Онцлох - Баян-Өлгий аймаг

Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэв.

Тэрээр ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна” гэв.

Мөн "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11,246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40,000 айлын орон сууц ашиглалтад орно. Хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орно. 2030 он гэхэд 82,000 гаруй айлын орон сууц барина" гэлээ. Түүнчлэн “Төрийн мэдлийн 40,000 орон сууцанд урьдчилгаа төлбөргүй, эсвэл ачаа дарамтгүй таван жил цувуулан бүрдүүлэх сонголттой. 45 метр кв, хоёр өрөө орон сууцаар жишээ авъя. Дөрвөн сонголт байна. Нэгдүгээрт, түрээсийн орон сууц. Сарын түрээс 700,000 төгрөг байна. Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр байна. Түрээсэнд сард 700,000 төгрөг төлнө. Өмчлөлдөө 720,000 төгрөг төлнө. Сард 1,420, 000 төгрөг болно.

Түрээсийн байр, түрээслээд өмчлөх орон сууц аль аль нь огт урьдчилгаа төлбөргүй гэдгийг дахин онцлон хэлье. Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. Та 30 хувийн урьдчилгаа төлбөр олж цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860,000 төгрөгийг таван жилийн туршид цувуулан төлөөд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой.

Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл гэдэг шинэ хэлбэр юм. Орон сууцны ордер гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө гэсэн үг. Орон сууцны тань 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг юм. Урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин намсана. Зээл, хүүгийн төлбөр ч тал хувиар багасна гэсэн үг. Төрийн мэдлийн 40,000 орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрх орно. Газрыг нь үнэлж, төлбөрт нь тооцно. Төрийн мэдлийн орон сууц руу нүүх 25,000 айлын яндан буулгана.

Хувийн компаниудын барих 60,000 орон сууцанд зургаан хувийн зээлд хамруулна. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулна. Дотроо хоёр хэлбэртэй. 39,000 айлыг зургаан хувийн зээлд хамруулна. 21,000 айлыг эхний гурван жилд нь зургаа хувь, үлдсэн 17 жилд 12 хувийн зээлд хамруулах зэрэг сонголттой. Хотын бүс, байршлаас хамаарч, хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон хүү, нөхцөл нь өөр өөр байхаар төлөвлөлөө” хэмээн мэдэгдлээ.

Эрх мэдэлтнүүдийн эрх ашгийг хангасан боловсролын ТЕНДЕР!
Боловсролын чанарыг хөсөр хаяж, эрх мэдэлтнүүдийн эрх ашгийг хангасан гэх сурах бичгийн шинэчлэл асуудал маргаан дагуулсаар байна.

Учир нь, энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж буй. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан сурах бичгүүдийг шинэчилсэн. Гэтэл шинэ хичээлийн жил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрсөн ч бага ангийнхан өнөөдрийг хүртэл сурах бичиггүй, багш нарынхаа бэлдэж өгсөн гарын авлагаар хичээллэж байна. Сурах бичгийн шинэчлэлийн асуудал хэвлэгдэхээсээ эхлээд хэвлэгдсэн хойноо ч асуудал дагуулаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн сурах бичиг одоо л нэг сурагчдын гарт очих нь гэтэл номын агуулга, зураг маргаан дагуулав. Тухайлбал, "зураг алдаатай, зургийг хиймэл оюун ухаанаар хийлгэсэн байна” гэх асуудлыг зарим мэргэжлийн хүмүүс хөндөж буй. Үүний зэрэгцээ номын агуулга ч муу, логикгүй байгааг хэлж байгаа юм. Жишээ нь, шинээр хэвлэгдсэн нэгдүгээр ангийн дүрслэх урлагийн ном дээр Монгол Улсын  төрийн далбаа танайд бий юу? Гэсэн асуулт байна. Хариулт нь байгаа, байхгүй гэсэн хоёр сонголт байгаа аж.

Үүнийг мэргэжлийн хүн "Энэ асуулт нь хүүхдэд ямар мэдлэг, мэдээлэл олгох зорилготой юм. Өөрөөр хэлбэл, энэ асуултын хариуд хүүхэд бодох үйлдэл хийхгүй. Утга учир мөн чанар нь ойлгомжгүй. Хүүхэд эндээс ямар сурах үйл хийх вэ.

Асуултын  түвшин ямар байна тэр хэрээр хүүхдийн тархи сэтгэхүйн түвшин ажиллаж байдаг.

Дээрээс нь агуулгын хувьд логик байхгүй. Төрийн далбаа орж ирснээ араас нь, дэс дараалал ороод ирж байгаа юм. Энэ мэт нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиосон хоёр компани ямар ч уялдаа холбоогүй ажилласан, үүнээс үүдэж номуудын агуулгын логик дараалал алдагдсан. Ганц ижил уялдсан зүйл байгаа нь AI зураг л байна” гэж "Монсудар" хэвлэлийн газрын сургалтын хөтөлбөрийн менежер Б.Дэлгэрмаа хэлж байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш, доктор, профессор Ц.Лувсандорж  “Сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж түүнийг дагаад сурах бичиг шинэчлэгдэхэд агуулга, логик гээд бүх зүйл сайжрах ёстой. Гэтэл номын агуулга сурах бичгийн чанар улам муудаж байна. Сурах бичгийн чанар муудахаар сурлагын түвшин буурна. Өөрөөр хэлбэл, боловсролын чанарт шууд нөлөөлнө” гэдгийг хэлэв.

"Сурах бичгийн эх зохиох, хэвлэх ажилд эрх ашгийн зөрчил байна" гэдэг маргаан гарч ирж байгаа нь өөрөө шат, шатандаа хүүхдийн эрх ашгийг зөрчдөг гэдгийг баталж байгаа юм.

Учир нь албаныхны зүгээс, "сурах бичгийн зургийг хиймэл оюун ухаанаар зуруулаагүй, гурван хөлтэй сурагч байхгүй" гэдгээс өөрөөр номын агуулга, логик дараалал гээд хөндөгдөж буй асуудалд дорвитой хариулт өгөхгүй байгаа нь хардах нэг үндэслэл болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сурах бичгийн шинэчлэл нэрийн дор Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар эрх бүхий компаниудад давуу байдал олгож боловсролын чанар, хүүхдүүдийн сурах эрх ашгийг орхигдуулж байгаа нь өнөөдрийн боловсролын салбарын болоод төр засгийн үнэн нүүр царайг илчлэв.

Тендерийн үйл явцын тухайд, нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх тендерийг зургадугаар сарын 11-нд зарлаж улмаар долдугаар сарын 20-нд нээсэн байна. Ингэхэд нэг ч компани шалгараагүй. Улмаар дахин тендер зарлаж, өнгөрсөн есдүгээр сарын 9-нд нээсэн. Ингэхэд дөрвөн компани материалаа ирүүлсэн бөгөөд эцэст нь тендерт "Мөнхийн үсэг", "Соёмбо пресс" гэсэн хоёр компани шалгарч, өнөөдрийн маргаан дагуулаад сурах бичгийг хэвлэжээ. Тэгвэл тус хоёр компани нь УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нарын хамаарал бүхий компаниуд. Өмнө нь, "Соёмбо принтинг" ХХК 2017-2020 онд нийтдээ 34 удаа тендерт шалгарч байсан бол "Мөнхийн үсэг грүпп" 2014-2020 онд 23 удаа тендерт шалгарч, ажил гүйцэтгэж байжээ.

Энэ жилийн тухайд ерөнхий боловсролын нэгдүгээр ангийн ном, багшийн ном, дасгал ажлын дэвтрийн эх зохиох, хэвлэх түгээх ажилд 3.8 тэрбум төгрөгийн төсвийг улсын төсвөөс зарцуулсан байна.

Уг нь сурах бичиг гэдэг тэр дундаа бага ангийн сурах бичиг хүүхдүүдийн сурах, хөгжих замын эхлэл, боловсролд хөтлөх, чиглүүлэх зам байх учиртай. Гэвч эрх мэдэлтнүүдэд сурах бичгийн агуулга чухал биш бизнесийг нь дэмжих чухал болж байна. Тендерийн хууль нь ч агуулга, чанарт ач холбогдол өгөхөөс илүүтэй, тавхан цаасны хямд өртөг хэлэхэд л сонгон шалгаруулахаар заасан нь боловсролын чанарыг дээшлүүлэх бодлоготойгоо уялдахгүй зөрчилдсөөр байгаа юм.

Хичээл эхлээд нэг сар гаруйн хугацаа өнгөрсөн ч хүүхдүүд нь сурах бичиггүй, багш нар нь хичээлээ заахын хажуугаар өөрсдөө гарын авлага бэлдэж  эх зохиогч, хэвлэх ажилтан хийж байгаа нь боловсролын салбар хэрхэн доройтож, хүүхдийн сурах үйл явцад сэтгэлгүй хандаж байгааг харуулж байна.

Нөхцөл байдал ийм байхад Боловсролын сайд нь аравдугаар сарын 1-нээс нэгдүгээр ангийн долоон сурах бичгийг нийслэл болон 21 аймгийн хэмжээнд түгээсэн байна гэж мэдээлсэн. Атал өнөөдрийн байдлаар 74 мянган сурагч сурах бичгээ хүлээсээр.

https://news.mn/r/2892322/

Нийслэлд махны үнэ буурсан бол орон нутагт үхрийн махны үнэ ялимгүй өсөв
Үндэсний статистикийн газраас танилцуулсан 2026 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт зарим гол нэрийн бараа, бүтээгдэхүүний  долоо хоногийн дундаж үнэ өмнөх сарын 28-ны өдөртэй харьцуулахад хэлбэлзэлтэй байна. Бараа бүтээгдэхүүний дундаж үнэ өмнөх  долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч өмнөх сарын дундажтай харьцуулахад 0.3 хувиар буурсан дүнтэй гарчээ.

Улаанбаатар хотын зах зээлд махны үнэ өмнөх долоо хоногоос буурсан эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Тодруулбал, ястай хонины болон ястай үхрийн махны үнэ тус бүр 1.0 хувиар хямдарч, ястай хонины мах 25,674 төгрөг, ястай үхрийн мах 30,804 төгрөгт хүрчээ.

Харин үхрийн цул махны үнэ тогтвортой буюу 34,737 төгрөгийн ханштай байна. Сүү, өргөн хэрэглээний зарим барааны хувьд өсөлттэй гарлаа. "Миний Монгол" сүүний үнэ хамгийн өндөр буюу 5.6 хувиар өсөж 5,344 төгрөгт хүрсэн бол дотоодын төмс 1.1 хувиар өсөж 1,989 төгрөг, өндөгний үнэ 0.3 хувиар өсөж нэг ширхэг нь 620 төгрөг болоод байна.

Аймгийн төвүүдэд, орон нутгийн хэмжээнд хонины мах 0.4 хувиар 21,373 төгрөг, ямааны мах 0.8 хувиар 19,085 төгрөгөөр тус тус буурсан бол үхрийн мах 0.3 хувиар 25,465 төгрөг бага зэрэг өсжээ. Мөн задгай сүү 1.2 хувиар өсөж 4,182 төгрөг, 1-р зэргийн гурил 0.2 хувиар өсөж 3,311 төгрөгт хүрсэн бөгөөд цагаан будаа болон элсэн чихрийн үнэ 0.02 хувиар бага зэрэг нэмэгдсэн байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс Баян-Өлгий аймаг дахь албан томилолтыг эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг дараах ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

Хуулиар харьяалуулсан авлигын гэмт хэрэг, гомдол мэдээлэлд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулах, хянан шийдвэрлэх;

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулах, дүрэм журмыг хянаж, зөвлөмж өгөх;

Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс ирсэн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гомдол, мэдээллийг хянан шалгах;

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг шаардлагатай төрийн байгууллага, хууль сахиулах байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, албан тушаалтантай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллана. Ажлын хэсгийн Баян-Өлгий аймаг дахь албан томилолтын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, явц, үр дүнгийн талаар тухай бүрд мэдээлэх болно.

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл
“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний VII хурал өнгөрсөн есдүгээр сарын 18-нд МУИС-ийн номын санд болж, 10 гаруй эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Энэ удаад ШУА, Философийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан докторант Х.Амантайн “Монголын казах угсаатны оршуулгын зан үйл” сэдвээр тавьсан илтгэлээс хүргэж байна.

“Оршуулгын газар сонгох зан үйл ба овог удмын орон зай”

Энэхүү илтгэлийн маань зорилго Монгол казах угсаатнуудад оршуулгын зан үйл нь өөрийн гэсэн шашин, соёлын уламжлалтай, хэм хэмжээтэй дэг жаягтай бөгөөд түүнийгээ эрхэмлэж дагаж мөрддөг гэдгийг харуулах гэсэн юм. Казах угсаатны оршуулгын зан үйлийг соёл-антропологийн үүднээс авч үзэхэд хоорондоо ялгаатай боловч бодит амьдрал дээр харилцан нэвчилцсэн хоёр үндсэн давхаргыг ялган шинжлэх шаардлагатай. Нэг талаас, казахууд исламын шашныг шүтдэг ард түмэн болохын хувьд талийгаачийн биеийг угаах, цагаан даавуугаар ороох, жаназа буюу хойдохы нь унших залбирал үйлдэх, Куран унших, Кыбла чиглүүлэн газарт оршуулах зэрэг исламын ертөнцийг үзэх үзэл, шариатын хэм хэмжээнд тулгуурласан зан үйлийг баримталдаг. Нөгөө талаас, нүүдэлчний ахуй, овог удмын зохион байгуулалт, нутаг ус, байгаль, цаг уурын нөхцөлд зохицон бүрэлдсэн казахын өөрийн соёлын зан үйлүүд мөн хадгалагдан иржээ. Иймээс илтгэлийг эхлээд исламын сургаал дахь хүний мөн чанар, үхэл, хойд нас болон оршуулгын үндсэн зарчмаас эхэлж, дараа нь Монголын казахуудын орон нутгийн зан үйлийн хэлбэр, тэдгээрийн харилцан нөлөөлөл, өөрчлөлтийг авч үзэх нь зүйтэй.

Монголын казахуудын оршуулгын газар сонгох уламжлал нь тэдний нүүдлийн мал аж ахуй, улирлын шилжилт хөдөлгөөн, овог удмын зохион байгуулалт болон өвөг дээдсийн тухай ойлголттой нягт холбоотой байжээ.

‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд тэмдэглэснээр казахууд хаваржаа, зуслан, намаржаа, өвөлжөөнд байх үед хүн нас барвал тухайн ‘‘бууцнаас холгүй, дэнжэрхүү хуурай газрыг сонгон оршуулдаг’’ байв. Ийнхүү нэг хүнийг оршуулсан газар он цагийн явцад тухайн айл, отог, овгийн оршуулгын газар болон өргөждөг байжээ. Энэ нь оршуулгын газар эхнээсээ төрийн болон захиргааны шийдвэрээр байгуулагдахаас илүүтэй, нүүдлийн ахуй дундаас аажмаар үүсэж тогтсон болохыг харуулна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 244–245; Камалаш, 2000, дам эшлэв). Хамаатан садан цөөн айлууд бууцандаа ойр орших эртний булш, хиргисүүр, пазырык оршуулгыг бараадан талийгаачаа нутаглуулах тохиолдол байжээ. Нутгийн хүмүүс үүнийг талийгаачийн сүнс өвөг дээдэстэйгээ нэгдэж, тэдний нөмөр нөөлөгт мөнх нойрсоно гэж тайлбарладаг байсан байна. Зарим тохиолдолд эртний булш, хиргисүүрийн чулууг шинэ булшны дараас болгон ашигладаг байжээ. Үүнийг зөвхөн өвөг дээдсийн ивээлд багтах гэсэн итгэлээр бус, чулуу бэлтгэх хөдөлмөрийг хөнгөвчилсөн ахуйн шийдэл гэж давхар ойлгож болно (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245). Оршуулгын газрын байршлыг сонгоход газрын гадарга, хөрсний тогтоц, үер усны эрсдэл чухал нөлөөтэй байжээ.

Казахууд талийгаачийг тэгш тал, уулын бэл, голын эргийн өндөрлөг хэсэг, дэнж, уулын мухар, тохой, заримдаа хазгай, налуу газарт оршуулдаг байсан байна. Ялангуяа ус тогтож, булш усанд автахаас цээрлэдэг учраас хуурай, ус зайлах боломжтой налуу газрыг илүүд үздэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245). Энд шашны бэлгэдэл болон байгаль орчинд зохицсон практик сонголт зэрэгцэж байна.

Булш усанд автахыг талийгаачийн хойд насны амгалан байдлыг алдагдуулна гэж төсөөлөхийн зэрэгцээ шарил, булшны байгууламжийг бодитоор хамгаалах шаардлага байсан. К. Бихумар ч булшийг үер уснаас хамгаалахын тулд эргэн тойронд нь суваг татаж, усыг өөр чиглэлд зайлуулдаг байсан тухай тэмдэглэжээ (Бихумар, 1995, х. 69–70). Тиймээс хуурай, өндөрлөг, налуу газар сонгохыг цэвэр шашны итгэл үнэмшил эсвэл дан ганц ахуйн хэрэгцээний аль нэгээр тайлбарлах боломжгүй. Энэ нь хоёр хүчин зүйлийн нэгдэл байжээ. Оршуулгын газрыг сонгоход талийгаачийн аман гэрээс онцгой ач холбогдолтой. Өндөр настай хүн амьд сэрүүндээ: “Би бурхан болоход өөрийн төрсөн газарт, эсвэл аав, ээжийн хажууд, манай овгийн оршуулгын газарт оршуулаарай” хэмээн захиж, мөнхөд нойрсох газраа өөрөө сонгодог байжээ. Ард үлдсэн үр хүүхэд, төрөл садан нь энэхүү сүүлчийн хүсэлтийг заавал биелүүлэхийг ёс суртахууны үүрэг гэж үздэг.

Хэрэв байгалийн гамшиг, зам тээвэр, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан гэрээслэлийг биелүүлж чадахгүй бол талийгаачийн хүслийг гүйцээгүйдээ удаан хугацаанд харамсдаг байсан тухай эх сурвалжид өгүүлжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245–246).

Овгийн оршуулгын газраас алс хол, өөр нутагт хүн нас барсан тохиолдолд боломжтой бол шарилыг төрөл садных нь оршуулгын газарт авчирч оршуулахыг хичээдэг байв. Үүний цаана нас барсан хүн хойд насандаа (нөгөө ертөнцөд) өөрийн төрөл садантай нэгдэн оршино гэсэн ардын төсөөлөл байжээ. Ийнхүү оршуулгын газар нь зөвхөн шарил байрлуулах газар бус, овог удмын залгамж холбоог нас барсны дараа ч үргэлжлүүлдэг орон зай болдог. Нас барсан хүн өвөг дээдсийнхээ “сүнстэй нийлж, тэдний дунд мөнх амьдарна” гэсэн ардын тайлбарыг исламын ‘barzakh’ буюу завсрын оршихуйн тухай номлолтой шууд адилтгаж болохгүй. Энэ нь исламын норматив геологиос илүүтэй казахын төрөл овогт тулгуурласан уламжлалт ертөнцийг үзэх үзлийн илрэл бөгөөд Монголын казахуудын ардын ухамсарт овог удмын харьяалал, өвөг дээдсийн нөмөр нөөлөг болон исламын хойд насны тухай итгэл зэрэгцэн оршиж ирснийг харуулна. Их цас, хүчтэй салхи, үер ус зэрэг байгалийн саад учирч, талийгаачийг овгийн оршуулгын газарт хүргэх боломжгүй үед ахмад хүмүүсийн шийдвэрээр шинэ газар сонгон ганцаараар нь оршуулдаг байжээ. Ийм ганцаарчилсан булш хожим тухайн гэр бүл, овгийн шинэ оршуулгын газрын эхлэл болох тохиолдол байсан байна. Мөн баатар, баян, нэр хүндтэй бөө зэрэг хүмүүс өөрсдийн оршуулах газрыг зориуд бусдаас тусгаар сонгож, “ард олноо харуулдан мөнх нойрсоно”, “уудам нутаг, бэлчиж буй малаа харж хэвтэнэ” хэмээн гэрээсэлдэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246; Өмирбек, Жаргалсайхан, 2014–2015, дам эшлэв). Энэ нь оршуулгын газрыг нүүдэлчдийн амьдралын газар зүйтэй холбон ойлгож байсныг харуулдаг. Талийгаач нас барснаар нутаг уснаасаа бүрэн тасардаггүй, харин амьд ахуйдаа харьяалагдаж байсан нутаг, мал сүрэг, овог удмаа “харж хэвтэх” байдлаар тухайн орон зайтай үргэлжлэн холбогдоно гэж төсөөлж байжээ. Иймээс оршуулгын газрын сонголт нь газар зүйн төдийгүй талийгаачийн нийгмийн байр суурь, амьдралын түүх, овог удмын харьяаллыг илэрхийлсэн бэлгэдэлт шийдвэр байв.

“Оршуулгын гадаад хэлбэр ба байгууламж”

Монголын казахуудын булш, оршуулгын гадаад хэлбэр нь цаг үе, газар нутгийн байгаль, барилгын материалын олдоц, талийгаачийн нийгмийн байр сууриас шалтгаалан харилцан адилгүй байжээ. ‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд эрт үеийн булш ихэвчлэн гонзгой, зуувандуу хэлбэртэй байсан бол орчин үед дөрвөлжин хашлага, байгууламж давамгайлах болсон гэж тэмдэглэсэн байна. Булшны хэмжээг нутгийн хүмүүс “хэвтсэн тэмээн чинээ”, “овоолсон чулуун чинээ” гэх мэт ахуйд ойр хэмжүүрээр тодорхойлдог байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246).

Б.Монголхүү булш, оршуулгын байгууламжийг хэлбэр, зориулалтаар нь ‘қабір’, ‘зират’, ‘мола’, ‘бейіт’, ‘мазар’, ‘кесене’, ‘күмбез’, ‘сағана-там’ зэрэг олон нэрээр ялган нэрлэдэг тухай тэмдэглэсэн байна.

Түүний тайлбарласнаар ‘қабір’ нь энгийн шороон булш, ‘зират’ нь дөрвөлжлөн хашсан оршуулга, ‘мола’ нь чулуу өрж овоолсон булш, ‘бейіт’ нь нэг удам, төрлийн хүмүүсийн булшийг хамруулан хүрээлсэн байгууламж, ‘мазар’, ‘кесене’, ‘күмбез’, ‘сағана-там’ нь бунхны төрөл хэлбэрүүдийг илэрхийлдэг (Монголхүү, 2009, х. 87–88). Харин овог, отгийн хүмүүсийг нэг хүрээнд оршуулах зориулалттай гаднах хашлагыг ‘қорған’ буюу хоргон гэж нэрлэнэ. Эдгээр нэр томьёо нь булшны архитектур зөвхөн нэг хэлбэртэй байгаагүйг харуулна. Энгийн шороон овгороос эхлээд чулуун хашлага, овгийн хоргон, битүү дээвэртэй бунхан хүртэл олон хувилбар байжээ. Ялангуяа хаад, ноёд, баатар, баян, шашны зүтгэлтэн болон нийгэмд нэр хүндтэй хүний булшин дээр уран хийцтэй хөшөө, бунхан босгодог байсан нь талийгаачийн амьд ахуйн нийгмийн байр суурь нас барсны дараах дурсгалын байгууламжид үргэлжлэн илэрч байсныг харуулна (Монголхүү, 2009, х. 87–88). Монголын казахууд оршуулгын байгууламжид байгалийн гаралтай материал, ялангуяа чулууг түлхүү ашигладаг байжээ. Үүнийг “хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн учраас эргээд байгальдаа шингэх ёстой” гэсэн уламжлалт ойлголттой холбон тайлбарладаг. Гэхдээ чулуу ашиглах нь бэлгэдлийн утгаас гадна бодит практик ач холбогдолтой байв. Чулуу нь булшны сул шороог салхинд хийсэхээс хамгаалж, нүхний ам, нуруу мод, шарилын тагийг цөмрөхөөс сэргийлнэ. Мөн мэрэгч амьтан булшинд нэвтрэх, мал гишгэх, булшийг ухаж тонох эрсдэлийг багасгадаг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246).

К.Бихумар ч Монголын казахууд булшны амыг хаахад байгалийн хавтгай чулууг илүүд үздэг байсныг тэмдэглэсэн. Мод ялзардаг учраас чулууг илүү бат бөх гэж үзэж, зарим настай хүн амьд ахуйдаа булшинд хэрэглэх хавтгай чулуугаа цэвэр уулнаас сонгон авч, гэрийнхээ ойролцоо хадгалдаг байжээ.

Нэг хэсэг нь үүнийг “булшны чулуу эзэндээ урт нас хүсэж байдаг” гэж тайлбарладаг бол нөгөө хэсэг нь үхэл дуудсан муу ёр гэж цээрлэдэг байсан байна (Бихумар, 1995, х. 67–68). Нэг зан үйлд эерэг бэлгэдэл болон цээрийн эсрэг тайлбар зэрэгцэн оршиж байсан нь ардын итгэл үнэмшил нэг мөр, тогтсон систем байгаагүйг харуулна. Булшны барилгын материалын сонголт газар орны экологийн нөхцөлөөс шууд хамаарч байжээ. Мод ихтэй нутагт булшны гадна талыг модоор дарж, дөрөв, тав, зургаан талт овоохой, бунхан хэлбэрийн байгууламж босгох тохиолдол байсан. Харин мод ховор Алтайн бүсэд чулуу, ширэг, шавар, гар хийцийн шавар тоосго хэрэглэдэг байв. Шавар тоосго салхи, бороонд амархан элэгддэг тул адууны хялгас, хомоол, өвс хольж бэхжүүлдэг байсан нь нүүдэлчдийн ахуйн материалын мэдлэг оршуулгын архитектурт ашиглагдсаны жишээ юм (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246). К.Бихумарын тэмдэглэснээр булшин дээр нэр, овгийг нь бичсэн чулуу босгож, зарим тохиолдолд Куран судрын эшлэл болон хавирган сарын дүрс байрлуулдаг байжээ. Төрөл садан, овгийн хүмүүсийн булшийг хоргоноор нэгтгэн, малын хөл, араатан амьтан, үер уснаас хамгаалахын тулд чулуун өрлөг, төмөр хашаа, сараалж, ус зайлуулах суваг хийдэг байсан байна (Бихумар, 1995, х. 69–70). Ийнхүү булшны гадаад байгууламж гурван үндсэн үүрэг гүйцэтгэж байжээ.

Нэгдүгээрт, талийгаачийн биеийг байгаль, амьтан, хүний халдлагаас хамгаална.

Хоёрдугаарт, талийгаачийн нэр, овог, нийгмийн байр суурь, шашны харьяаллыг илэрхийлнэ.

Гуравдугаарт, овог удмын орон зайн хил, түүхэн ой санамжийг газар дээр тэмдэглэн үлдээнэ. Тиймээс булш, хоргон, бунхныг зөвхөн оршуулгын техникийн байгууламж бус, нийгмийн харьяалал болон хамтын дурсамжийг материаллаг хэлбэрт оруулсан соёлын дурсгал гэж үзэх боломжтой.

“Оршуулгын дотоод байгууламж ба шарилыг байрлуулах ёс”

‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд Монголын казахууд голдуу дөрвөлжин нүх ухаж, талийгаачийн биеийг цагаан даавуунд ороон, толгой, бэлхүүс, хөлийн орчимд цагаан даавуун уяагаар боож оршуулдаг тухай тэмдэглэсэн. Шарилыг нүхэнд байрлуулахдаа толгойн ар, хүзүүний доор ухсан шороо эсвэл ширгээр жижиг дэр хийдэг бөгөөд үүнийг казахаар ‘жастық’ буюу дэр гэж нэрлэдэг. Эх сурвалжид шарилыг эгц нуруугаар нь хэвтүүлж, толгойг баруун зүг чиглүүлдэг хэмээн тэмдэглэсэн байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246–247).

К.Бихумарын тэмдэглэлд талийгаачийн нүүрийг мөргөлийн зүг буюу Меккагийн зүг харуулан хэвтүүлж, толгойн доор булшны шороогоор жижиг түшиц хийж, цагаан даавууны уяануудыг тайлдаг тухай өгүүлжээ. Үүний дараа нүхний амыг хавтгай чулуугаар хааж, дээрээс нь шороогоор дардаг байсан байна (Бихумар, 1995, х. 68).

Хоёр эх сурвалжийн мэдээлэлд тодорхой ялгаа байна. Нэг эх сурвалжид шарилыг эгц нуруугаар хэвтүүлж, толгойг баруун зүг чиглүүлнэ гэж тэмдэглэсэн бол нөгөө эх сурвалжид нүүрийг Меккагийн зүг харуулна гэжээ. Исламын норматив дэгт газар зүйн “баруун” чиглэл өөрөө шийдвэрлэх шалгуур биш. Гол шаардлага нь талийгаачийг боломжтой нөхцөлд баруун хажуугаар нь хэвтүүлж, нүүр болон биеийн урд хэсгийг Кыбла руу чиглүүлэх явдал юм. Тиймээс эх сурвалжид тэмдэглэгдсэн эгц нуруугаар хэвтүүлэх, толгойг баруун зүг харуулах хэлбэрийг исламын бүх нийтийн журам гэхээс илүү Монголын казахуудын зарим нутагт бүртгэгдсэн орон нутгийн практик гэж ойлгох нь зүйтэй. Шарилыг байрлуулсны дараа нүхний амыг нуруу мод, таг эсвэл байгалийн хавтгай чулуугаар бүрэн хаана. Нэг том чулуу хүрэлцэхгүй бол хэд хэдэн хавтан чулууг эвлүүлэн тавьж, завсар үлдээлгүй битүүлдэг байжээ. Чулуунуудын завсрыг цагаан даавуугаар таглаж, заримдаа хавтан чулууны гадуур шинэ даавуу дэвсэнэ. Энэ нь шарил дээр шороо шууд унахаас хамгаалж, булшны доторх хөндий орон зайг хадгалах зориулалттай (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247).

Б.Монголхүү энэхүү хэлбэрийг: “Шарилыг шороогоор дарж булахгүй. Нүхний амыг байгалийн хавтгай чулуугаар таглаж, дээр нь гарсан шороог овоолон... хөндий оршуулна. Жинхэнэ хадан гэр гэж түүнийг хэлж болно” хэмээн дүрсэлжээ (Монголхүү, 2009, х. 88). “Хадан гэр” гэх нэршил нь булшийг талийгаачийн мөнхийн сууц мэтээр ойлгосон нүүдэлчдийн орон зайн төсөөллийг илэрхийлж байна. Амьд хүн эсгий гэрт амьдардаг бол нас барсан хүний шарил чулуугаар хамгаалагдсан “хадан гэрт” байрлана гэсэн бэлгэдэлт зэрэгцүүлэл энд харагдана.

Нүхний амыг хаасны дараа молла залбирал уншиж, талийгаачийн ойрын хүмүүс хавтан чулууны дээрээс шороо хийдэг. Эх сурвалжид нэг хүн гурваас долоон хүрз шороо хийгээд, хүрзийг дараагийн хүнд гараас гарт дамжуулахгүй, газар тавьж эсвэл хаяж өгдөг байсан тухай тэмдэглэжээ.

Шороо хийх үед: “Жатқан жеріңіз жайлы болсын, иманыңыз жолдас болсын” буюу “Мөнх нойрссон газар тань өлзийтэй байж, иман тань хань болог” хэмээн талийгаачид сайн үг хэлдэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247). Гурваас долоон хүрз шороо хийх, хүрзийг газар тавьж дамжуулах зэрэг нь исламын оршуулгын заавал биелүүлэх үндсэн журам биш, харин орон нутгийн уламжлал, тоон бэлгэдэлтэй холбоотой зан үйл гэж үзэх нь үндэслэлтэй. Харин оршуулгад оролцсон хүн булшинд шороо хийж, талийгаачид сайн сайхныг хүсэх нь хамтын оролцоо болон салах ёсны өргөн хүрээний илэрхийлэл юм. Хүн бүр нэг атга шороо хийх зан үйлийг гурван эх сурвалж давхар баталж байна. ‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд нэр хүндтэй хүний оршуулгад олон хүн ирж, хүрзээр шороо хийх боломж хүрэлцэхгүй үед хүн бүр ‘бір уыс топырақ’, нэг атга шороо хийдэг байсан тухай өгүүлжээ. Харь газар нас барсан эсвэл сураггүй болсон хүний тухай “Бір уыс топырақ та бұйырмады”, “Ганц атга шороо ч заяасангүй” хэмээн харамсдаг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247).

Б.Монголхүү мөн шарилын нүхийг хаасны дараа хүн бүр нэг атга шороо хийж, үүний дараа хүрзээр шороог үргэлжлүүлэн овоолдог байсныг өөрийн ажиглалтад тулгуурлан өгүүлжээ (Монголхүү, 2009, х. 89).

Нэг атга шороохийх нь талийгаачийг оршуулах ажилд биечлэн оролцож, түүнтэй салах ёс гүйцэтгэснийг баталдаг бэлгэдэлт үйлдэл юм. Энэ нь нэг талаас талийгаачийн өмнө хүлээсэн төрөл садны болон нутгийн хүний үүргийг биелүүлсэн хэрэг, нөгөө талаас нас барагчийг хамтын нийгэмлэгийн оролцоотойгоор газарт буцаан өгч буй үйл явдал болно.

‘‘Оршуулгын газарт үйлддэг зан үйл ба түүний өөрчлөлт’’

‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд Монголын казахуудын оршуулгын газарт уламжлал ёсоор зөвхөн эрэгтэйчүүд очдог байсан тухай тэмдэглэжээ. Эмэгтэйчүүд талийгаачийн гэрт үлдэж, ‘көріс’, ‘жоқтау’ хэлэн гашуудаж, харин эрэгтэйчүүд шарилыг оршуулгын газарт хүргэж, булшлах ажлыг гүйцэтгэдэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247–248). Б. Монголхүү ч “талийгаачийг сүүлчийн замд үдэхэд газарт нь эмэгтэйчүүд очдоггүй ёстой” хэмээн тэмдэглэсэн байна (Монголхүү, 2009, х. 88). Гэхдээ үүнийг исламын шашин эмэгтэйчүүдийг оршуулгын газарт очихыг бүх нөхцөлд хатуу хориглодог гэсэн утгаар тайлбарлаж болохгүй. Энэ бол Монголын казахуудын дунд тогтсон орон нутгийн уламжлалт хүйсийн үүргийн хуваарилалт юм. Исламын эрх зүйн уламжлалд эмэгтэйчүүд оршуулгын газар очих асуудлаар мазхаб, тайлбаруудаас шалтгаалсан ялгаатай байр суурь бий. Тиймээс угсаатны зүйн баримтыг исламын нийтлэг хоригтой адилтгалгүй, тухайн орон нутгийн зан үйл хэмээн тодорхойлох шаардлагатай.

Эрт үед оршуулгын газар очиж, талийгаачийг хаана байрлуулахыг ахмад хүмүүс хэлэлцэн сонгодог байсан бол хожим овгийн хоргон доторх сул газарт оршуулах болжээ. Нүх ухах хэд хэдэн хүнийг урьд өдөр нь томилж, оршуулгын дараа тэдний “гарыг цайлгах” зорилгоор цай болон бусад зүйл өгдөг байжээ.

Үүнийг оршуулгын ‘төрт құлағы’, “дөрвөн чих” гэж нэрлэсэн байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247–248). Өндөр насалсан хүн нас барахад түүний нүүрийг бүтээсэн ‘шыт’ буюу алчуурыг оршуулгад оролцсон хүмүүст тарааж, “Жасын берсін”, өөрөөр хэлбэл “Нас сүүдрийг нь хайрлаарай” хэмээн бэлгэшээдэг байжээ. Алчуур авч чадаагүй хүн ар гэрийнхнээс нь зориуд гуйж авах тохиолдол байсан нь талийгаачийн урт насыг эд зүйлээр дамжуулан бэлгэдлийн байдлаар өвлөн авах гэсэн ойлголтыг харуулна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247–248). Энэ нь исламын үндсэн оршуулгын дэг бус, өндөр настны нас буян, хишгийг бэлгэдэн хүндэтгэх казахын ардын уламжлал юм. Оршуулгын газарт хүрмэгц шарилыг хэд хэдэн хүн мөрөн дээрээ өргөж, хоргоны дотор оруулан, ухсан нүхний дэргэд байрлуулдаг.

Талийгаачийн ойрын хүмүүс нүхний хэмжээ, чулуу, дотор талын бэлтгэлийг шалгасны дараа молла Куран судраас уншина. Оролцогчид чимээгүй сууж, алгаа дээш харуулан залбираад, молла нүүрээ илэх үед даган нүүрээ илдэг байжээ.

Үүний дараа шарилыг нүхэнд байрлуулдаг байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 248). Шарилыг нүхэнд оруулах үед дээрээс нь том бөс даавуугаар халхалж, дөрвөн хүн даавууны буланг барин зогсоно. Хивс, ширдэгт ороон авчирсан шарилыг зөвхөн цагаан даавуутай нь нүхэнд хийж, хивс, ширдгийг буцаан авдаг. Ийнхүү халхавч татах нь талийгаачийн биеийг бусдын нүдэнд ил гаргахгүй, түүний нэр төр, бие махбодын халдашгүй байдлыг нас барсны дараа ч хамгаалах зорилготой (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 248). Эдгээр баримтаас үзэхэд оршуулгын газарт Куран унших, талийгаачийг Кыбла чиглүүлэх, залбирах зэрэг исламын элементүүд нь халхавч татах, хүрзийг газар тавьж дамжуулах, тодорхой тоогоор шороо хийх, өндөр настны нүүрний алчуурыг тараах зэрэг казахын орон нутгийн зан үйлтэй нэгэн үйл явцад зэрэгцэн хэрэгжиж байжээ.

‘‘Хэсгийн дүгнэлт’’

Оршуулгын газар сонгох, булшны гадаад ба дотоод байгууламжийг хийх, шарилыг хүргэж байрлуулах зан үйлийг бүхэлд нь авч үзвэл Монголын казахуудын оршуулгын практикт байгаль, нутаг ус, овог удмын харьяалал, нүүдлийн ахуй болон исламын хойд насны итгэл нэг дор огтлолцож байна. Газар сонголтод хуурай, өндөрлөг, ус зайлуулах боломжтой байршил зэрэг экологийн шаардлага, аав, ээж, овог удмынхаа дэргэд орших хүсэл зэрэг нийгэм-соёлын хүчин зүйлс зэрэгцэн нөлөөлжээ. Булшны материал, хэлбэр, дотоод зохион байгуулалтад тухайн газрын чулуу, мод, шаврын боломж болон “хадан гэр” гэх мэт орон нутгийн төсөөлөл илэрдэг бол цагаан даавуугаар ороох, Куран унших, Кыбла чиглүүлэх нь исламын дэгтэй холбогдоно. Иймээс эдгээр зан үйлийг бүхэлд нь исламын шаардлага, эсвэл эсрэгээрээ “бөө мөргөлийн үлдэгдэл” гэж нэг шугамаар тайлбарлах бус, нүүдлийн экологийн зохицуулалт, овог удмын нийгмийн холбоо, исламын хэм хэмжээ, эртний төсөөллийн давхарласан бүтэц гэж үзэх нь илүү оновчтой.

‘‘Адуу гаргах зан үйл’’

Талийгаачид зориулан адуу гаргах зан үйл нь казахын нүүдэлчдийн амьдрал, морин соёлтой нягт холбоотой. “Монголын казахын угсаатны зүй” бүтээлд эрт үед талийгаачийг морьтой нь оршуулдаг байсан бол хожим адууг нядалж, махыг оршуулгад оролцсон хүмүүст хүртээдэг болсон гэж тайлбарлажээ. Зарим өндөр настан амьд ахуйдаа хайртай адуугаа заан, “намайг өнгөрөхөд энэ адууг гаргаарай” хэмээн гэрээсэлдэг байсан байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 248–249).

Б.Монголхүү эрт үед талийгаачийн гэрийн үүдэнд алаг дээсээр ногтолсон долоогоос есөн морь хөтөлж ирэх, морь дагуулах зан үйл байсан бөгөөд хожим энэхүү өргөлийн хэлбэр өөрчлөгдсөн тухай тэмдэглэжээ (Монголхүү, 2009, х. 87). К. Бихумар мөн дурсгалын зоогийн үеэр талийгаачид зориулан эмээл хэрэглэл өмсгөсөн морь сэтэрлэдэг байсныг эртний Түрэгийн уламжлалын ул мөр гэж үзсэн байна (Бихумар, 1995, х. 68–69). Эдгээр зан үйлийн цаана адуу нь эр хүний анд нөхөр, нийгмийн байр суурийн илэрхийлэл, нүүдэлчдийн орон зайн хөдөлгөөний гол хэрэгсэл байсантай холбоотой төсөөлөл оршино. Эртний морьтой оршуулгын зан үйл хожим талийгаачид зориулан адуу гаргаж, махыг олон нийтэд хүртээх дурсгалын зоог болон хувирсан гэж тайлбарлаж болох юм. Иймээс адуу гаргах зан үйлийг исламын шаардлага гэхээс илүү казахын нүүдэлчдийн ахуй, хүндэтгэл, зочломтгой зан болон талийгаачид буян зориулах орон нутгийн уламжлал гэж ангилах нь зөв.

Эд зүйл тараах ба дурсамжийг өвлүүлэх зан үйл

Талийгаачийн амьд ахуйдаа хэрэглэж байсан хувцас, эд зүйлийг төрөл садан болон шарилыг угааж ариусгасан хүмүүст тараах ёс байжээ. К. Бихумарын тэмдэглэснээр хувцсыг бүрэн бүтэн өгөхийг эрхэмлэж, дутуу өгвөл талийгаач нөгөө ертөнцөд хувцасгүй явна гэсэн итгэл үнэмшил байсан байна. Мөн өвлөн авах хүнгүй тохиолдолд Куран судар, хүүхдийн өлгий, морины толгой зэрэг зарим зүйлийг булшинд хамт тавьдаг байжээ (Бихумар, 1995, х. 68–69). Б.Монголхүү талийгаачийн өмсөж, эдэлж байсан хувцсыг гэрийн хойморт ил өлгөж тавьдаг заншлыг тэмдэглэсэн байна (Монголхүү, 2009, х. 89). Настай эмэгтэй нас барсны дараа “авдрыг нь нээж”, амьд ахуйдаа хэнд өгөхөөр захисан бугуйвч, бөгж болон бусад үнэт эдлэлийг аман гэрээсийн дагуу хуваарилдаг ёс байсныг К. Бихумар мөн дурджээ (Бихумар, 1995, х. 69). Эдгээр зан үйлийг зөвхөн талийгаачид нөгөө ертөнцөд эд зүйл хэрэгтэй гэсэн итгэлээр тайлбарлах нь хангалтгүй. Тэдгээр нь талийгаачийн өмчийг төрөл садны хүрээнд дахин хуваарилах, аман гэрээсийг биелүүлэх, оршуулгад тусалсан хүмүүст хариу барих, талийгаачийн дурсамжийг эд зүйлээр дамжуулан хадгалах зэрэг нийгмийн олон үүргийг давхар гүйцэтгэж байжээ.

Долоо, дөч, зуу хоног ба дурсгалын ас буюу цайллага

Талийгаачийг оршуулсны дараа долоо, дөч, зуу хоног, жилийн ойг тэмдэглэн Куран уншуулж, мал гарган, зоог барьж, хувцас эд зүйл тараах уламжлал Монголын казахуудын дунд өргөн дэлгэрчээ. Оршуулгад оролцож чадаагүй хүмүүс эдгээр өдрүүдэд ар гэртэй нь уулзан эмгэнэл илэрхийлж, булшинд очиж залбирдаг байсан тухай К. Бихумар тэмдэглэсэн байна (Бихумар, 1995, х. 69).

Эдгээр дурсгалын өдрүүд нь талийгаачид буян зориулахаас гадна алс холын төрөл садныг цуглуулах, ар гэрт нь сэтгэл санаа, нийгэм, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, талийгаачийн тухай хамтын дурсамжийг үе шаттайгаар бататгах үүрэгтэй.

Гэхдээ долоо, дөч, зуу хоногийг тэмдэглэхийг исламын шашны бүх урсгалд заавал биелүүлэх үндсэн дэг гэж үзэж болохгүй. Монголын казахуудын хувьд эдгээр хугацааны зан үйлд Куран уншлага, буян, залбирал зэрэг исламын элемент шингэсэн боловч долоо, дөч, зуу хоногийг тусгайлан тогтоосон хэлбэр нь Төв Азийн ард түмнүүдийн орон нутгийн дурсгалын уламжлалтай нягт холбоотой. Нэр хүндтэй хүн нас барахад зохион байгуулдаг “ас беру” буюу дурсгалын их зоог нь казахын нүүдэлчдийн нийгмийн харилцааг тод харуулна. К. Бихумар Бурылбайн дурсгалын асыг тодорхой жишээ болгон авч үзжээ. Бурылбай 1925 онд нас барсны дараа Шерушийн зургаан овгийн тэргүүлэгчид зөвлөлдөж, нэг жилийн өмнөөс бэлтгэл хийсэн байна. Асад зориулан 200 гэр барьж, олон хоногийн турш зочдыг дайлан, хурдан морь уралдуулж, бөх барилдуулан, домборчдыг шалгаруулжээ. Зохиогчийн тэмдэглэснээр уг асын үед 480 хурдан морь уралдаж, 200 бөх барилдсан байна (Бихумар, 1995, х. 72–73). Ас-цайллага нь талийгаачид буян зориулах төдийгүй овгийн эв нэгдлийг бататгах, хөрөнгө баялгийг дахин хуваарилах, зочломтгой зан болон нийгмийн нэр хүндийг нийтэд харуулах, талийгаачийн дурсамжийг олон нийтийн хэмжээнд бүтээх үүрэгтэй байжээ. Гэвч оршуулга, асад зарцуулах хөрөнгийн хэмжээ тухайн айлын нэр төрийн шалгуур болж, ядуу өрхөд эдийн засгийн дарамт учруулах эрсдэлтэй байсан. Үүнийг К. Бихумарын эш татсан “Үхэл баян хүний хөрөнгийг тарааж, ядуу хүний ядууг ил гаргана” гэсэн зүйр үг маш оновчтой илэрхийлдэг (Бихумар, 1995, х. 62).

‘‘Өнгөрсөн ба одоо’’

Ийнхүү эх сурвалжуудаас үзэхэд Монголын казахуудын оршуулгын зан үйл бүхэлдээ өөрчлөгдөөгүй хадгалагдсан бус, харин зарим хэлбэр нь алдагдаж, зарим нь шинэ нөхцөлд дасан зохицож, зарим нь шашны шинэ тайлбар авсан байна.

Эрт үед шарилыг тэмээ, морь, дамнуургаар тээвэрлэдэг байсан бол автомашин хэрэглэх болжээ. Оршуулгын газрыг ахмад хүмүүс болон зарим тохиолдолд бөө сонгодог байсан тухай аман мэдээ байдаг бол хожим овгийн хоргон доторх сул газарт оршуулах болж, газар сонгох хуучин ёс хумигдсан байна.

Булшны гонзгой, зууван хэлбэрийг дөрвөлжин хашлага орлох болсон тухай 2016 оны бүтээлд тэмдэглэжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245–248). Б.Монголхүү 1990-ээд оны сүүлчийн өөрийн ажиглалтад тулгуурлан оршуулгын дараа булшийг гурав тойрох, талийгаачийн гэрт дөчин зул асаах, толь болон зурагтын дэлгэцийг бүтээх зан үйл байсныг тэмдэглэсэн. Тэрээр дөчин зул асаахыг талийгаачийн ард үлдсэн гал голомт бөхөхгүй үргэлжлэхийн бэлгэдэл гэж тайлбарласан байна. Мөн молла нар уг зан үйлийг хориглодог ч ард олон тодорхой хэмжээнд үргэлжлүүлсээр байсныг өгүүлжээ (Монголхүү, 2009, х. 89). Энэ бол исламын норматив шаардлага болон нутгийн уламжлал хоорондын бодит зөрчил, зохицлын тод жишээ юм. К.Бихумар Монголын казахуудын оршуулгын зан үйлд уламжлалт шинж хүчтэй хадгалагдсаныг ХХ зууны шашны мэдлэгийн тасалдалтай холбон тайлбарласан. Түүний үзсэнээр 1938 оны хэлмэгдүүлэлтээр шашны боловсролтой молла нар олноор өртөж, Куран унших, шашны зан үйл гүйцэтгэх явдал хязгаарлагдсанаар исламын оршуулгын нарийн мэдлэг тасалдахад хүрчээ. Гэсэн ч казахууд талийгаачаа хүндэтгэн үдэх төрөл, овгийн уламжлалаа боломжийн хэмжээнд хадгалсан байна (Бихумар, 1995, х. 67).

‘‘Дүгнэлт’’

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл нь исламын шашны норматив хэм хэмжээ, казахын нүүдэлчдийн ахуй, эртний Түрэгийн соёлын ул мөр, овог удмын зохион байгуулалт, нутаг усны харьяалал, ХХ зууны шашин, улс төрийн тасалдал болон орчин үеийн нийгмийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн огтлолцолд бүрэлдсэн нэгдмэл соёлын тогтолцоо юм.

Монголын казахуудын оршуулгын зан үйл өөрийн гэсэн итгэл үнэмшил, уламжлалт, ёс жаягтай түүнийгээ алдалгүй дагаж ирснийг харуулж байгаа бөгөөд үүний цаана өөрийн гэсэн логик, хэм хэмжээ, учир зүй байдаг нь тодорхой байна.

Талийгаачийг угааж ариусгах, цагаан даавуугаар ороох, жаназа үйлдэх, Куран унших, Кыбла чиглүүлэн газарт оршуулах нь исламын оршуулгын үндсэн дэгтэй холбоотой бол гэрээс гарган үдэх, шөнө сахих, ‘көріс’, ‘жоқтау’ хэлэх, овгийн хоргонд нутаглуулах, нэг атга (хүрз) шороо хийх, адуу гаргах, эд зүйл тараах, долоо, дөч, зуу хоног болон ас хийх, өвөг дээдсийн дурсамжийг хадгалах зэрэг зан үйл нь казахын нүүдэлчдийн амьдрал, төрөл садны харилцаа, хамтын ой санамжийг илүү тод илэрхийлнэ. Гэвч эдгээр хоёр давхарга бодит зан үйлд тусгаар оршдоггүй, харин исламын ойлголтууд уламжлалт хэлбэрүүдэд нэвтэрч, уламжлалт соёл исламын зан үйлийг орон нутгийн нийгмийн бүтэц, аман зохиол, зочломтгой зан, дурсгалын практиктай холбон хэрэгжүүлснээр түүхийн явцад харилцан зохицож, заримдаа зөрчилдөж, дахин тайлбарлагдсан зан үйлийн давхаргал бий болжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Д.Даваабаяр: ОХУ-аас захиалсан АИ-92 автобензинээс 15,000 тонн нь Монгол Улсын хилээр орж ирээгүй байна
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлаа танилцуулж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр АМГТГ-ын хэлтсийн дарга Д.Даваабаяр "Манай улс өнөөдөр түлш, шатахууныхаа хэрэглээг 100 хувь импортоор хангадаг. Есдүгээр сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд нийт 57,300 тонн АИ-92 автобензин, 188,500 тонн дизель түлш, 11,000 тонн онгоцны түлш импортоор орж ирсэн.

Есдүгээр сарын 29-ны өдрийн байдлаар 140 вагон буюу 8,400 тонн АИ-92 автобензин импортоор орж ирээд төмөр замаар тээвэрлэгдэж байна. Энэ бүтээгдэхүүнээс 49 вагоныг өртөөдөд байрлах агуулах дээр буулгаж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20,500 тонн буюу ердийн хэрэглээний 10 хоногийн нөөцтэй байна. АИ-95 автобензин 14 хоногийн, дизель түлш 85,600 тонн буюу 21 хоногийн, онгоцны түлш 4,670 тонн буюу 23 хоногийн нөөц бий.

Есдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын 168 шатахуун түгээх станц руу 1,848 тонн, орон нутгийн 78 шатахуун түгээх станц руу 1,002 тонн АИ-92 автобензиний ачилт хийсэн. Энэ сарын эхний 28 хоногийн байдлаар улсын хэмжээнд 57,000 автобензин орж ирсэн гэдэг нь АИ-92 автобензиний нийлүүлэлт тасралтгүй хийгдэж байгаа гэсэн үг.

ОХУ-аас гадна БНХАУ-аас 5,000 тонн АИ-92 автобензин орж ирснийг Замын-Үүд өртөөн дээр шилжүүлэн ачиж, эхнээсээ Улаанбаатар хотод орж ирсэн. БНХАУ-аас шатахуун импортлоход төмөр замын өргөн, нарийн царигаас шалтгаалж шилжүүлэн ачихад удаж байна. Харин ОХУ-аас орж ирсэн бүтээгдэхүүн Сүхбаатар өртөөнөөс шууд вагонтойгоо ороод ирдэг.

Сүүлийн хэд хоногт ОХУ-аас вагоны олдоцтой холбоотой харьцангуй бага ачигдсан. Гэхдээ бид орж ирсэн вагоныг шуурхай буулгахаар ажиллаж байна. ОХУ-аас захиалсан АИ-92 автобензинээс 15,000 тонн нь Монгол Улсын хилээр орж ирээгүй байгаа.

Дэлхий дахинд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний дутагдалтай байгаа үед Монгол Улсад нийлүүлэгдэж буй түлш шатахууныг зөв зохистой, хэмнэлттэй хэрэглэх шаардлагатай тулгарч байна. Ард иргэдэд хандаж уриалахад хэрэглээндээ таарсан байдлаар автобензин аваарай. Энэ хүнд цаг үеийг хамтдаа нэгэн санаа бодолтой байж даван туулна" гэв.

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний VII хурал энэ сарын 18-нд МУИС-ийн номын санд болж, эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Энэ үеэр тус хурлын ач холбогдол, Монголчуудын оршуулгын зан үйлийн уламжлал, өнөөгийн чиг хандлагын талаар “Буяны зан үйлийн холбоо”-ны тэргүүн, доктор (Ph.D) Г.Идэрмаатай ярилцлаа. Тэрээр тус хуралд “Монголчуудын зан үйлийн уламжлал, угсаатны зүйн хээрийн судалгааны их хэрэглэгдэхүүний жишээгээр” сэдвээр илтгэл тавьсан юм.

-Жил бүр зохион байгуулж ирсэн энэхүү эрдэм шинжилгээний хурлын үр дүн, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид энэхүү эрдэм шинжилгээний хурлыг 2018 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Цар тахлын үед тодорхой хугацаанд завсарласан бөгөөд энэ жил долоо дахь хурлаа хийж байна. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан хурлуудын илтгэл, судалгааны материалыг нэгтгэн “Монголчуудын хойлгын зан үйл” нэртэй цуврал бүтээл гаргасан. Мөн Монгол Улсад оршуулгын асуудлаар төрөөс гаргасан холбогдох бичиг баримтуудыг эмхэтгэн хэвлүүлсэн. Түүнчлэн миний докторын судалгааны сэдэв болох “Оршуулгын тухай төрөөс баримтлах бодлого” чиглэлээр бүтээл гаргасан.

Ерөнхийдөө энэ хугацаанд оршуулгын зан үйл, соёлтой холбоотой есөн ном хэвлүүлээд байна.Эдгээр бүтээл маань судлаачдын хамгийн их эш татаж буй ном, бүтээлийн жагсаалтад орсон нь энэ сэдэв шинжлэх ухааны хувьд төдийгүй нийгмийн амьдралд ямар чухал болохыг харуулж байгаа юм.

Манай хурлын илтгэгчид ч жилээс жилд чамбайрч байна. Анх энэ хурлыг зохион байгуулж эхлэхэд оршуулгын тухай ярьж, судлахад хүмүүс нэлээд цээртэй, сэжигтэй ханддаг байлаа. Тиймээс оролцогчдын тоо ч цөөн байсан. Гэсэн хэдий ч бид хурлаас гарсан зөвлөмж, шийдвэрүүдээ жил бүр УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлагуудад хүргүүлж ирсэн. Олон жилийн турш хийсэн энэ ажил, олон судлаачийн судалгаа, хэлэлцүүлгийн үр дүнд өнөөдөр төрөөс энэ салбарт баримтлах бодлого, эрх зүйн зохицуулалт бий болгох асуудал бодит шатандаа орж байна.

-Та бүхэн анхнаасаа энэ салбарт төрийн бодлого, эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үзэж ирсэн байх аа?

-Тийм. Бид анхнаасаа л оршуулгын салбарт төрөөс баримтлах нэгдсэн бодлого байхгүй, эрх зүйн зохицуулалт дутмаг байна гэдгийг ярьж ирсэн. Оршуулга бол хүний амьдралын хамгийн эмзэг, хамгийн хүндэтгэлтэй хандах ёстой асуудлын нэг. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд оршуулгын асуудал Хог хаягдал, менежментийн хэлтэст харьяалагдаж ирсэн.

Энэ нь бидний хувьд “хүн нас барсны дараа хүн биш, хог болох юм уу” гэсэн асуултыг хүртэл тавихад хүргэж байсан. Харин өнөөдөр энэ асуудал өөрчлөгдөж, Оршуулгын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэлсэн нь томоохон ахиц.

Хуулийн төсөлд энэ салбарын удирдлага, зохицуулалтыг Шадар сайдын дэргэдэх Үндэсний зөвлөл зэрэг бодлогын түвшний байгууллагатай холбохоор тусгасан нь салбарын хувьд чухал өөрчлөлт гэж үзэж байна. Энэ бол бидний олон жилийн судалгаа, эрдэм шинжилгээний хурлуудын нэг том үр дүн.

-Эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ цаашид судалгааны ажилд түлхүү анхаарна гэж та хэллээ. Ямар чиглэлээр судлах шаардлагатай байна вэ?

-Одоо бид оршуулгын зан заншлынхаа судалгаанд илүү гүнзгий орох шаардлагатай болж байна. Тухайлбал, түүхэн хугацаанд монголчуудын оршуулгын зан үйл ямар байв, цаг үеийн өөрчлөлтөөр хэрхэн хувьсаж ирэв, өнөөдөр бид уламжлалаа хэрхэн үргэлжлүүлэх вэ, орчин үеийн олон улсын хэм хэмжээтэй яаж уялдуулах вэ гэдэг асуудлуудыг нарийвчлан судална.

Судалгааны үр дүнд монголчуудын оршуулгын зан заншлын талаар нэгдсэн ойлголт, дүгнэлттэй болох нь чухал. Үүний дараагийн зорилго бол энэ уламжлалаа ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн санд бүртгүүлэх ажлыг эхлүүлэх юм.

Гэхдээ энэ бол ганц байгууллага, ганц судлаачийн хийх ажил биш. Монголчуудын оршуулгын зан үйл бол түүх, археологи, угсаатны зүй, шашин, соёл зэрэг олон салбарыг хамарсан өргөн хүрээний сэдэв. Тиймээс олон эрдэмтэн, судлаачийг оролцуулсан томоохон судалгааны ажил хийх шаардлагатай.Төрийн дэмжлэг ч зайлшгүй хэрэгтэй. Ерөнхийдөө энэ чиглэлийн судалгаа нэлээд урт хугацаанд үргэлжилнэ.

-Оршуулгын газрыг цаашид хэрхэн хөгжүүлэх ёстой гэж та үзэж байна вэ?

-Оршуулгын газар гэдэг зөвхөн шарил нутаглуулдаг газар байх ёсгүй. Цаашид бид байгальд ээлтэй, хүний сэтгэлд амар, хотын орчинтой зохицсон оршуулгын соёл бий болгох хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд ашиглалтаас гарсан болон дүүрсэн оршуулгын газрууд олон байна. Эдгээр газрыг зүгээр орхих биш, судалгаанд үндэслэн үе шаттайгаар нөхөн сэргээж, ногоон байгууламж, ой, цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэх боломжтой.

Миний хувьд нэг хүсэл бий. Монголын оршуулгын газрууд ирээдүйд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой гэж хүсдэг.

Энэ бол зөвхөн оршуулгын салбарын асуудал биш. Хотын газар ашиглалт, байгаль орчин, ногоон байгууламж, ирээдүй хойч үеийн амьдрах орчинтой шууд холбоотой асуудал юм. Тиймээс бид уламжлалаа хадгалж, орчин үеийн шинжлэх ухаан, технологитой хослуулан хүндэтгэлтэй, байгальд ээлтэй, хүн төвтэй оршуулгын шинэ соёлыг бий болгох цаг болсон гэж үзэж байна.

-Оршуулгын тухай хуулийн төсөлд нас барсан хүнийг хаана оршуулсан талаарх бүртгэлийг тусгажээ. Энэ ямар ач холбогдолтой вэ?

-Оршуулгын бүртгэлгүйгээс замбараагүй байдал үүссэн. Хүн төрөхдөө төрсний гэрчилгээгээр бүртгүүлдэг. Үүнтэй адил нас барахад нь хаана оршуулсан, чандарласан бол чандрыг нь хаана байршуулсныг заавал бүртгэдэг болох шаардлагатай. Олон улсад оршуулгын байршлыг газрын координатаар бүртгэдэг. Манайд ийм бүртгэлгүйгээс хаана хэдэн хүн оршуулсан, ямар үйлчилгээ үзүүлсэн талаарх мэдээлэл тодорхой бус болж, уулын суга, жалга, зам дагуу хүртэл замбараагүй оршуулга бий болсон. Мөн эзэнгүй, арчилгаа хамгаалалтгүй олон шарил үлдсэн. Тиймээс оршуулгын бүртгэлийг нэгдсэн тогтолцоонд оруулах нь нэн чухал.

-Уламжлалт заншил болон шинэ зохицуулалтыг хэрхэн уялдуулах вэ?

-Замбараагүй оршуулгыг цэгцлэхгүй бол оршуулгын газар улам тэлнэ. Өнөөдөр энэ асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Тиймээс төр бодлогоороо заавал шийдэх ёстой. Хуучин хаагдсан оршуулгын газруудыг нүүлгэн шилжүүлж, сэргээн тохижуулахын зэрэгцээ шинэ оршуулгын газрыг зөв төлөвлөх хэрэгтэй. “Улаанбаатар буян” компанийн Самбалүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлж, цэцэрлэгт хүрээлэн болгосон туршлага үүний нэг жишээ.Оршуулгын салбар зөвхөн мөнгө олох бизнес байж болохгүй. Нүүлгэн шилжүүлсэн газарт дахин барилга барих бус, ой, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Улаанбаатарын иргэдийн уушгийг тэтгэх ногоон бүс болгоосой гэж хүсэж байна. Төр, хувийн хэвшил зөв шийдлээр хамтран ажиллаж чадвал олон жилийн турш хуримтлагдсан энэ асуудлыг цэгцэлж, оршуулгын соёлыг шинэ шатанд гаргах боломжтой.

Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат нар топ найдваргүй зээлдэгчид, толгой өртнүүд болоод удлаа. Тэд олон жилийн өмнө Хөгжлийн банкнаас зуу зуун тэрбум төгрөг зээлдэж аваад өнөөг хүртэл төлөөгүй байна.

Тодруулбал, “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ “Монгол Улсын 120 суманд хуурай сүүний үйлдвэр барина. Үүнээс эхний ээлжид 60 үйлдвэрийг байгуулна” гээд хамаарал бүхий “Монгол драй милк” ХХК-иараа Хөгжлийн банкнаас 2017 онд жилийн 13.44 хувийн хүүтэйгээр 14 964 970 ам.долларыг зургаан жилийн хугацаатайгаар зээлсэн.

Гэвч өнөөдөр “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ хуурай сүүний үйлдвэрийн төслөө огт хэрэгжүүлээгүй байна. “Хуурай сүүний 60 үйлдвэр байгуулахаас долоон үйлдвэрийг таван суманд байгуулсан” гэх боловч үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд Монгол Улсад орж ирээгүй аж. Тэрээр 2022 оны зургадугаар сарын 13-ныг хүртэл зээлээсээ 1 005 879 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 2.9 орчим төгрөг төлөөд түүнээс хойш төлөхөө больжээ. Зээлийн хугацаа нь 2880 гаруй хоног буюу 7.9 орчим жилээр хэтрээд байна. Тиймээс шүүхийн шийдвэрээр Х.Бат-Эрдэнийг 74 002 181 476 төгрөг төлүүлэхээр болоод байгаа юм. Х.Бат-Эрдэнэ “Монгол драй милк” ХХК-иа 2016 оны наймдугаар сарын 12-нд байгуулаад ердөө жилийн дараа Хөгжлийн банкнаас дээрх зээлийг авсан байдаг. Тус компанийг Л.Ганцэцэг 100 хувь эзэмшдэг. Хамт үүсгэн байгуулсан Э.Эрдэнэбилэг 2017 онд зээл авсны дараахан хувь эзэмшигчдийн жагсаалтаас хасагдаж, 2022 оноос хойш Л.Ганцэцэг эзэмших болсон. Х.Бат-Эрдэнэ уг зээлийг авахдаа 9.7 тэрбумаар үнэлэгдсэн үйлчилгээний үл хөдлөх нэгийг, 1.1 тэрбумаар үнэлсэн газар гурвыг, 34.6 тэрбумаар үнэлэгдсэн нүүрсний лиценз нэгийг, 500 саяар үнэлсэн тоосгоны лиценз нэгийг, 16.1 тэрбумын үнэтэй ИББХ тоног төхөөрөмж, нийт 63.1 тэрбумын үнэлгээтэй, зээлийн дүнгийн 74 хувьтай тэнцэх барьцаа хөрөнгийг тавьжээ. Гэсэн хэдий ч Хөгжлийн банк төлүүлэх гэж, Х.Бат-Эрдэнэ төлөлгүй гүрийх байдлаар 2019 оноос хойш “муур хулгана” болж, шүүх-шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дунд асуудал нь бөмбөрсөөр өнөөг хүрсэн байх юм.

Хөгжлийн банкнаас зээлийг төлүүлэх, барьцаалсан нүүрсний лицензийг өр төлбөрт нь тооцож 2019 оны есдүгээр сарын 23-нд нэхэмжлэл гаргасан байна. Уг лиценз нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт байрладаг Хашаатын цавын хүрэн нүүрсний ордынх юм.

Үүнийг Хөгжлийн банк руу шилжүүлэх эсэх маргаан 2023 оны аравдугаар сарын 5 гэхэд дуусаж, “Лицензийг өр төлбөрт тооцон шилжүүлсүгэй” гэсэн гурван шатны шүүхийн эцсийн шийд гарчээ. Гэтэл 2021-2022 онд уг лицензийг барьцаалуулагч нь “Скай меридиан” ХХК-д “Меланж” ХХК-ийн лицензийг хоёр хуваагаад шилжүүлчихсэн байна. “Меланж” ХХК-ийн нэр дээрх ашиглалтын лицензтэй нүүрсний ордын борлуулалтаас зээлийн төлбөрт 58.4 төгрөгийг төлүүлэхээр 2022 онд дөрвөн талт гэрээ, хэлцлийг хийсэн байна. Гэвч талууд үүргээ биелүүлэлгүй уг гэрээ хэрэгжилгүй өнгөрчээ. Цаашлаад, 2025 оны нэгдүгээр сараас Хашаатын цавын хүрэн нүүрсний ордын уурхайн үнэлгээтэй маргаан эхэлж, шүүх хурал нь ирэх сарын 16-ны хүртэл хойшлоод байна. Улмаар, ШШГЕГ-аас 2024 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлж барьцааны дөрвөн тооны хөрөнгийг албан дуудлага худалдаагаар оруулжээ. Гэсэн ч борлогдоогүй байна. Эсвэл барьцаа хөрөнгийн “жинхэнэ эзэн” гарч ирээд дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргаад гацаадаг байна. Гэхдээ 2026 оны тавдугаар сарын 6-нд дээрх лицензээс бусад барьцаа хөрөнгөд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар болсон. Товчхондоо, “Алтай констракшн”-ийн захирал Х.Бат-Эрдэнийн 74 тэрбумын өрт төлбөрийн асуудлын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, гол барьцаатай холбоотой маргаан үүссэн байдалтай байна. “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат “Жилд 150 мянган м.куб бетон эдлэл буюу 5000 айлын орон сууц, түүнтэй дүйцэхүйц сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл-олон нийтийн барилга байгууламжийн хавтанг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байгуулах “Байшин үйлдвэрлэх комбинат буюу БҮК-1” төсөл хэрэгжүүлье” гээд 2013 онд жилийн 8.76 хувийн хүүтэй 14 сая ам.долларыг найман жилийн хугацаатай, 2014 онд жилийн 7.81 хувийн хүүтэй 13 047 124 еврог таван жилийн хугацаатай, 2015 онд жилийн 8.76 хувийн хүүтэй есөн сая ам.долларыг долоон жилийн хугацаатайгаар тус тус “Эрэл” ХХК-ийнхаа нэр дээр зээлжээ. Өдгөө “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаттай холбогдох 173 888 671 221 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдэл байна.

Зээлийн хугацаа нь хэтрээд 12 жил болж байгаа аж. Тэрээр 2017 оны долдугаар сарын 5-ныг хшртэл 718 856 ам.доллар, 7 565 евро, тухайн үеийн ханшаар нийт 1 253 667 776 төгрөг төлөөд дахиж төлөлт хийгээгүй байна.

Өдгөө “Эрэл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Сэргэлэн, өдөр тутмын үйл ажиллагааг Э.Жаргалан удирдаж, бодлогын шийдвэрийг ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат гаргадаг. Төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ухахад, “БҮК-1” үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон ч эргэлтийн хөрөнгөгүй, захиалгагүй учир зогсонги байдалд орсон. ЗГХЭГ-аас 2019 онд ажлын хэсэг гарч ажиллаад “67:33-аар хамтраад явъя” гэсэн санал гаргасан ч дэмжигдээгүй, мөн 2024 онд НЗДТГ-т “90:10-аар хамтаръя” гэдэг санал тавиад хүлээж аваагүй байна. Б.Эрдэнэбат барьцаанд 42.9 тэрбумаар үнэлсэн “БҮК-1” үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө, газар тоног төхөөрөмж зэрэг таван зүйл тавьжээ. Гэвч энэ нь хангалтгүй бөгөөд маапаантай нь илэрчээ. Үйлдвэрийн гаднах түүхий эдийн агуулах, зам талбайн газрууд нь өөр банкны барьцаанд байдаг. “Барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулъя” гэсэн хүсэлтийг ШШГЕГ-т тавиад зохион байгуулсан ч хэн ч дуудлага худалдаанд оролцоогүй зэргээр Хөгжлийн банкнаас өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй л байна. Тус банкнаас 2020 оны аравдугаар сарын 16-нд 154.4 тэрбум, улмаар 2023 оын хоёрлугаар сарын 10, 2023 оны тавдугаар сарын 12, 2023 оны зургадугаар сарын 29 гэж хүү, алдагдал зэргээр нэхэмжлэлийн дүн өссөөр 173.9 тэрбум төгрөгт хүрчээ.

Ер нь бол, “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбатын өр төлбөрийн асуудал “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийнхтэй адилхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, гол барьцаатай холбоотой гацаа маргаан үүсээд байгаа аж.

Гэтэл тэдний Хөгжлийн банканд учруулсан өр төлбөрийн хохирлыг татвар төлөгчид нуруундаа үүрч байна. Тодруулбал, Хөгжлийн банкны чанаргүй, найдваргүй зээлийн хохирлыг эцсийн дүндээ Монгол Улсын төр буюу татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүд хариуцаж төлдөг. Учир нь тус банк нь 100 хувь төрийн өмчит банк юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр хөрөнгө татан төвлөрүүлдэг. Хэрэв зээл авсан хувийн компаниуд мөнгөө төлөхгүй чанаргүй зээл болговол гадаад өрийг Хөгжлийн банк өөрийн хөрөнгөөр, эсвэл Засгийн газар улсын төсвөөс төлж барагдуулдаг. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын мөнгөөр төлдөг. Тиймээс Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа гэсэн үг. Гэтэл тэд энэ бүхнийг үл тоохын зэрэгцээ, хуулийг ч дэвсэлж байгаа нь хэн нэгэн, эсвэл ямар нэг “далдын хүч”-д найдаад явна уу гэлтэй.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийвэрлэлээ.

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

“Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Энэ тогтоолын төсөл нь нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, улирлын шинжтэй үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор бэлтгэх нөөцийн мах бүрдүүлэх ажлыг тасалдуулахгүй зохион байгуулах зорилготой гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээллээ.

Нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэх хүсэлтээ Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлээд байна.

Тус тогтоолоор Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээний 2027 оны хаврын махны нөөцийг бүрдүүлэхэд бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд цахим төлбөрийн баримтын системд үндэслэн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр олгох ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нарт даалгалаа.

Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар эргэн төлөлтийн уян хатан хуваарь, барьцаа хөрөнгийн таатай нөхцөл бүхий санхүүгийн эх үүсвэрүүдээр аж ахуйн нэгжүүд богино хугацаанд санхүүжиж, хаврын улиралд хүн амын махны хангамж тогтвортой байх, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

Товч мэдээ

“Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардалд шаардагдах 248 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Айчи-Нагоя-2026 Азийн XX наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин, Азийн пара V наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин 19 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчидтай уулзлаа. Тэрбээр улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудад талархал илэрхийллээ.

Сайн багш, ажилтнуудаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багш, ажилтнуудын үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдгийг хэлэв.

Мөн сурагч хүүхдүүдтэй уулзаж, төрөлх монгол хэлээ сайн сурахыг захилаа. Эх хэлээ сайн сурвал ирээдүйд хүсэж мөрөөдсөн мэргэжлээ эзэмшиж, өсөн дэвжих, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах илүү олон боломж байгааг тодотголоо. Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол хэлээ сурах нь эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын нэг баталгаа гэдгийг хэлж, сурлагын амжилт хүсэн ерөөв.