийг цагаан даавуунд ороон, толгой, бэлхүүс, хөлийн орчимд цагаан даавуун уяагаар боож оршуулдаг тухай тэмдэглэсэн. Шарилыг нүхэнд байрлуулахдаа толгойн ар, хүзүүний доор ухсан шороо эсвэл ширгээр жижиг дэр хийдэг бөгөөд үүнийг казахаар ‘жастық’ буюу дэр гэж нэрлэдэг. Эх сурвалжид шарилыг эгц нуруугаар нь хэвтүүлж, толгойг баруун зүг чиглүүлдэг хэмээн тэмдэглэсэн байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246–247).

К.Бихумарын тэмдэглэлд талийгаачийн нүүрийг мөргөлийн зүг буюу Меккагийн зүг харуулан хэвтүүлж, толгойн доор булшны шороогоор жижиг түшиц хийж, цагаан даавууны уяануудыг тайлдаг тухай өгүүлжээ. Үүний дараа нүхний амыг хавтгай чулуугаар хааж, дээрээс нь шороогоор дардаг байсан байна (Бихумар, 1995, х. 68).

Хоёр эх сурвалжийн мэдээлэлд тодорхой ялгаа байна. Нэг эх сурвалжид шарилыг эгц нуруугаар хэвтүүлж, толгойг баруун зүг чиглүүлнэ гэж тэмдэглэсэн бол нөгөө эх сурвалжид нүүрийг Меккагийн зүг харуулна гэжээ. Исламын норматив дэгт газар зүйн “баруун” чиглэл өөрөө шийдвэрлэх шалгуур биш. Гол шаардлага нь талийгаачийг боломжтой нөхцөлд баруун хажуугаар нь хэвтүүлж, нүүр болон биеийн урд хэсгийг Кыбла руу чиглүүлэх явдал юм. Тиймээс эх сурвалжид тэмдэглэгдсэн эгц нуруугаар хэвтүүлэх, толгойг баруун зүг харуулах хэлбэрийг исламын бүх нийтийн журам гэхээс илүү Монголын казахуудын зарим нутагт бүртгэгдсэн орон нутгийн практик гэж ойлгох нь зүйтэй. Шарилыг байрлуулсны дараа нүхний амыг нуруу мод, таг эсвэл байгалийн хавтгай чулуугаар бүрэн хаана. Нэг том чулуу хүрэлцэхгүй бол хэд хэдэн хавтан чулууг эвлүүлэн тавьж, завсар үлдээлгүй битүүлдэг байжээ. Чулуунуудын завсрыг цагаан даавуугаар таглаж, заримдаа хавтан чулууны гадуур шинэ даавуу дэвсэнэ. Энэ нь шарил дээр шороо шууд унахаас хамгаалж, булшны доторх хөндий орон зайг хадгалах зориулалттай (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247).

Б.Монголхүү энэхүү хэлбэрийг: “Шарилыг шороогоор дарж булахгүй. Нүхний амыг байгалийн хавтгай чулуугаар таглаж, дээр нь гарсан шороог овоолон... хөндий оршуулна. Жинхэнэ хадан гэр гэж түүнийг хэлж болно” хэмээн дүрсэлжээ (Монголхүү, 2009, х. 88). “Хадан гэр” гэх нэршил нь булшийг талийгаачийн мөнхийн сууц мэтээр ойлгосон нүүдэлчдийн орон зайн төсөөллийг илэрхийлж байна. Амьд хүн эсгий гэрт амьдардаг бол нас барсан хүний шарил чулуугаар хамгаалагдсан “хадан гэрт” байрлана гэсэн бэлгэдэлт зэрэгцүүлэл энд харагдана.

Нүхний амыг хаасны дараа молла залбирал уншиж, талийгаачийн ойрын хүмүүс хавтан чулууны дээрээс шороо хийдэг. Эх сурвалжид нэг хүн гурваас долоон хүрз шороо хийгээд, хүрзийг дараагийн хүнд гараас гарт дамжуулахгүй, газар тавьж эсвэл хаяж өгдөг байсан тухай тэмдэглэжээ.

Шороо хийх үед: “Жатқан жеріңіз жайлы болсын, иманыңыз жолдас болсын” буюу “Мөнх нойрссон газар тань өлзийтэй байж, иман тань хань болог” хэмээн талийгаачид сайн үг хэлдэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247). Гурваас долоон хүрз шороо хийх, хүрзийг газар тавьж дамжуулах зэрэг нь исламын оршуулгын заавал биелүүлэх үндсэн журам биш, харин орон нутгийн уламжлал, тоон бэлгэдэлтэй холбоотой зан үйл гэж үзэх нь үндэслэлтэй. Харин оршуулгад оролцсон хүн булшинд шороо хийж, талийгаачид сайн сайхныг хүсэх нь хамтын оролцоо болон салах ёсны өргөн хүрээний илэрхийлэл юм. Хүн бүр нэг атга шороо хийх зан үйлийг гурван эх сурвалж давхар баталж байна. ‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд нэр хүндтэй хүний оршуулгад олон хүн ирж, хүрзээр шороо хийх боломж хүрэлцэхгүй үед хүн бүр ‘бір уыс топырақ’, нэг атга шороо хийдэг байсан тухай өгүүлжээ. Харь газар нас барсан эсвэл сураггүй болсон хүний тухай “Бір уыс топырақ та бұйырмады”, “Ганц атга шороо ч заяасангүй” хэмээн харамсдаг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247).

Б.Монголхүү мөн шарилын нүхийг хаасны дараа хүн бүр нэг атга шороо хийж, үүний дараа хүрзээр шороог үргэлжлүүлэн овоолдог байсныг өөрийн ажиглалтад тулгуурлан өгүүлжээ (Монголхүү, 2009, х. 89).

Нэг атга шороохийх нь талийгаачийг оршуулах ажилд биечлэн оролцож, түүнтэй салах ёс гүйцэтгэснийг баталдаг бэлгэдэлт үйлдэл юм. Энэ нь нэг талаас талийгаачийн өмнө хүлээсэн төрөл садны болон нутгийн хүний үүргийг биелүүлсэн хэрэг, нөгөө талаас нас барагчийг хамтын нийгэмлэгийн оролцоотойгоор газарт буцаан өгч буй үйл явдал болно.

‘‘Оршуулгын газарт үйлддэг зан үйл ба түүний өөрчлөлт’’

‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд Монголын казахуудын оршуулгын газарт уламжлал ёсоор зөвхөн эрэгтэйчүүд очдог байсан тухай тэмдэглэжээ. Эмэгтэйчүүд талийгаачийн гэрт үлдэж, ‘көріс’, ‘жоқтау’ хэлэн гашуудаж, харин эрэгтэйчүүд шарилыг оршуулгын газарт хүргэж, булшлах ажлыг гүйцэтгэдэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247–248). Б. Монголхүү ч “талийгаачийг сүүлчийн замд үдэхэд газарт нь эмэгтэйчүүд очдоггүй ёстой” хэмээн тэмдэглэсэн байна (Монголхүү, 2009, х. 88). Гэхдээ үүнийг исламын шашин эмэгтэйчүүдийг оршуулгын газарт очихыг бүх нөхцөлд хатуу хориглодог гэсэн утгаар тайлбарлаж болохгүй. Энэ бол Монголын казахуудын дунд тогтсон орон нутгийн уламжлалт хүйсийн үүргийн хуваарилалт юм. Исламын эрх зүйн уламжлалд эмэгтэйчүүд оршуулгын газар очих асуудлаар мазхаб, тайлбаруудаас шалтгаалсан ялгаатай байр суурь бий. Тиймээс угсаатны зүйн баримтыг исламын нийтлэг хоригтой адилтгалгүй, тухайн орон нутгийн зан үйл хэмээн тодорхойлох шаардлагатай.

Эрт үед оршуулгын газар очиж, талийгаачийг хаана байрлуулахыг ахмад хүмүүс хэлэлцэн сонгодог байсан бол хожим овгийн хоргон доторх сул газарт оршуулах болжээ. Нүх ухах хэд хэдэн хүнийг урьд өдөр нь томилж, оршуулгын дараа тэдний “гарыг цайлгах” зорилгоор цай болон бусад зүйл өгдөг байжээ.

Үүнийг оршуулгын ‘төрт құлағы’, “дөрвөн чих” гэж нэрлэсэн байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247–248). Өндөр насалсан хүн нас барахад түүний нүүрийг бүтээсэн ‘шыт’ буюу алчуурыг оршуулгад оролцсон хүмүүст тарааж, “Жасын берсін”, өөрөөр хэлбэл “Нас сүүдрийг нь хайрлаарай” хэмээн бэлгэшээдэг байжээ. Алчуур авч чадаагүй хүн ар гэрийнхнээс нь зориуд гуйж авах тохиолдол байсан нь талийгаачийн урт насыг эд зүйлээр дамжуулан бэлгэдлийн байдлаар өвлөн авах гэсэн ойлголтыг харуулна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247–248). Энэ нь исламын үндсэн оршуулгын дэг бус, өндөр настны нас буян, хишгийг бэлгэдэн хүндэтгэх казахын ардын уламжлал юм. Оршуулгын газарт хүрмэгц шарилыг хэд хэдэн хүн мөрөн дээрээ өргөж, хоргоны дотор оруулан, ухсан нүхний дэргэд байрлуулдаг.

Талийгаачийн ойрын хүмүүс нүхний хэмжээ, чулуу, дотор талын бэлтгэлийг шалгасны дараа молла Куран судраас уншина. Оролцогчид чимээгүй сууж, алгаа дээш харуулан залбираад, молла нүүрээ илэх үед даган нүүрээ илдэг байжээ.

Үүний дараа шарилыг нүхэнд байрлуулдаг байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 248). Шарилыг нүхэнд оруулах үед дээрээс нь том бөс даавуугаар халхалж, дөрвөн хүн даавууны буланг барин зогсоно. Хивс, ширдэгт ороон авчирсан шарилыг зөвхөн цагаан даавуутай нь нүхэнд хийж, хивс, ширдгийг буцаан авдаг. Ийнхүү халхавч татах нь талийгаачийн биеийг бусдын нүдэнд ил гаргахгүй, түүний нэр төр, бие махбодын халдашгүй байдлыг нас барсны дараа ч хамгаалах зорилготой (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 248). Эдгээр баримтаас үзэхэд оршуулгын газарт Куран унших, талийгаачийг Кыбла чиглүүлэх, залбирах зэрэг исламын элементүүд нь халхавч татах, хүрзийг газар тавьж дамжуулах, тодорхой тоогоор шороо хийх, өндөр настны нүүрний алчуурыг тараах зэрэг казахын орон нутгийн зан үйлтэй нэгэн үйл явцад зэрэгцэн хэрэгжиж байжээ.

‘‘Хэсгийн дүгнэлт’’

Оршуулгын газар сонгох, булшны гадаад ба дотоод байгууламжийг хийх, шарилыг хүргэж байрлуулах зан үйлийг бүхэлд нь авч үзвэл Монголын казахуудын оршуулгын практикт байгаль, нутаг ус, овог удмын харьяалал, нүүдлийн ахуй болон исламын хойд насны итгэл нэг дор огтлолцож байна. Газар сонголтод хуурай, өндөрлөг, ус зайлуулах боломжтой байршил зэрэг экологийн шаардлага, аав, ээж, овог удмынхаа дэргэд орших хүсэл зэрэг нийгэм-соёлын хүчин зүйлс зэрэгцэн нөлөөлжээ. Булшны материал, хэлбэр, дотоод зохион байгуулалтад тухайн газрын чулуу, мод, шаврын боломж болон “хадан гэр” гэх мэт орон нутгийн төсөөлөл илэрдэг бол цагаан даавуугаар ороох, Куран унших, Кыбла чиглүүлэх нь исламын дэгтэй холбогдоно. Иймээс эдгээр зан үйлийг бүхэлд нь исламын шаардлага, эсвэл эсрэгээрээ “бөө мөргөлийн үлдэгдэл” гэж нэг шугамаар тайлбарлах бус, нүүдлийн экологийн зохицуулалт, овог удмын нийгмийн холбоо, исламын хэм хэмжээ, эртний төсөөллийн давхарласан бүтэц гэж үзэх нь илүү оновчтой.

‘‘Адуу гаргах зан үйл’’

Талийгаачид зориулан адуу гаргах зан үйл нь казахын нүүдэлчдийн амьдрал, морин соёлтой нягт холбоотой. “Монголын казахын угсаатны зүй” бүтээлд эрт үед талийгаачийг морьтой нь оршуулдаг байсан бол хожим адууг нядалж, махыг оршуулгад оролцсон хүмүүст хүртээдэг болсон гэж тайлбарлажээ. Зарим өндөр настан амьд ахуйдаа хайртай адуугаа заан, “намайг өнгөрөхөд энэ адууг гаргаарай” хэмээн гэрээсэлдэг байсан байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 248–249).

Б.Монголхүү эрт үед талийгаачийн гэрийн үүдэнд алаг дээсээр ногтолсон долоогоос есөн морь хөтөлж ирэх, морь дагуулах зан үйл байсан бөгөөд хожим энэхүү өргөлийн хэлбэр өөрчлөгдсөн тухай тэмдэглэжээ (Монголхүү, 2009, х. 87). К. Бихумар мөн дурсгалын зоогийн үеэр талийгаачид зориулан эмээл хэрэглэл өмсгөсөн морь сэтэрлэдэг байсныг эртний Түрэгийн уламжлалын ул мөр гэж үзсэн байна (Бихумар, 1995, х. 68–69). Эдгээр зан үйлийн цаана адуу нь эр хүний анд нөхөр, нийгмийн байр суурийн илэрхийлэл, нүүдэлчдийн орон зайн хөдөлгөөний гол хэрэгсэл байсантай холбоотой төсөөлөл оршино. Эртний морьтой оршуулгын зан үйл хожим талийгаачид зориулан адуу гаргаж, махыг олон нийтэд хүртээх дурсгалын зоог болон хувирсан гэж тайлбарлаж болох юм. Иймээс адуу гаргах зан үйлийг исламын шаардлага гэхээс илүү казахын нүүдэлчдийн ахуй, хүндэтгэл, зочломтгой зан болон талийгаачид буян зориулах орон нутгийн уламжлал гэж ангилах нь зөв.

Эд зүйл тараах ба дурсамжийг өвлүүлэх зан үйл

Талийгаачийн амьд ахуйдаа хэрэглэж байсан хувцас, эд зүйлийг төрөл садан болон шарилыг угааж ариусгасан хүмүүст тараах ёс байжээ. К. Бихумарын тэмдэглэснээр хувцсыг бүрэн бүтэн өгөхийг эрхэмлэж, дутуу өгвөл талийгаач нөгөө ертөнцөд хувцасгүй явна гэсэн итгэл үнэмшил байсан байна. Мөн өвлөн авах хүнгүй тохиолдолд Куран судар, хүүхдийн өлгий, морины толгой зэрэг зарим зүйлийг булшинд хамт тавьдаг байжээ (Бихумар, 1995, х. 68–69). Б.Монголхүү талийгаачийн өмсөж, эдэлж байсан хувцсыг гэрийн хойморт ил өлгөж тавьдаг заншлыг тэмдэглэсэн байна (Монголхүү, 2009, х. 89). Настай эмэгтэй нас барсны дараа “авдрыг нь нээж”, амьд ахуйдаа хэнд өгөхөөр захисан бугуйвч, бөгж болон бусад үнэт эдлэлийг аман гэрээсийн дагуу хуваарилдаг ёс байсныг К. Бихумар мөн дурджээ (Бихумар, 1995, х. 69). Эдгээр зан үйлийг зөвхөн талийгаачид нөгөө ертөнцөд эд зүйл хэрэгтэй гэсэн итгэлээр тайлбарлах нь хангалтгүй. Тэдгээр нь талийгаачийн өмчийг төрөл садны хүрээнд дахин хуваарилах, аман гэрээсийг биелүүлэх, оршуулгад тусалсан хүмүүст хариу барих, талийгаачийн дурсамжийг эд зүйлээр дамжуулан хадгалах зэрэг нийгмийн олон үүргийг давхар гүйцэтгэж байжээ.

Долоо, дөч, зуу хоног ба дурсгалын ас буюу цайллага

Талийгаачийг оршуулсны дараа долоо, дөч, зуу хоног, жилийн ойг тэмдэглэн Куран уншуулж, мал гарган, зоог барьж, хувцас эд зүйл тараах уламжлал Монголын казахуудын дунд өргөн дэлгэрчээ. Оршуулгад оролцож чадаагүй хүмүүс эдгээр өдрүүдэд ар гэртэй нь уулзан эмгэнэл илэрхийлж, булшинд очиж залбирдаг байсан тухай К. Бихумар тэмдэглэсэн байна (Бихумар, 1995, х. 69).

Эдгээр дурсгалын өдрүүд нь талийгаачид буян зориулахаас гадна алс холын төрөл садныг цуглуулах, ар гэрт нь сэтгэл санаа, нийгэм, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, талийгаачийн тухай хамтын дурсамжийг үе шаттайгаар бататгах үүрэгтэй.

Гэхдээ долоо, дөч, зуу хоногийг тэмдэглэхийг исламын шашны бүх урсгалд заавал биелүүлэх үндсэн дэг гэж үзэж болохгүй. Монголын казахуудын хувьд эдгээр хугацааны зан үйлд Куран уншлага, буян, залбирал зэрэг исламын элемент шингэсэн боловч долоо, дөч, зуу хоногийг тусгайлан тогтоосон хэлбэр нь Төв Азийн ард түмнүүдийн орон нутгийн дурсгалын уламжлалтай нягт холбоотой. Нэр хүндтэй хүн нас барахад зохион байгуулдаг “ас беру” буюу дурсгалын их зоог нь казахын нүүдэлчдийн нийгмийн харилцааг тод харуулна. К. Бихумар Бурылбайн дурсгалын асыг тодорхой жишээ болгон авч үзжээ. Бурылбай 1925 онд нас барсны дараа Шерушийн зургаан овгийн тэргүүлэгчид зөвлөлдөж, нэг жилийн өмнөөс бэлтгэл хийсэн байна. Асад зориулан 200 гэр барьж, олон хоногийн турш зочдыг дайлан, хурдан морь уралдуулж, бөх барилдуулан, домборчдыг шалгаруулжээ. Зохиогчийн тэмдэглэснээр уг асын үед 480 хурдан морь уралдаж, 200 бөх барилдсан байна (Бихумар, 1995, х. 72–73). Ас-цайллага нь талийгаачид буян зориулах төдийгүй овгийн эв нэгдлийг бататгах, хөрөнгө баялгийг дахин хуваарилах, зочломтгой зан болон нийгмийн нэр хүндийг нийтэд харуулах, талийгаачийн дурсамжийг олон нийтийн хэмжээнд бүтээх үүрэгтэй байжээ. Гэвч оршуулга, асад зарцуулах хөрөнгийн хэмжээ тухайн айлын нэр төрийн шалгуур болж, ядуу өрхөд эдийн засгийн дарамт учруулах эрсдэлтэй байсан. Үүнийг К. Бихумарын эш татсан “Үхэл баян хүний хөрөнгийг тарааж, ядуу хүний ядууг ил гаргана” гэсэн зүйр үг маш оновчтой илэрхийлдэг (Бихумар, 1995, х. 62).

‘‘Өнгөрсөн ба одоо’’

Ийнхүү эх сурвалжуудаас үзэхэд Монголын казахуудын оршуулгын зан үйл бүхэлдээ өөрчлөгдөөгүй хадгалагдсан бус, харин зарим хэлбэр нь алдагдаж, зарим нь шинэ нөхцөлд дасан зохицож, зарим нь шашны шинэ тайлбар авсан байна.

Эрт үед шарилыг тэмээ, морь, дамнуургаар тээвэрлэдэг байсан бол автомашин хэрэглэх болжээ. Оршуулгын газрыг ахмад хүмүүс болон зарим тохиолдолд бөө сонгодог байсан тухай аман мэдээ байдаг бол хожим овгийн хоргон доторх сул газарт оршуулах болж, газар сонгох хуучин ёс хумигдсан байна.

Булшны гонзгой, зууван хэлбэрийг дөрвөлжин хашлага орлох болсон тухай 2016 оны бүтээлд тэмдэглэжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245–248). Б.Монголхүү 1990-ээд оны сүүлчийн өөрийн ажиглалтад тулгуурлан оршуулгын дараа булшийг гурав тойрох, талийгаачийн гэрт дөчин зул асаах, толь болон зурагтын дэлгэцийг бүтээх зан үйл байсныг тэмдэглэсэн. Тэрээр дөчин зул асаахыг талийгаачийн ард үлдсэн гал голомт бөхөхгүй үргэлжлэхийн бэлгэдэл гэж тайлбарласан байна. Мөн молла нар уг зан үйлийг хориглодог ч ард олон тодорхой хэмжээнд үргэлжлүүлсээр байсныг өгүүлжээ (Монголхүү, 2009, х. 89). Энэ бол исламын норматив шаардлага болон нутгийн уламжлал хоорондын бодит зөрчил, зохицлын тод жишээ юм. К.Бихумар Монголын казахуудын оршуулгын зан үйлд уламжлалт шинж хүчтэй хадгалагдсаныг ХХ зууны шашны мэдлэгийн тасалдалтай холбон тайлбарласан. Түүний үзсэнээр 1938 оны хэлмэгдүүлэлтээр шашны боловсролтой молла нар олноор өртөж, Куран унших, шашны зан үйл гүйцэтгэх явдал хязгаарлагдсанаар исламын оршуулгын нарийн мэдлэг тасалдахад хүрчээ. Гэсэн ч казахууд талийгаачаа хүндэтгэн үдэх төрөл, овгийн уламжлалаа боломжийн хэмжээнд хадгалсан байна (Бихумар, 1995, х. 67).

‘‘Дүгнэлт’’

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл нь исламын шашны норматив хэм хэмжээ, казахын нүүдэлчдийн ахуй, эртний Түрэгийн соёлын ул мөр, овог удмын зохион байгуулалт, нутаг усны харьяалал, ХХ зууны шашин, улс төрийн тасалдал болон орчин үеийн нийгмийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн огтлолцолд бүрэлдсэн нэгдмэл соёлын тогтолцоо юм.

Монголын казахуудын оршуулгын зан үйл өөрийн гэсэн итгэл үнэмшил, уламжлалт, ёс жаягтай түүнийгээ алдалгүй дагаж ирснийг харуулж байгаа бөгөөд үүний цаана өөрийн гэсэн логик, хэм хэмжээ, учир зүй байдаг нь тодорхой байна.

Талийгаачийг угааж ариусгах, цагаан даавуугаар ороох, жаназа үйлдэх, Куран унших, Кыбла чиглүүлэн газарт оршуулах нь исламын оршуулгын үндсэн дэгтэй холбоотой бол гэрээс гарган үдэх, шөнө сахих, ‘көріс’, ‘жоқтау’ хэлэх, овгийн хоргонд нутаглуулах, нэг атга (хүрз) шороо хийх, адуу гаргах, эд зүйл тараах, долоо, дөч, зуу хоног болон ас хийх, өвөг дээдсийн дурсамжийг хадгалах зэрэг зан үйл нь казахын нүүдэлчдийн амьдрал, төрөл садны харилцаа, хамтын ой санамжийг илүү тод илэрхийлнэ. Гэвч эдгээр хоёр давхарга бодит зан үйлд тусгаар оршдоггүй, харин исламын ойлголтууд уламжлалт хэлбэрүүдэд нэвтэрч, уламжлалт соёл исламын зан үйлийг орон нутгийн нийгмийн бүтэц, аман зохиол, зочломтгой зан, дурсгалын практиктай холбон хэрэгжүүлснээр түүхийн явцад харилцан зохицож, заримдаа зөрчилдөж, дахин тайлбарлагдсан зан үйлийн давхаргал бий болжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчидтай уулзлаа. Тэрбээр улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудад талархал илэрхийллээ.

Сайн багш, ажилтнуудаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багш, ажилтнуудын үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдгийг хэлэв.

Мөн сурагч хүүхдүүдтэй уулзаж, төрөлх монгол хэлээ сайн сурахыг захилаа. Эх хэлээ сайн сурвал ирээдүйд хүсэж мөрөөдсөн мэргэжлээ эзэмшиж, өсөн дэвжих, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах илүү олон боломж байгааг тодотголоо. Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол хэлээ сурах нь эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын нэг баталгаа гэдгийг хэлж, сурлагын амжилт хүсэн ерөөв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцсоны дараа аймгийн иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, санаачилсан хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулав.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Үүнд Баян-Өлгий аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүч чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв. Цаашид эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох ёстойг хэллээ.

Ерөнхийлөгч үндэсний эв нэгдэл, хууль дээдлэх зарчим, төрийн алба, монгол хэлний сургалт зэргийн талаар байр сууриа илэрхийллээ. Үндэстэн, ястнаараа талцаж хуваагдах, ялгаварлан гадуурхал байж болохгүйг онцгойлон анхааруулж, ард түмний эв нэгдлийг хүн бүр нүдний цөцгий мэт хамгаалах учиртайг хэлэв. Иймээс төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх, хувь хүн ч хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ улс орныхоо эв нэгдэлд хувь нэмэр оруулж байхыг уриаллаа. Цаашид үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлээ зогсоохгүй бол төрийн хууль тухайн хүнийг дуудна гэдгийг хэлэв.

Эх хэлээ сурч, эзэмших нь Монгол Улсын иргэн бүрийн үүрэг учир хүүхдүүдэд багаас нь зааж сургахад төр, засаг, орон нутгийн удирдлага, боловсролын салбарынхан идэвх, санаачилгатай ажиллахыг сануулав.

Өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар зэрэг газарт дур зоргоороо оршуулгын зан үйл хийх, газар, уул, усны нэрийг өөрчлөх, төрийн албан хаагчийг нам, улс төрийн харьяалал, үндэс угсаа, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхаж болохгүйг хэллээ.

Ялангуяа оршуулгын зан үйлийг улсын хэмжээнд цэгцэлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ард иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох цаг болсныг тодотголоо. Монгол Улсын иргэн бүр эх орондоо эрх чөлөөтэй, итгэл үнэмшилтэй, эв нэгдэлтэй, аз жаргалтай сайхан амьдрах учиртайг хэлэв. Иймээс иргэдийг эв нэгдэлтэй байхыг дахин сануулж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ нэгдэж, хичээн зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрбээр тус аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцлоо. “Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, үндэстний эв нэгдлийн бэлгэдэл, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм. Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан” гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Та бүхэнд ерөөл бэлгэ, өлзий учрал тэгш дүүрэн бүрдсэн энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Уудам сайхан эх орныхоо алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Сагсай суманд байрлах Монгол Алтайн нурууны салбар уулсад хамаарах Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залж, далай их өвөг дээдэстээ гүн хүндэтгэл үзүүлэхээр Та бид өнөөдөр хуран цуглаад байна.

Энэ жил Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс улбаатай монгол төрийн ариун гал голомтыг бадраан Их Монгол Улсыг байгуулсан түүхт 820 жилийн тэгш ой тохиож байна.

Монголчууд бид ертөнц дахинд бахдан гайхуулж, өнө мөнхөд бахархан дээдлэх тэнгэр заяат аугаа их хаантай ард түмэн билээ. Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, эв нэгдлийн бэлгэдэл, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм. Их Эзэн Чингис хаан Монголын төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсан билээ. Эзэн Богд Чингис хаан, түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил, тэмцэлдээнийг зогсоож, дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэн, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл, урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан түүхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяаг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гаргасан. Их хааныхаа музейг байгуулж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг ертөнц дахинаа анхлан дуурьсгасан Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгон, үеийн үед шүтэн дээдлэх Их Эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залж, монгол түмнийхээ их шүтээн болгосон. Тэгвэл энэ удаа Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг аймаг бүр бүтээн байгуулах тухай зарлиг буулгаж, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монгол хүн, Монгол Улсын иргэн бүрд уриалж байна.

Эрхэмлэн дээдлэх үнэт зүйл, дээдлэн шүтэх шүтээнтэй улс үндэстэн хөгжин манддаг жамтай. Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан юм.

Эзэн Богд Чингис хаан бол хаан хүний эрдэм чадлыг цогцлоон мэндэлж, өвөг дээдсийнхээ байгуулсан төрт ёсны түүхийг залгамжилж, төр улс, түмэн олноо засах билиг ухааныг өвлөн, зон олныхоо сэтгэлийг хурааж, итгэлийг олсон аугаа их хүмүүн юм. Дэлхийн улс үндэстнүүд үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулсан их хааны түүхэн үйл хэрэг, алдар гавьяаг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрдөг билээ.

Их Эзэн Чингис хааны түүх бол дан ганц монголчуудын түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм.

Тиймээс дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Их Эзэн Чингис хааны үйл хэргийг судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Их хаанаараа овоглосон монгол хүн, иргэн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдэлж явах учиртай ариун үүрэг мөн.

Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн морин жил бол монгол түмэнд ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ. Нэгэн жаранд ганц тохиох энэ гал морин жилд Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг улс Монголынхоо баруун хязгаар Баян-Өлгий аймгаас эхлэн бүтээн залж, алдаршуулан мөнхжүүлж байна. Цаашид аймаг бүр байгалийн тогтоц, түүх соёлын өв уламжлал, нутгийн онцлогтой уялдуулан шүтээн хөргийг бүтээн залж, эрхэмлэн дээдэлж, төрт ёсны үнэт өвийг алдаршуулан мөнхжүүлэх учиртай. Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан дэлхийн мянганы суут хүмүүн, хаадын хаан-Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг ийнхүү ёслол төгөлдөр нээж байна.

Их Эзэн Чингис хааны “Алтан бие минь алжааваас алжаатугай, Аху төр минь бүү алдартугай, Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү задартугай” хэмээн амь биеэсээ илүү аху их төр улсаа ашид эрхэмлэн дээдлэх учиртайг гэрээслэн сануулсан билиг сургаал монгол түмний минь сэтгэл зүрхэнд өнө мөнхөд орших учиртай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Их Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай” гэлээ. Ерөнхийлөгч мөн Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг бүтээн байгуулах тухай гаргасан зарлигийг Баян-Өлгий аймагт үүрд хадгалуулахаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыст гардууллаа. Шүтээн хөргийг Ерөнхийлөгчийн санаачилгаар Зэвсэгт хүчний дугаар ангиудын алба хаагчид бүтээсэн байна.

О.Хангай аварга: Монгол төрийн тэргүүн маань Баян-Өлгий аймагт очиж, ард иргэдтэйгээ уулзаж олон жил бугшсан нөхцөл байдалтай танилцах гэж байгаад баяртай
Сүүлийн өдрүүдэд сошиал орчинд Баян-Өлгий аймгийн иргэдийн талаар хоёр талцаж буй. Тэгвэл О.Хангай "Монгол төрийн тэргүүн маань 9 сарын 14-нд Баян-Өлгий аймагт очиж ард иргэдтэйгээ уулзаж олон жил бугшсан нөхцөл байдалтай танилцах гэж байгаад баяртай байна.

Монгол улсын үндсэн хуулинд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс,нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхаж үл болно гэж 14-р зүйлийн 2 дэхь хэсэгт заасан байдаг.

Хохирогчийн дүрд тоглоод, Баян-Өлгий аймагт “ХААН” шиг амьдарч байгаа нөхдүүдэд, үе удмаараа ялгаварлан гадуурхагдаж, дээрэлхүүлж байгаа урианхай тува дөрвөд иргэдээ хамгаалж амьдрах орчин нөхцлийг нь сайжруулъя.

Миний постон доор лайк дарсан залуугийн, хөдөө байгаа аав ээжийг нь дарамталж байхыг бодоход, үг хэлүүлэхгүй, хэлснийг нь дараа дарамтлах шинжтэй байна.

Монгол иргэдтэйгээ тусгайлан уулзаж санал бодол,  тулгамдаж байгаа асуудлыг нь сонсох нь зөв байхаа" гэлээ.

Тэрээр өмнө нь "Малын бэлчээр, өвөлжөө, хаваржааны газар,сумын төв шиг энэ тэндгүй хашаалсан бунхан шарилыг цэгцлэх цаг болсон байхаа.

Урианхай ,тува, дөрвөд иргэдээ тухайн сум аймгийн тамгын газар, ажлын байраар хангаж ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлье.

Та нар маань болж байгаа болохгүй байгаа зүйлийнхээ талаар бичиж үлдээгээрэй" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж нүүр номондоо нийтэлсэн байдаг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцаж, аймгийн иргэдтэй уулзан, бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр зэргийн талаар танилцуулна.

Ерөнхийлөгч 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллахдаа Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцоно.

Түүнчлэн аймгийн иргэдтэй уулзахаас гадна Өлгий сумын 2 дугаар дунд сургуульд зочилж, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

АТГ: Баян-Өлгийн Засаг дарга асаны хэргийг прокурорт шилжүүллээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгажээ.

Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан А.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийг мөрдөн шалгаж дууссан байна. Уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт ирүүлсэн нийт гомдлоос таван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, долоод нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. Мөн нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн бол 70 гомдол, мэдээллийг одоо хянан шалгаж байгаа аж.

Түүнчлэн эрүүгийн 1072 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 34 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлж, гурван хэргийг нэгтгэн шалгажээ. Одоогоор 1023 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Консулын газрын асуудал ба үндсээр ялгаварлахгүй байх тухайд
Казакстаны консулын газрыг Баян-Өлгий аймагт байгуулах эсэхтэй холбоотой сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд маргаан, талцал өрнөж байна. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын иргэдийн хооронд талцал, маргаан хурцдаж байгаа нь харамсалтай.

Угтаа Баян-Өлгий аймагт Казакстаны консулын газар байгуулах эсэх нь Монгол Улсын иргэн казак үндэстнүүдэд шууд хамааралгүй, харин аялах, арилжаа бизнес эрхлэх, амьдрах зэрэг болон бусад аливаа хэргээр Монгол Улсад, тэр дундаа Баян-Өлгий аймагт зорчдог Казакстан улсын иргэдэд хамааралтай юм.

Тухайлбал, Гадаад харилцааны яамны Консулын газрын албан ёсны вэб хуудаст “Консулын талаарх ерөнхий ойлголт” хэсэгт дараах тодорхойлолт байна.

“Consul” (consulere) - зөвлөх гэсэн утгатай латин үгнээс гаралтай - Консулын байгууллага, үйл ажиллагааны анхны хэлбэр эртний Грек “Проксен”, Ромд “Патрон” үүссэн. - Олон улсын худалдаа, далайн тээврийн хөгжилтэй салшгүй холбоотой. - Өөрийн улсын худалдаа, эдийн засаг, иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй.

Монгол Улсын олон улсын гэрээ болох 1963 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр баталж, 1967 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон Консулын харилцааны тухай венийн конвенцын 5-р зүйлд мөн Консулын чиг үүргийг тодорхойлжээ. Уг конвенцод тодорхойлсон чиг үүргээс харвал консулын чиг үүрэг нь мөн л томилогч улсын иргэдэд чиглэгддэг. Тодруулбал:

5 дугаар зүйл: Консулын чиг үүрэг

Консулын чиг үүрэгт дор дурдсан ажил орно:

(a) томилогч улс, түүний харьяат хувь хүн болон хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсад олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах;

(b) томилогч улс, хүлээн авагч улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, мөн тэдгээрийн хооронд найрсаг харилцааг энэхүү конвенцийн заалтын дагуу бусад арга замаар хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх;

(c) хүлээн авагч улсын худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны амьдралд болж байгаа үйл явдал, нөхцөл байдлыг хууль ёсны бүхий л арга замаар судалж тодруулах, тэдгээрийн тухай томилогч улсын засгийн газарт мэдээлэх, сонирхсон этгээдэд мэдээлэл өгөх;

(d) томилогч улсын иргэдэд паспорт, буцах үнэмлэх олгох, томилогч улсад зорчихыг хүссэн хүмүүст виз буюу зохих бичиг баримт олгох;

(e) томилогч улсын харьяат хувь хүн болон хуулийн этгээдэд тусламж дэмжлэг үзүүлэх;

(f) нотариатын үйлдэл хийх, иргэний байдлыг бүртгэх болон ийм төрлийн бусад үүрэг гүйцэтгэх, мөн хүлээн авагч улсын хууль, журамд харшлахгүй бол захиргааны чанартай зарим чиг үүрэг гүйцэтгэх;

(g) хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт mortis causa тохиолдолд өв залгамжлалын асуудал гарвал томилогч улсын харьяат хувь хүн болон хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хамгаалах;

(h) томилогч улсын харьяат насанд хүрээгүй буюу эрх зүйн бүрэн чадамжгүй бусад иргэдийн ашиг сонирхлыг ялангуяа тэднийг асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлага гарвал хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хамгаалах;

(i) хэрэв томилогч улсын иргэд эзгүй байх буюу бусад шалтгаанаар эрх, ашиг сонирхлоо цаг тухайд нь хамгаалж чадахгүй бол тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалах урьдчилсан арга хэмжээ авах шийдвэрийг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу гаргуулах зорилгоор хүлээн авагч улсын шүүх, бусад байгууллагын өмнө өөрийн иргэдийг хүлээн авагч улсад тогтоосон журам, дадлын дагуу төлөөлөх буюу тэднийг зохистой төлөөлөх явдлыг хангах;

(j) олон улсын хүчин төгөлдөр гэрээний дагуу, хэрэв тийм гэрээгүй бол хүлээн авагч улсын хууль, журамд үл харшлах аливаа өөр журмаар шүүхийн болон шүүхийн бус бичиг баримт дамжуулах, томилогч улсын шүүхийн даалгавар буюу шүүхэд зориулан мэдүүлэг авах даалгавар гүйцэтгэх;

(k) томилогч улсын харьяалал бүхий хөлөг онгоц, тэр улсад бүртгэлтэй нисэх онгоц, түүнчлэн тэдгээрийн багийг томилогч улсын хууль, журамд заасан эрхийн дагуу хянаж, шалгах;

(l) энэ зүйлийн (k) дэд хэсэгт дурдсан хөлөг онгоц, нисэх онгоц болон тэдгээрийн багт тусламж үзүүлэх, хөлөг онгоцны аялалтай холбогдсон өргөдөл хүлээн авах, хөлгийн бичиг баримтыг хянах, үйлдэх, замд тохиолдсон аливаа хэрэг явдлыг хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагын эрх мэдэлд хохирол учруулахгүйгээр мөрдөн шалгах, томилогч улсын хууль, журамд заасны дагуу хөлгийн ахмад, багийн бүрэлдэхүүн, далайчдын хоорондын элдэв маргааныг шийдвэрлэх;

(m) хүлээн авагч улсын хууль, журмаар хориглоогүй буюу хүлээн авагч улс татгалзахгүй бол, эсхүл томилогч улс, хүлээн авагч улсын хооронд мөрдөж байгаа олон улсын хэлэлцээрт заасан бол томилогч улсаас консулын байгууллагад итгэж даалгасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.

Уг асуудал хөндөгдсөнтэй холбогдуулан “Гадаад харилцааны яамны мэдээлэл” гэх тайлбар мөн цахим орчинд түгээд буй.

Уг мэдээллийг 2024 оны 9-р сараас одоог хүртэл Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж буй гэсэн тодотголтой “Nyamdavaa Ravdandorj” гэх Фэйсбүүк хаягт оруулсан бөгөөд Гадаад харилцааны яамны “Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia” гэх албан ёсны хаяг тус постыг бусдадтай хуваалцжээ. Харин, одоогоор яамны Фэйсбүүк хуудаст энэ мэдээлэл анхдагч эх сурвалж болж ороогүйгээс гадна яамны албан ёсны вэб сайт нь ажиллагаагүй байна.

ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагийн бичсэнээр “Манай улсын 34 ЭСЯ-аас гадна 2 Байнгын Төлөөлөгчийн газар, 14 Ерөнхий консулын газар, Консулын газар хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байна. Үүнд Алматы хот дахь манай улсын Консулын төлөөлөгчийн газар багтана” гэжээ.

Түүнчлэн, тэрээр “Харин Монгол Улсад гадаадын 27 ЭСЯ, мөн Замын-Үүдэд БНХАУ-ын, Дарханд ОХУ-ын Ерөнхий консулын газар ажилладаг” гэж мөн тайлбарласан байна. Консулын харилцааны тухай конвенцын 1.1.(а) – д “консулын байгууллага” гэж аливаа ерөнхий консулын газар, консулын газар, дэд консулын газар буюу консулын төлөөлөгчийн газрыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.

Эндээс харвал Казакстан улсын консулын газар байгуулах гэж байгаа нь манай улсад гадаад улсын консулын газар байгуулах гэж буй анхны тохиолдол биш ажээ. Түүнчлэн, БНХАУ болон

ОХУ зэрэг элчин сайдын яам нь нийслэлд буй улсууд өөр бус нутагт буюу Замын-Үүд болон Дарханд тус тус ерөнхий консулын газар ажиллуулж байгааг анхаарна биз ээ.

Харин, ийнхүү бусад улсууд элчин сайдын яамтайгаас гадна нийслэлээс бусад газар консулын газар байгуулан ажиллуулж буй практик байхад Казакстан улсаас хоёр улсын дипломат харилцааны хүрээнд Баян-Өлгий аймагт консулын газар байгуулах тухай асуудлыг “казак үндэстэн” – ий асуудал болгон буруутгаж байгаа нь бусдыг “үндсээр алагчилах” шинжтэй харагдаж байна.

Ялангуяа, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан “ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах” үүрэг бүхий УИХ-ын гишүүн ийнхүү алагчилсан буюу ялгаварлан гадуурхсан шинжтэй байр суурь, мэдэгдэл, тайлбар удаа дараа хийж буй нь ноцтой харагдаж байна.

Монгол Улсын олон улсын гэрээ болох Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц гэж байдаг. Уг конвенцыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2106 (XX) тоот тогтоолоор 1965 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталж, 1969 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд Монгол Улс 1966.05.03-нд гарын үсэг зурж, 1969.03.31-нд соёрхон батласнаар Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх Монгол Улсын олон улсын гэрээ болжээ.

Конвенцын I хэсгийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “арьс үндсээр алагчилах гэж улс төр, эдийн засаг, нийгэм, соёл болон нийгмийн амьдралын бусад салбарт хүний эрх, үндсэн эрх чөлөөг тэгш хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад хийх, үгүйсгэх зорилго бүхий арьс үндэс, арьсны өнгө, ураг төрөл, үндэсний буюу угсаатны гарал үүслийн үндсэн дээр ялгаварлах, онцлох, хязгаарлах буюу дээрд үзэхийг хэлнэ” гэж тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, БНХАУ, ОХУ зэрэг улсын хувьд нийслэлд элчин сайдын яам нь байх хэдий ч нутаг дэвсгэрийн бусад хэсэгт консулын газар байгааг зөвшөөрсөн атал Казакстан улсын консулын газрыг ийнхүү ялгаатай авч үзэж буй нь, эсхүл ялгаатай авч үзэхийг шаардаж буй нь үндсээр алагчлах шинжтэй эсэх, улмаар хүний эрхийн ноцтой зөрчил болж Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихөд хүргэх эсэхийг холбогдох байгууллагууд анхаарах нь зүйтэй болов уу.

https://gogo.mn/r/gejqwe

Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол болно
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдвээр Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Малчны эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний ажиллах, амьдрах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, байгалийн чадамжид нийцсэн, өрсөлдөх чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх зорилт бүхий Малчны тухай хуулийг УИХ 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан. УИХ-ын гишүүдийг орон нутагт ажиллах үеэр малчдаас дээрх хуулийн хэрэгжилттэй холбоотой санал олон гарч, төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилт, үр дүнд анхаарал хандуулахыг хүсэж байгаа тул УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү ерөнхий хяналтын сонсголд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Боловсролын, Эрүүл мэндийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Монголбанк тэргүүтэй холбогдох төрийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцож Малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой мэдээллүүд танилцуулна.

Малчны хүүхдийг сургуульд сургах, малчны мэдлэгийг дээшлүүлэх, хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд цахим шилжилт нэвтрүүлэх, бүтээмжийг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх зохицуулалт болон Малчны хөгжлийн сангийн асуудал, эдгээрийн санхүүжилтийн талаар ерөнхий хяналтын сонсголын үеэр хэлэлцэж, холбогдох албан тушаалтан, байгууллагуудын тайлан, илтгэлийг сонсож, холбогдох лавлагаа, мэдээллийг нээлттэй авах боломжтой.

Малчны тухай хууль хэрэгжээд хоёр жил болж байгаа хэдий ч хуулийг дагалдан батлагдах ёстой 11 журмын ердөө хоёр нь л батлагдаад байгаа юм. Тухайлбал, нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн асуудал холбогдох журам батлагдаагүйгээс хэрэгжих хугацаатай холбоотой маргаан үүсээд байгаа аж. Ерөнхий хяналтын сонсголоор энэ мэт олон асуудлыг нээлттэй ярилцах юм.

Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах зохицуулалтыг хуульчилсан. Үүнд малын эмч, эм зүйч гэх зэрэг мал аж ахуйн чиглэлээрх бусад мэргэжлийг оруулаагүйгээс өнгөрсөн хичээлийн жилээс эхэлсэн энэхүү зохицуулалтын хүрээнд ердөө 50 оюутан суралцаж байгаа аж.

Ерөнхий хяналтын сонсголоор хуулийн дээрх зохицуулалтын талаарх нөхцөл байдал, шаардлагын талаар сонсож, өргөжүүлэх шаардлага, хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх юм байна.

Малчны тухай хуулийн “… малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх” зохицуулалтын хүрээнд ердөө хоёр малчин ипотекийн зээлд хамрагджээ. Энэ мэт малчдыг дэмжих, боломж олгох 7-8 төрлийн арга хэмжээний хэрэгжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийг хангах гарц шийдлийн талаар нээлттэй ярилцахаар төлөвлөжээ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.